Нийгэм

Та лийгаач нөхөр маань со г туу ирээд намайг дөрвөн цагийн турш з о дож т а мласан. Тэгэхдээ хаалга үүдээ түгжиж байгаад их л з э рлэг балмад асуултуудыг тавьж үргэлжлүүлэн з о д­соор байсан

Х а ргис хү ч ирхийллийн зо л иос болсон эмэгтэйчүүдийн э м г энэлт яриаг нийтэлж байна. Доорх эмэгтэйчүүд тэвчишгүй их х ү ч ирхийллийг тэ с эж чадалгүй өргөст торны цаана суусан байгаа юм.

 

Хүмүүжигч Х: Хүү минь одоо том эр болсон доо

-Ямар хэ ргээр хэдэн жилийн я л сонссон бэ?

-Нөхрийнхөө а м ь насыг санаатайгаар хө н ө өсөн гэх үндэслэлээр 11 жилийн я л авсан -Таван жил гаран болж байна даа. Одоо зургаан жил үлдсэн.

-Яагаад ийм хэ рэг ү й лдчихсэн юм бэ?

-Та л ийгаач нөхөр маань байнга а р хи ууж, зо д ож нүддэг байсан. А р хи битгий уугаач гэж олон удаа гуйж байсан л даа. Аргадаж, у й лж, з а гнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгөө хамт а р хи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр нөхрийнхөө д а рамт ш а халт, х ү чирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэ сэрдэг юм билээ.

-Яг юу болсон юм бэ?

-Тухайн үед т а л ийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэ р элдэж улмаар зо д оон болсон. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг өнөөдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн а р хи аваад уучихсан. Нөхөртөө з о дуулаад х у тгаар с и й чүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэр мөчид бодогдсон. Тэгээд л х у тгыг нь булааж аваад л… Дараа нь юу болсныг сана­даггүй юм. Та л и йгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур с у дас нь з үс эгдсэний улмаас дотуур ц у с алдалт явагдаж на с б а рсан” гэж гарсан.

-Т а лийгаачтай хэдэн жил ханилав. Хэзээнээс танд гар х ү рдэг болсон юм бэ?

-Бид хоёр 1999 онд гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй. Сүүлийн 10-аад жил байнга а р х и ууж, а г сам с о гтуу тавьдаг болсон. Үнэнийг хэлэхэд энэ олон жил би “Өнөөх чинь орой ирээд л з о дно” гэх а й дастай амьдарсан.

Хоёр хүүхэд чинь хаана, хэн дээр байгаа вэ?

-Хүү маань хадмынд байгаа. Харин бага охиноо асрамжийн газарт өгсөн.

-Танд охиныг тань өсгөчих ах, дүү хамаатан садан байдаггүй юм уу?

-Ээж маань нас өндөр гарсан. Охиныг маань “өөр дээрээ өсгөнө” гэсэн ч шүүх зөвшөөрөөгүй. Ээжийг хүүхэд асрах чадваргүй гэж үзсэн гэсэн.

-Хоёр хүүхэдтэйгээ уул­заж байгаа биз дээ?

-Охинтойгоо жилд дөрвөн удаа уулздаг. Энд ирснээсээ хойш хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Уулзалгүй таван жил болж байна. Одоо ч хүү маань том эр болсон доо. Ш о ронгоос суллагдчихаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа.

-Ийм хэ рэг үйлдэхээсээ өмнө ца г даад ч юм уу, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт хандаж болоогүй юм уу?

