Шар Мэдээ

Жүжигчин Урнаа загварын тайзнаа гунхав

Драмын театраас өрх тусгаарлан “Хувьсал” продакшнаар овоглох болсон жүжигчин Урнаа буюу У.Уранчимэг дэлгэцийн олон уран бүтээлийг үзэгчдэдээ хүргэсэн чадварлаг жүжигчин юм. Тэрээр 50 насны босгыг алхаж буй ч хорьтой охидоос дутахааргүй бие хаа, царай зүсийг цогцлоосон нэгэн.

Үүнийгээ ч “Миний нууц” киноны гол дүрийг бүтээхдээ гайхуулж, бүрэн нүцгэлсэн төдийгүй халуухан бүсгүйн дүрийг амилуулж нас бол тоо гэдгийг бодитоор нь харуулж яваа олны танил эмэгтэйчүүдийн нэг.

Авьяаслаг жүжигчин төдийгүй найруулагч тэрээр саяхан “Степпе арена” мөсөн өргөө талбайд дизайнер Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоунд оролцжээ. Тэрээр тайзнаа өөрийн гоо сайхнаа харуулаад зогсохгүй дизайнерын гайхалтай загварыг амилуулжээ.

Энэ талаараа Урнаа цахим хуудсандаа ийнхүү нийтэлсэн юм. “Сүүлийн хэдэн жил кино кино гээд тайзан дээр гаралгүй маш уджээ. Надад бол хэцүү л санагдлаа. Загвар өмсөгчдийг маш сайн ойлголоо.

Догдлох гэхээсээ айж сандарлаа. Ямар ч байсан хальт бүдэрч өсгийтэй гутал, хормойндоо багахан хугацаанд тээглэснийг эс тооцвол арга хэмжээгээ амжилттай дуусгалаа. Дизайнер Отгонжаргал үнэхээр тансаг бүтээлүүд урлажээ та” гэсэн байна.

Жүжигчин Урнаагийн хувьд сүүлийн жилүүдэд дасгал хөдөлгөөнийг өдөр тутмынхаа хэвшил болгосон нь одоогийн бие галбирыг бий болгоход хамгийн их нөлөөлсөн гэдэг. Тэрээр ахлах сургуульд байхдаа 72 кг жинтэй, улаан хацартай охин байжээ. Турах гэж үнэндээ зүдэрсэн, цаг хугацаа хөдөлмөр зарцуулсан хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!