Нийгэм

Сайхан мэдээ: Японы “NHK” телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэжээ

Японы “NHK” телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” нэртэй нэвтрүүлэг бэлтгэжээ. Уг нэвтрүүлэг 2021 оны аравдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд NHK World сувгаар олны хүртээл болох юм.

“NHK” сайтад зүрхний мэс засалч Бундангийн Болдсайхан эмчээр ахлуулсан баг зүрхний өвчтэй хүүхдүүдийг олж эмчлэхээр Монголын хязгаар нутагт очиж ажилладаг гэдгийг дурдаад хэрэв өвчтөний ар гэрийнхэнд эмчилгээний зардлын асуудал тулгарвал компани, хувь хүмүүсийн хандив тусламжаар эмнэлэгт хэвтүүлж, эмчилдэг тухай онцолжээ. Мөн хөдөө нутгийн олон гэр бүл нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломж хомс байдаг тухай өгүүлжээ. Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд одоогоор 300 гаруй хүүхдэд мэс засал хийгээд байна.

“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Ерөнхий захирал, Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг эхлүүлж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эх орондоо үнэ төлбөргүй эмчилж байгаа билээ.

Энэ цагийн эгэлгүй баатар бол яахын аргагүй Б.Болдсайхан эмч. Хэдий өөрийн бие муу байгаа ч үлдсэн энэ хугацаандаа олон хүүхдийг аврахыг тэмүүлж буй гайхамшигт хүмүүн юм. Саяхан эмч маань ходоодны хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад руу нисэж амжилттай хагалгаа нь болоод эх орондоо ирсэн билээ.

Хэдий Б.Болдсайхан эмчийн бие нь сайнгүй хавдарын маркер нь өсөж байгаа ч өөрийн биеийг үл хайрлан бяцхан зүрхнүүдийг авархаар хичээж байна. Саяхан “хагалгаан дээрээс хөөгдөөд гуйвж дайваад дэн дун… хэнд ч хэрэггүй амьтан болох нь дээ” хэмээн цахим хуудаснаа бичиж байжээ.

Өөрийнхөө биеийг эмч минь хайрлаарай. Тэгж байж та илүү олон зүрхийг аврах болно шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!