-Би олон удаа ца гдаад мэдэгд­сэн. Гэхдээ ямар ч нэмэр болоогүй. Гэр бүлийн маргаан гээд тоодоггүй юм. Тэгээд ч тухайн үед надад хуулийн талаар ямар ч мэдлэг байгаагүй. Хэрэв жаахан ч гэсэн гадарладаг байсан бол я л маань хөнгөрөх байсан гэдгийг сүүлд мэдсэн. -Яаж тэр вэ? -Ганц миний гэлт­гүй эр нө­хөртөө з о ­дуулж, да р амт­луулдаг эмэг­тэй­­чүү­дийн нийтлэг том алдаа байдаг юм билээ. Ямар ч эмэгтэй зо дуулж нүдүүлэх болгондоо ца гдаад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлж байх ёстой. Дараа нь ямарваа нэг зүйл боллоо гэхэд өмнө нь үзүүлж, харуулж байсан нь их хэ рэг болдог юм байна лээ. Ядаж л я л хөнгөрдөг. Гэтэл бүх эмэгтэйчүүд зо д уулснаа нууж хүнд хэлдэггүй. Энэ л бидний том алдаа юм билээ.

 

Хүмүүжигч У: А р хи уусан үедээ а р аатан болчихдог байсан

-Энд ирээд хэдэн жил болж байна?

– Ирээд таван жил болох гэж байна. Дархан-Уул аймгийн шүүхээс 11 жилийн я л сонссон.

-Нөхрийнхөө а м инд хү­рэх болсон шалтгаан нь?

-Та л ийгаач миний хоёр дахь амьдрал байсан. Гурван жил гаран хамт амьдарсан л даа. Анхнаасаа л а р хи уудаг, а р хинд д о нтчихсон хүн байсан. А р хи уусан үедээ араатан болчихдог. Маш хэ р цгий авир гаргана. Зо д ож нүднэ. Тэр болгонд нь ца гдаа дуудаад өгчихдөг байлаа. Гэвч ямар ч нэмэр болоогүй.

-Гэр бүлийн хү ч ир­хийллээс болж нөхрийнхөө а м инд хүрсэн гэж хэлж байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Гэхдээ би тухайн үед та л ийгаачийг хөнөөе гэж үнэхээр бодоогүй.

-Хэ рэг гарах үед та л ий­гаачаас өөр хүн байсан уу?

-Байгаагүй. Та л ийгаач нөхөр маань 2009 оны наймдугаар сарын 16-нд 08:00 цагт гэрээсээ гараад 22:00 цагийн үед ирэхдээ а р хи уучихсан ирсэн. Тэгээд л а г сам тавьж, з о дож эхэлсэн. Тухайн үед ширээн дээр талх зүсэж байгаад орхисон х у тга харагдсан.

 

-Тэгээд л ху т галчихсан хэ рэг үү?

-Уг нь би ху т г алья гэж бодоогүй. Нөхрийнхөө га­раас арай хийн мултарч гэрээсээ гарах гэж байсан юм. А р хи уучихаараа юу ч хийж байгаагаа мэдэхгүй тасардаг болохоор нь би ширээн дээр байсан х у тгыг нуух санаатай авсан. Гэтэл намайг хутга авах тэр­хэн хооронд араас ирээд бариад авсан. Би цочсондоо хойшоо эргэхдээ нөхрийгөө ху т галчихсан. Энэ хэ­рэг бол үнэхээр санам­саргүйгээр ү й л­дэгдсэн. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн.

Хүмүүжигч Б: Шүүх үнэн зөвөөр шийдсэн бол…

Таныг хоёр дүүтэйгээ нийлж нөхрийнхөө а м ийг е г үүтгэсэн хэ ргээр я л эдэлж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ. Хо ригдоод таван жил болж байна. Хүний а мь насыг санаа­тай­гаар хөнөөсөн хэ ргээр шүүхээс 15 жил нэг сарын я л сонссон. Хоёр дүү маань 17-20 жилтэй.

-Туайн үед яг юу болсон юм бэ. Яагаад нэг айлын гурвын гурван хүүхэд я л эдэлж байгаа юм бэ?

