Хангай нутгаас говь нутгийг зорин ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүл гэр хашаагаа яг л үлгэрийн оронд байгаа мэт сайхан тохижуулжээ

Өмнөговь аймгийн Цогтцэцийд амьдран суудаг нэгэн залуу гэр бүлийн төлөөл болсон сайхан хөдөлмөрч айл гэр, хашаагаа үнэхээр сайхан тохижуулжээ. Уншигч та бүхэндээ санаа авааарай хэмээн энэхүү үлгэр жишээ болсон айлын зургийг хүргэе.
Хангай нутгаас говь нутгийг зорин ажиллаж амьдарч байгаа залуу гэр бүл байна. Хоёр жилийн өмнө энэхүү хашаандаа нүүж ирээд анхны жил байшиндаа дотор засвар хийж өнжсөн бол энэ зун хашаагаа тохижууллаа. Дараа жилээс эко 00, саун, душ, хашаа хаалгаа шинэчлэх, мод нэмж тарих, том байшин барих гээд бодсон санасан зүйл их байгаа.
Нөхөр маань 14/7 ээлжийн ажилладаг. 7хоногийнхоо амралтыг хашаандаа зориулна. Ажилтай үед нь будаж чимэглэх ажлыг би хариуцаж хийнэ. Ингэж бага багаар хийсээр байгаад ямартай ч бодож төсөөлж байсан хашаатай боллоо.
Дүүжин сандал дээрээ бяцхан гүнжээ тэврээд усны чимээ сонсонгоо салхилж суух ямар гоё гээч
Өндөр намыг нь миний хань надад тааруулж хийж өгсөн байгаа хэхэ
Усан оргилуурынхаа газрыг ухаж байгаа нь говийн хөрс их хатуу шаварлаг чулуулаг юм байна лээ.
Дараа нь. Говьд ер нь хавтгай чулууны олдоц ховор юм байна лээ хэдэн өдөр л орой салхилангаа түүж цуглуулсан шүү
Сэтгэлдээ урласан мини усан оргилуураа хийж чадсаан
Энэ жил агч, буйлс, үхрийн нүд , голтбор, хайлаас, сухай, жигд гээд 7 төрлийн мод тарьсан байгаа.
Дараа жилээс улам өндөр улам саглагар болох байхдаа. Дараа жил гацуур нарс тарьж үзэхээр шийдсэн байгаа мөн монос өрөл гэх мэт жимсний модоор төрлөө нэмнээ
Хотоос хар шороо модны суулгац авч 7 төрлийн 70аад ширхэг мод зүлэг тарьсан байгаа.
Ургасан байдал. Бүгдээрээ маш сайхан ургасан шүү говийнхон айл болгон хашаандаа мод тарьвал орчин хашааны өнгө үзэмж байгаль дэлхийдээ гээд аль альдаа ашиг тустай юмдаа ургадаг л юм байна.
Тоглоомын талбай маань өмнө нь ийм байжээ.
Одоо. Энэ айхтар өвчинөөс болж хүүхдүүдээ тоглоомын талбай явж тоглуулах боломжгүй учир хашаандаа тоглох орчиныг нь бий болгож өгөх нь эцэг эхийн үүрэг билээ.
Хүүхдүүддээ зориулж гулсуур савлуур хийж өгсөн мундаг аавтай хүүхдүүд шүү
Бас хөөрхөн байшин барьж өгсөөн хань маань. Мэдээж будаж чимэглэх ажлыг ээж хариуцсан байгаа
Дотор тал нь:
Оройн гэрэлтүүлэг нэг иймэрхүү. Нараар цэнэгээ хураадаг гэрэл харанхуй болохоор автоматаар асна.
Эцэсд нь ингээд салхилаад суух орчиноо бүрдүүлж чадсаан
Энэ их ажлыг амжуулахад хамгийн их нэмэр болсон хүн бол яалтачгүй том охин маань. 2 настай 2 сартай 2 дүүгээ маш сайн харсан.
Засвар хийсний өмнө
Дараа нь
Дүүжин сандал дээрээ бяцхан гүнжээ тэврээд усны чимээ сонсонгоо салхилж суух ямар гоё гээч
Хүн хөдөлмөрлөж чадвал юуг ч бий болгож чадна гэдгийн тод жишээ. Үлгэрийн оронд байгаа мэт үнэхээр сайхан тохижуулсан ажилсаг гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе. Бусаддаа энэхүү сайхан тохижилтоо хуваалцсанд сайтынхаа уншигчдын өмнөөс баярлалаа.
Эх сурвалж: Jijuka Jijgee /facebook/ энэхүү постны эзнээс зөвшөөрөл аван бичлээ