“Энэ талаар хэн нэгэнд хэлчихвэл ээж, дүү бид гурвыг аав улам их зодно” гэдэг айдсын улмаас хо хирогч охин жил гаруй хугацаанд ганцаар шаналж явсан байна

ЗХЖШ-ЫН “УРДАА БАРЬДАГ” АЛБА ХААГЧ ТӨРСӨН ОХИНОО 2 ЖИЛ ОРЧИМ ХҮЧИРХИЙЛЖЭЭ
Төрсөн охиноо 12 настай байхаас нь хоёр жилийн хугацаанд хү чиндсэн этгээдийн хэрэг шүүхийн шатанд ирээд байна. Тэрбээр өдгөө 35 настай, Зэвсэгт хүчний жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, сургагч ахлагч цолтой. 2007 онд Сьерра Леонед, 2008 онд Иракт, 2011 онд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнагдсан Зэвсэгт хүчний жанжин штабын “өмнөө барьдаг” алба хаагч нарын нэг.
“ХЭЛЧИХВЭЛ ЭЭЖ, ДҮҮ БИД ГУРВЫГ ААВ УЛАМ ЗОДНО” ГЭДЭГ АЙДСЫН УЛМААС ОХИН ЖИЛ ГАРУЙ НУУЖЭЭ
Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр 2019 оноос буюу том охиноо 12 настай байхаас бэлгийн хү чирхийлэл тогтмол үзүүлсэн хэргээр ийнхүү Эрүүгийн хуулийн 12.1 дэх зүйлийн 4 дэх заалтаар я л лагдаж, өдгөө ца гдан хо ригдоод байна. 2019 оны 10-р сард Г согтуу гэртээ ирж, эхнэрээ зо дсон учир эхнэр нь гэрээсээ зугтаж гарсан тэр шөнөөс эхлэн охиноо хү чирхийлж эхэлжээ. “Энэ талаар хэн нэгэнд хэлчихвэл ээж, дүү бид гурвыг аав улам их зодно” гэдэг айдсын улмаас хо хирогч охин жил гаруй хугацаанд ганцаар шаналж яваад, өнгөрсөн наймдугаар сард ээждээ хэлснээр охины ээж ца гдаагийн байгууллагад хандаж, хэ рэг шалгагдаж эхэлжээ.
ХҮ ЧИРХИЙЛЭГЧИЙГ МЭДСЭН Ч “НҮДЭЭ АНЬСАН” ЗХЖШ
Үүнээс хойш дөрвөн сарын хугацаанд ца гдаагийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Г ажлаа хийсээр байжээ. Хэргийг мөрдөж байгаа цагдаагийн алба хаагч, хэрэгт хяналт тавьж байсан прокурорын зүгээс ЗХЖШ-т мэдэгдэж байсан ч тус байгууллага ямар нэгэн хариуцлага тооцож, арга хэмжээ авалгүй өнөөдөрт ирсэн байна.
“НУУДАГ” УЧРААС ГЭ МТ ХЭ РЭГ ДААМЖРАН, ДАВТАГДСААР БАЙДАГ УУ?
ЗХЖШ-ын харьяа байгууллагуудад гарсан гэ мт хэргийг тоолбол багагүй тоо болно. Уг нь энэ салбар хариуцлага, ёсзүй хамгийн өндөртэй, хяналттай салбар байх учиртай ч цэ ргийн алба хаагч нар эрүүл мэнд, амь насаараа хо хирсон хэргүүд хэвлэлээр мэдээлэгдэж, албан тушаалын ялгааны улмаас ярга дэгийн зөрчил удаа дараа гарсаар байна.
Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр (2021.12.01) Дотоодыг хамгаалах их сургуулийн багш сонсогчийнхоо хөлийг цаасны хутгаар зүссэн хэ ргийн талаар бид мэдээлснийг уншигч та санаж байгаа биз. Энэ олон гэмт хэ ргийн талаар, хариуцлага, ёсзүйг сайжруулахын тулд хэрхэн ажиллаж байгааг тодруулахаар ЗХЖШ-т хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд ханддаг ч тодорхойгүй шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалздаг байдал нь хэ ргийг нуун дарагдуулж, тэр хэрээр дотроо бугшиж байгаагийн илрэл болдог. ЗХЖШ-ын салбарт үйлдэгдэж байгаа уг гэ мт хэ ргүүдийн талаар бид эргэн мэдээлж, хариуцлага, ёсзүй шаардсаар байх болно.
Эх сурвалж: Цахиур.ми