-Та лийгаач нөхөр маань со г туу ирээд намайг дөрвөн цагийн турш з о дож т а мласан. Тэгэхдээ хаалга үүдээ түгжиж байгаад их л з э рлэг балмад асуултуудыг тавьж үргэлжлүүлэн з о д­соор байсан. Тэр хүнийг намайг а л ж байж л салах юм байна гэж бодоод хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй гэж бодоод дүү рүүгээ залгасан. Гэтэл дүү маань намайг з о ­дуулж байгааг зөн совингоороо мэдсэн юм шиг ахыгаа дагуулаад ирсэн юм. Тухайн үед хоёр дүү маань 22, 23 настай байсан. Нэг дүү маань 17, нөгөө нь 20 жилийн я л авсан. Үнэндээ нэг дүү маань та л ийгаачид гар хүрээгүй. Зүгээр л хажууд байсан. Гэтэл түүнд 17 жилийн я л оноосон. Хэрэв шүүх үнэн зөвөөр нь шийдсэн бол нэг айлын гурван хүн я л лагдахгүй байсан. Намайг өмгөөлж хамгаалсны төлөө бид гурав гурвуулаа өнөөдөр я л тан болж ирээд байгаа нь энэ.

 

-Нөхөртэйгөө ханилаад хэдэн жил болсон бэ?

-Гурван жил гаран болсон. Эхэндээ амьдрал үнэ­хээр сайхан байсан. Гэтэл яваандаа намайг хөгшин, залуу гэлтгүй эр хүйстэй болгонтой харддаг болсон. Тэр ч битгий хэл төрсөн дүүтэйгээ хүртэл харддаг байсан.

-Ингэхэд ам бүл хэ­дүүлээ вэ?

-Би эхээсээ дөрвүүлээ. Нэг охинтой. Охин маань энэ жил 10 нас хүрсэн. Ма­най ээж дээр байдаг. Гурвын гурван хүүхэд я л эдэлж байхад ямар л олиг байв гэж дээ. Нэг л өдөр ээж минь тал ц у с харвасан. Одоо хэвтэрт байдаг. Бага дүү маань ажил төрөл хийж, ээж охин хоёрыг минь харж хандаж байна даа.

 

Хүмүүжигч О:Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна

Ямар зүйл ангиар хэдэн жилээр я л лагдсан бэ?

-Эрүүгийн тухай хуулийн 91.1 гэх зүйл ангиар 20 жилийн я л сонссон. Эгч нь эрдэнэт хүний амь насаар тоглоод эдлэх ёстой я лаа эдлээд сууж байна. Хүний а мь бү рэ лгэсэндээ харамсаад ч барахгүй юм. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна даа.

-Таныг төрсөн дүүгээ хө н өөсөн гэж байсан?

-Тийм ээ, хо х ирогч маань миний төрсөн дүү. 1973 онд төрсөн. Өндөр том биетэй, эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан л даа. Та л ийгаач дүү маань 1997 онд ху л гайн хэ рэгт холбогдоод хо р игдсон юм. Тухайн оных нь арваннэгдүгээр сард надад хэл ирсэн. Дүүгийн чинь бие муу байна. Ирж ав гэсэн байсан. Намайг очиход дүү маань ухаан муутай болчихсон байсан. Я л эдлэх чадваргүй гээд шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн юм. Түүнээс хойш жил болгон шар хаданд очиж хэвтдэг болсон. Хэчнээн эм, тариа хэрэглэсэн ч огт дээрдээгүй. Түүнээсээ болоод ах дүү нараа зо д ож та н хайрдаг болсон. А р хи ууна. Эрүүл хүн уурлахаараа яаж хяналтаас гардаг билээ дээ. Тийм мэдрэл муутай хүн чинь а р хи уухаараа бүр ч ха р гис, хэ р цгий болдог юм билээ. Сүүлдээ сум, орон нутгийнхны ажлыг хийлгэхгүй дарамталдаг болсон. Үнэхээр хэцүү байсан. /Уйлав/

-Тэр үед юу болсон юм бэ?

