Нийгэм

Жүжигчин Ариука болон “Outlaw” хамтлагийн дуучин Чинзо нарын бяцхан гүнж /Фото агшин/

“Эмоци” продакшны жүжигчин Ариунцэцэг анх “Ам ьдралд тавтай морил” уран сайхны киногоор олны танил болж байсан нэгэн. ”Outlaw” хамтлагийн дуучин Чинзотой дэр нэгтгэж хөөрхөн охинтой болоод тун удалгүй хоёр тийш болсон юм.

Хоёр өөр ертөнцийн хүмүүс нийлсэн болохоор таарч тохирохгүй з ү йлс их байсан бололтой. Жүжигчин маань өнгөрсөн хугацаанд ганц бие ээжийн ам ьдралаар амьдарч охиноо ганцаараа өсөгсөн мундаг ээж.

Харин аав Чинзогийн хувьд мөрийтэй тоглоом тоглосон ба 2 жил тасралтгүй өдөр шөнөгүй тоглосон гэдэг. Нилээдгүй их өрөнд орсон тэрээр Солонгос улсыг зорьж хар ажил хийж эхэлсэн ба үүнийг нь жүжигчин бүсгүй тэсээгүй ба Чинзогоос салсан юм. Харин Чинзо Монголдоо ирээд ресторан нээсэн аж.

 

Харин Чинзо мөрийтэй тоглоом тоглодог байсан талаараа нэгэн ярилцлаганд тухайн үед хүмүүс намайг мөрийтэй тоглоомонд донтсон байна гэж зөндөө хэлж байхад би донтоогүй ээ алдсан мөнгөө л олох гэж байна хэмээн улайрдаг байсан. Харин одоо бодоход би үнэхээр донтсон байжээ хэмээжээ.

 

Мөн тэрээр үе үе цахим хуудаснаа охиноо харамласан пост оруулж олны анхаарлыг татаад авдаг.

Саяхан тэрээр “Есдүгээр сарын нэгэнд үр үндсээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж энэ өдрийг хэдэн жил хүлээж энд ирэв. Өөр өөрийнхөө хүүхдийг хүргэмээр байгаан залуу минь ээ. Ээжийг нь л хайрла миний үр үндэст аавын хайр дутахгүй. Яахав хэсэг би муу явсан энэ хооронд эзгүй айлд ноён суусан би юуч гомдлоогүй, хэлээгүй сайн сайхныг хүссэн та хоёрт үнэн шүү. Хэт их зүйлийг минь надаас булааж болохгүй шүү. Би маш эелдэг бичлээ. Дотроо бол ү хэж байгаа шүү” хэмээжээ.

Харин тэдний бяцхан охин таван нас хүрж нэг жилийн дараа сургуулийн охин болох нь ээ.

Харин жүжигчин Ариука маань дараачийн хайртайгаа учирсан ба олон нийтэд зургийг нь дэлгээд удаагүй байгаа билээ.

Жүжигчин бүсгүй маань хэлэхдээ: Учрах ёстой хүмүүс эргээд заавал учирдаг гэж ойр дотныхондоо байнга хэлдэг гэнэ шүү.

Учир нь Ариука маань одоогийн хайрттайгаа маш эртний танилууд байсан бөгөөд Чинзотой сууснаар уг танилын ха рилцаа нь хэ сэг хугацаанд тасраад байсан гэнэ. Харин эргээд гурван жилийн дараа ха рилцаа үүсгэж эхэлсэн нь хайраа олсон том илэрхийлэл нь болжээ.

Жүжигчин Ариукадаа болон түүний охинд аз жаргал хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!