Зөвлөгөө

Сармис тарих хамгийн амархан арга: Хашаандаа, зуслангийн талбайдаа Монгол сармисаа тарьж өрхийн хэрэгцээгээ эрүүл ногоогоор хангаарай!

Наанги шавар хужиргүй, үржил шимгүй элсэнцэр хөрс тохиромжтой. Наангишавартай хөрсөнд сармис ургуулах бол 1 га-д бууц 30 тонн, элс 30 тонн буюу 1 ам дөрвөлжин метр талбайд бууц 3 кг элс 3 кг цацаж хагална. Хагалахын өмнө 1,0 ам дөрвөлжин метр талбай тутамд бууц 5кг, фосфор 30 гр, азот 10 гр орохоорбодож бордоод 18-22 см гүн хагалж, борнойдож булдана. Намар цэнэг усалгааг 1 ам мерт талбайд 60-70 литр орохоор тооцож хийнэ. Сармис тариалах талбайгаа дөрвөлжин хувааж шороогоор 25-30 см өндөр хамаргарган 4х5 мерт хайрцаг хйиж таривал усалгаа жигд болдог.

Үрийг тарилтанд бэлтгэх тарих

Тарилтаас 3-5 хоногийн өмнө сармисыг хумсалж хамгийн гадна талын хумс,голын жижиг хумсыг тус тусад нь бэлдэж гадна талын том хумсыг үрэндзориулж тарина. Хальсалсан хумсыг 1-2 хоног задгай дэлгэж нарлуулна. 1кг хумсыг 5-6 гр ТМТД-ээр хуурай аргаар пургиулж ариутгана. 4дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 5-нд багтаан 10 ам дөрвөлжин метр талбайд0,5-0,6 кг буюу 1 га талбайд 500-600 кг хумс үр тарина.

Тарих, арчлах, услах

Хайрцаглаж бэлтгэсэн газарт сармисыг тарихдаа өөр хоорондоо 10 см зайтай байхаар хумснуудыг өрж суулгаад 2 см шороогоор булж дээрээс нь жигд давтангишгэж нягтруулна. Тарьсан өдөртөө багтааж 1 ам дөрвөлжин метр талбайг 60литр усаар усална. Усалснаас хойш 1-2 хоногийн дараа хөрс өрөмтөж хатахаассэргийлэн богино шүдтэй самнуураар хөрсний өнгөн давхаргыг жигд самнажсуллана. Эхний жигд цухуйж 8-10 см өндөр болоход 2 дахь усалгааг хийнэ. Ургалтын хугацаанд 3-5 удаа усалж, усалгаа бүрийн дараа хөрсийг суллаж сийрүүлэн хог ургамлыг устгаж байна. Хураалтаас 20 хоногийн өмнө усалгааг зогсооно.

Ургац хураах, хадгалах

Улаан сармисны болц 8дугаар сарын дундуур, цагаан сармисны болц 9 дүгээрсарын эхний 10 хоног гүйцэх үед хураана. Сармисны иш бүрэн хатахаас өмнөухан авч үндсийг нь наранд ил гарган 4-6 цаг сэврээнэ. Үндэс нь сэвэрч хатсаны дараа сармисаа ялган 50-100 ширхгээр ишээр нь сүлжээд хэцэн дээр тохож 14-21хоног хатаана. Сүлжиж хатаасан сармисыг иш үндсээс нь цэвэрлэж салгаад цэвэр булцууг 60х40х10 см хэмжээтэй модон хайрцаг, жижиг араг, сүлжмэл торхонп хийжхадгална. Зоорины дулаан 0-+2 хэм агаарын харьцангуй чийгшил 70-75% байхаартохируулан сармисыг хадгална.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!