МУСТА Ё.Батмөнх: Ээж бид хоёрын зураг энд тэнд л явах юм. Ухаарал хайр олон сайхан үгс бялхаж явах юм. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага нь болохоор ээжийгээ хайрлаж харж, хандаж ачийг нь хариулах юмсан гэж бодож явдаг юм аа

Цахим ертөнцөд нэгэн залуу ээжийгээ усанд оруулж буй зураг нилээдгүй тарж хүн болгоны хайр олон сайхан ерөөлийн үгсээр бялхаж яваа энэхүү зурагны эзэн нь дуучин МУСТА Ёндонгийн Батмөнхийн зураг аж.
Тэрээр “Хорвоо дээр намайг төрүүлсэн болохоор хоног өнгөрөх тусам танийгаа би гар дээрээ өргөнөөө ээжээ” хэмээн энэхүү зургаа оруулж байжээ.
Ээжийн ачлалт хүү тэрээр энэхүү зургийг 2013 онд анх удаа байр худалдан авсан өдрөө ээжийгээ усанд оруулж байхдаа дурсгал болгон авж байжээ. Тэрээр цахим хуудаснаа:
“Ээж бид хоёрын зураг энд тэнд л явах юм. Ухаарал хайр олон сайхан үгс бялхаж явах юм. 10 хүүхэдтэй айлын хамгийн бага нь болохоор ээжийгээ хайрлаж харж, хандаж ачийг нь хариулах юмсан гэж бодож явдаг юм аа. Анх удаа байр худалдан авсан тэр өдөр шүү. 2013 он” хэмээжээ.
Сонирхуулахад тэрбээр 2009 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн ч нийтийн дууг орчин үеийн хэмнэлээр дуулахыг хичээж буй аж. СУИС-д 2003 онд элсэн орохдоо бүжгийн ангид сурч байжээ. Учир нь тухайн үед дуулаачийн анги нь дүүрсэн байсан учир дараа жил нь СУИС-ийн харьяа Соёлын дээд сургуулийн хѳгжмийн ангид орж, 2008 онд төгсчээ. Түүний өөр нэг авьяас нь төгөлдөр хуур тоглох гэсэн шүү.
Олон залууст үлгэр дуурайл болсон ачлалт хүү, сайхан ээж хоёрт аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.