-Та лийгаач 2010 оны зургаадугаар сард ө в чин нь хөдлөөд эмнэлэгт хэвтээд тухайн оныхоо найман сард нутагтаа очсон. Тэгэхдээ ө в чин нь улам сэдэрчихсэн байсан. Үнэнийг хэлэхэд эгч нь 2005 оноос хойш орондоо тухтай ч унтаж үзээгүй. Нөгөөх чинь гадуур хашгирч, гудамжаар нэг о рил оод л явна шүү дээ. Бүхэл бүтэн сум орон нутгийн амгалан тайвныг алдагдуулна. А л на хя д на, гараад ир гэж сү р д үүлдэг. Нутгийн иргэдийг а й лгаж, хүүхдүүдийг дээрэлхэж дээ­рэмддэг. Тэр битгий хэл 10 жилийн охидуудыг хөөж туугаад бие засуулдаггүй байсан юм. Иймэрхүү байдлаар бүхэл бүтэн 10 жил амьдарсан. Яг хэ рэг гарах үед надтай хамт я л эдэлж байгаа эмэгтэй намайг дуудсан юм. Яваад очиход тэд гурвуулаа байсан. Үнэхээр би хорьж чадаагүй ээ. Дүүгийн минь битгий а л аач гэж хэлж, гуйж чадаагүй. Хү ч ирхийлэл гэдэг чинь үнэхээр аймаар зүйл байдаг юм байна. Хүн өөрийн эрхгүй давчдаж бачуурдаг юм билээ. Арван хэдэн минут ч биш, арван хэдэн сар ч биш бүхэл бүтэн арван хэдэн жил д а р амтлуулж, д ээ рэлхүүлнэ гэдэг үнэхээр хэцүү.

 

-Эв эрүүл байсан хүн яагаад сэтгэцийн ө в чтэй болчихсон юм бол оо?

-Ёстой мэдэхгүй. Ху лгайн хэ ргээр хагас жил х о ригдоод гарч ирэхдээ л тэнэг болчихсон байсан. Уг нь манай хэдээсээ хамгийн сэргэлэн, ухаантай хүүхэд байсан. Нэг өдөр шөнийн 04:00 цагт өнөөх чинь ха ш гираад л ирж байна. Тэгэхээр нь би босоод л суучихлаа. Шөнө ч байсан, өдөр ч байсан хоол нэхэж байдаг зантай хүн. Ороод ирэхээр эгч нь бие засчихаад хоол хийж өгье гэж хэлээд гарсан. Бие засчихаад гартал жорлонгийн гадаа намайг бариад авсан. Тэгээд намайг хү ч индсэн. Тэгэхэд л энэ чинь ёстой а р аатан болчихсон байна гэж бодсон. Өнчин хэдэн дүү нараа бүгдийг нь өсгөж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тухайн үед арай ч дээ л гэж бодогдсон. Үнэхээр хэлэх үг олдоогүй ээ. Ёстой л нүхэнд орчихсон юм шиг л санагдаж байсан. /уйлав/

-Ца гдаад хандаж үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Ямар ч нэмэр болохгүй. Гэхдээ тэр хүнийг зүгээр хү м ү үжүүлээд гаргачихсан байсан бол өчнөөн олон хүний амьдрал ү р эн та ран болохгүй байсан. Жаран нас хүрч яваа над шиг хүн энд ингээд сууж байх ёстой ч юм уу.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг охин маань та хир дутуу гэртээ байдаг. Сая бага хүү маань бөөрний х аг алгаанд орж гуурс суулгасан. Бусад нь бүгдээрээ тусдаа гарчихсан.

-Хүүхдүүд тань эргэлтээр ирж байгаа биз дээ?

-Ирж байгаа. Эгч нь өөрийгөө л х а рааж з ү хэх юм. Яагаад тэр хүмүүсийг боль гэж хэлж болоогүй юм болоо. Тэгэж хэлээгүй гэж бодохоор л гол харлаад байх юм.

-Хэ р гийг хэдүүлээ үйлдсэн юм бэ?

-Дөрвүүлээ. Бид дөрвүүлээ 20 жилийн я л авсан. Шүүх намайг дүүгээ захиалгаар а л у улсан гэж үзсэн. Миний л буруу. Тэднийг хо р ь сон бол ийм хэ рэг болохгүй байх байсан юм.

