Нийгэм

М.Баярмагнай: Гэрийг минь гийгүүлэгч ханьдаа би хайргүй байхын аргагүй ээ……сайхан гэр бүлийн фото агшин

Монголын хошин урлагт өөрийн өнгө төрхөө тодорхойлоод удсан жүжигчидийн нэг нь яахын аргагүй “Маск” продакшны жүжигчин МУГЖ М.Баярмагнай билээ. Тэрээр тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, бүтээсэн дүр болгоноо амилуулж чаддаг авъяаслаг жүжигчин маань 2018 онд МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ.

Жүжигчин М.Баярмагнай нь 1978 онд Баянхонгор аймагт төрсөн бөгөөд эхээс зургуулаа ба ууган хүү нь юм. 1996 онд Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэж, СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсжээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажилласны дараа хошин урлагт хөл тавьж, “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн байна. 2007 онд нэг хамтлагт байсан Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулж, тусдаа гарснаас хойш уран бүтээлээ амжилттай туурвиж яваа.

Багадаа тэрээр спортын хүн болно гэж боддог, мөрөөддөг байжээ. Биеийн тамираар хичээллэх дуртай. Тиймдээ ч энэ чиглэлээ хөөвөл амжилтад хүрнэ гэж боддог байсан байх. Аравдугаар ангиа төгсөөд улсын шалгалт өгөөд уначихсан. Тэгээд л СИУС-д шалгалт өгч тэнцсэн гэдэг.

Жүжигчин М.Баярмагнайн гэргийг Нарантунгалаг гэдэг бөгөөд СУИС-д ороод гэргийтэйгээ танилцаж байсан гэдэг. Гэргий нь төрийн байгууллагад ажилдаг аж. Баярмагнай гэргийдээ “гэрийг минь гийгүүлэгч ханьдаа би хайргүй байхын аргагүй ээ” хэмээн цахим хуудаснаа нэгэн удаа гэргийдээ хайраа илчилж байжээ.

Хосууд маань 3 хүүхдийн ээж аав билээ. Жүжигчин маань цахим хуудаснаа 1999 онд ганц бие байлаа 2000 онд хоёулаа боллоо. 2003 онд гурвуулаа боллоо, 2013 онд дөрвүүлээ боллоо, 2016 онд тавууллаа боллоо, 2021 онд зургуулаа болохыг хичээнээ гэжээ.

Харин том хүү дунд хүү хоёр нь 10 жилийн зайтай нэг өдөр, нэг цагт, нэг эх баригч, нэг эмч, нэг орон дээр төрсөн сонин түүхтэй аж.

Сайхан гэр бүлд аз жаргал хүсэе!.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!