Б.Болдсайхан эмч: Юуны төлөө гүрийгээд байгаа юм? ингэх ямар хэрэг байсан юм гэж үү? … ямар ч хэ рэг байгаагүй……

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.
Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б.Болдсайхан эмч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм. Саяхан эмч маань ходоодны хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад руу нисэж амжилттай хагалгаа нь болоод эх орондоо ирсэн билээ.
Тухайн үед 3 литр орчим ц ус алджээ. Ингээд БНСУ-д очиж, тусгaaрлалтад байх хугацаанд ч цус тогтохгүй байсан учир ийнхүү яаралтайгаар мэс засалд орсон гэдэг. Мэс заслын үеэр түүний ходоодны 65%-ийг тaйрчээ. Одоо үргэлжлүүлэн 6 сараас 2 жил эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа билээ.
Харин өчигдөр Б.Болдсайхан эмчийн бие дахин муудсан бололтой тэрээр цахим хуудаснаа:
Болдсайхан эмч: Юуны төлөө гүрийгээд байгаа юм? ингэх ямар хэрэг байсан юм гэж үү? ямар ч хэ рэг байгаагүй: зүгээр л энэ бэрх хордлого, өвдөлт, шаналалыг туулах л ёстой учираас туулахдаа амгалан инээмсэглээд туулах ёстой хэмээжээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал: Эрхэм ахын түмний төлөө зүтгэх агуу их сэтгэл, зүтгэлээр бахдана. Чин сэтгэл гэдэг юутай агуу билээ. Танд маш их баярлалаа. Олон хүнд тусласан дусал бүхэн бүр том дусал болж бороо мэт шаагина гэдэгт итгэнэ хэмээн сэтгэлийн үгээ постны доор нь оруулжээ.
Та минь урт насалж олон зүрхийг авраарай