Хүмүүжигч Ц: Са л ахын бол дүү нарыг чинь а л на гэж сүрдүүлдэг байсан.

 

-Энд ирээд хэр удаж байна вэ?

-Яг дөрвөн жил болж байна.

-Хэдэн жилийн я л авсан бэ?

-Арван жил зургаан сар.

-Ямар хэ р гээр ирсэн бэ? -Манай нөхөр намайг байнга зо д ож дарамталдаг байсан. Миний нүүр ам, бие хаа гэж авах юмгүй.

-Хэ рэг гарах үед яг юу болсон юм бэ?

-Намайг байнга зо д ож нүддэг байсан. Шөнөжингөө гадуур явдаг. А р хины мөнгө нэхэж дарамтлаад л… Би олон арга хэмжээ авч үзсэн. Ц а гдаа сэ р гийлэхэд мэдэгдсэн нь авч хэ л э лцдэггүй. А л на, х я дна гэж сү р дүүлдэг байсан. Би найман өнчин дүүтэй. Та л ийгаач нөхөр маань намайг салахын бол дүү нарыг чинь а л на гэж а й лгадаг байсан. Дүү нараа хамгаалахын тулд би олон жил тэвчиж тэссэн ч “чи миний гарт ү х эх ёстой” гэж хэлдэг байсан.

 

-Хэ рэг хэзээ гарсан юм бэ?

-2010 оны хоёрдугаар сарын 6-ны 12:00 цагт болсон. Тухайн үед найз нөхдүүд ирчихсэн төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Нөхөр маань нэлээд со г тчихсон. Албан х ү чээр а р хи өгч уулгаад л з о дсон. Өөрийгөө хамгаалахын тулд л нөхрийнхөө а м инд хүрсэн. Гэхдээ энэ хэ рэгт одоо ч гэсэн ха р амсаж явдаг. Гэр бүлийн хү ч ирхийллээс болж өчнөөн олон хүүхэд ө нчирч байна. Энд я л эдэлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хү ч ирхийллээс болж гэмт хэрэгтэн болсон. Уг нь бид хо х ирогч шүү дээ. Олон жил эр нөхрийн гарын шүүс болж да р а мтлуулсны эцэст шоронд я л эдэлж байна.

-Хэдэн жил хамт амьдарсан билээ?

-Долоон жил хамт амьдарсан. Би салах гэж янз бүрээр үзсэн. Би сүүлдээ гэртээ ч харихаа байсан. Харивал зо д уулна гэж бодохоор өвлийн хүйтэнд ч ажил дээрээ хонодог байсан. Тэрбээр “Нэгэнт хийсэн хэ р гийнхээ горыг амсаж сууна. Гэхдээ залууст хандаж хэдэн үг хэлмээр байна. Хүн ганц олдох амьдралдаа хань ижлээ зөв сонгож чадахгүй бол цаашид бүдэрдэг юм байна гэдгийг ой тоондоо ортол ухаарлаа. Бидний энэ зо в лон биднээр л дуусаг” хэмээн ярьжээ.

 

Монголд гэр бүлийн х ү чирхийлэл хүрээгээ тэлж, зөвхөн эр, эм хоёрын хоорон дахь асуудал байхаа больж, төрсөн ах дүүс, тэр ч бүү хэл эцэг эх, үр хүүхдээ хүртэл хү ч ирхийлсэн хэ ргүүд ар, араасаа гарч байна. Хаалттай хаалганы ард хү чирхийлүүлж буй эмэгтэй та алдаа бүү хийгээрэй. Өөрийгөө хамгаалдаг газар мэдэгдэх ёстой юм шүү. Энэ олон эмэгтэйчүүдэд тохиолдсон бүхэн дахин нэг ч эмэгтэйд бүү тохиолдог….

Эх сурвалж: Zindaa.mn 2017 он

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!