Нийгэм

Вандан, Дуламсүрэн нарын бэр Д.Эрдэнэтогтох: Нялх үрийн минь зургийг тавьчихаад эцгийг нь доромжлох MC гэж чи яг хэн бэ?

Вандан, Дуламсүрэн нарын бэр охин нөхөр хоёрынх нь тухай пост бичсэн ЛЮМИНО хамтлагийн дуучинд дургүйцлаа илэрхийлэв.

Тэрээр Нялх үрийн минь зургийг тавьчихаад эцгийг нь доромжлох MC гэж чи яг хэн бэ? Чам шиг хүүхэн шуухан хөх бөгс нийгэмд сурталчлах дуучин нэртэй үеэн өнгөрөөсөн хэн ч тоохгүй үглээч хүнийг гутаан доромжлох эрх байхгүй шүү. Миний нөхөрөөс охин үрээ эцэг хүн яаж хүндэтгэж яаж хүсэл мөрөөдөлд нь хүргэдэгт суралц ‼️ Аав нь охиноо хайрлах, охин нь ааваа хайрлах хайр ижилссэн хувцасаар хэмжигддэггүй юм. Эсвэл чи үр хүүхэдгүй эр юм уу?

Үрээ хүндэтгэж чаддагүй хүний үрийг доромж үгээр гутаагч эцэг юм уу? Чам мэтийн юм удам судар өвөө эмээ эцгийнх нь нэр алдар гавьяа шагналаар нь цоллож олон нийтийн сүлжээнд од болох гэж үздэггүй юм аа. Чамайг дагах 1000 тэнэг байвч биднийг өмөөрөх 10000 сонсогчид бий. Хүний нэрд халдах хууль буйг санаарай. Эх хүний хувьд хөл хүрэх газар хүртэлээ явна.

Чиний олны танил бидэнд түй ч хамаагүй шүү. Ядарцан муу урлаг гутаагч шоучин минь чиний үглэх миний охины дуулах тэнгэр газар шиг ялгаатай. Чи миний хань шиг аав хэзээ ч байж чаддаггүйгээ энэ постоороо харууллаа. Ийм нөхөртэй чиний эхнэр, ийм эцэгтэй чиний үрс , ах дүү, найз нөхөд чинь энэ постыг чинь хараад чамаас ямар их ичиж байгаа болдоо. Аав охин хоёрт Амраг хосын хайрын тухай дуу нэг ч байхгүй шүү. Өөрийгөө доромжлоогүй гэчихжээ. Олонд доромжлох сэдэв болж олон хүмүүс доор нь аймшигтайгаар доромжилсныг эх хүн битгий хэл энгийн нэг харахад өр өвдөж өрц эмтэрмээр байна. Өнөөдөр охинд минь ямар их сэтгэлзүйн дарамт яаж нөлөөлж байгааг чи мэдэхгүй л дээ. Цаашдаа аавтайгаа дуулсаар байх болно гэжээ.

Люмино МС: Сошиал орчинд өөрийн талбар дээрээ өөрийн өнцгөөрөө бодол санаагаа илэрхийлсэн биш бүр хүмүүсийг ‘доромжилсон’ болоод сэвэгдээд явчихлаа шүү! Энийг хүмүүс доромжлол гэж хүлээж аваагүй байлгүйдээ! ‘Дэмий ярианы цаг’ гэж тодотгож байгаад л бичсэн. Надад ч угаасаа хүмүүсийн юугаа дуулж яах нь ямар хамаа байхав дээ. Аав охин 2-ыг бол доромжлоогүй шүү гэж ахин дахин хэлье! Яагаад ‘доромжлол’ талын өнцгөөр харагдсныг ойлгохгүй байна.

Хэрэв тэгж санагдсан бол удамт дуучдын үр ач нараасаа хүлцэл өчье! Хэлэх гээд байсан санаа нь: Аав охин 2 байж амраг хайрын дуу дуулаад байсан нь хэр зохимжтой вэ л гэж. Миний үзсэн нэг дуу тийм л байсан. Бусад дууг нь сайн мэдэхгүй. Тэрнээс гэр бүлийн дуунууд дуулаад явбал т. Би одоо нээх хаа хамаагүй юм руу сарвалзаж элдвийн юм бичдэг сошиалын хэрүүлч гар шиг санагдчихлаа. Дээр нь тэгээд энд тэндхийн хуудсууд, худ сайтууд дугтуйдуулж аваад аймар сэвхиймаа. Шүүмжлэл ч биш, доромжлол ч биш, зүгээр нэг хүний ‘нэг’ талын өнцгөөр л өөрт хамаагүй юмаа бичээд уран бүтээлчдийг муухай харагдуулсан бол уучлаарай! хэмээжээ.

 

Анх тэрээр цахим хуудаснаа:

Дэмий ярианы цаг: Энэ нөхөр хоёр “Вандан Дуламсүрэн гээд Монголын зууны манлай дуэт мундаг дуучдын үр ач нар нь юм байна лээ л дээ. Манай нэг найз харж байнснаа энэ эрэгтэй нь арай л хөгшин үү гэсэн чинь аав нь байсийн байна лээшд. Аав охин хоёр байж дурлалт хосуудын стилл бариад байгаа нь жаахав эвсэлгүй харагдаад байсан. Охиныгоо ганцааранг нь дуулуулчихгүй аав жоо илүү юу? Аав болисон дээрээ. Тус тусдаа дуулчихвал пээнүүдийнх нь сэтгэл их амрах байхдаа хэмээж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!