С.Насанжаргал: Нүүрээ будсан аальгүй залуусыг ядаж зурагтаар хармааргүй байна

Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан “Мөрөөдлийн театр”-ийг байгуулан чамгүй амжилттай ажиллаж буй жүжигчин Г.Алтаншагай “ТВ5” телевизийн хөтлөгч С.Насанжаргалтай гэр бүл болсон билээ.
Жүжигчин Г.Алтаншагайн сайн хань НАСАНЖАРГАЛ – ТҮЛХҮҮР
Тэрээр айлын гэргий, ээж болсноосоо хойш сэтгүүлч, редакторын ажлаа хаясан гэх шүүмжлэлийг хүртээд байсан нь нууц биш. Г.Алтаншагай төрөлх их театраасаа өрх тусгаарласнаасаа хойш багагүй хугацааг элээж байгаа. Хоёр хүүхдээ төрүүлэн халамжит хань, ээжийн үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа сэтгүүлч Насаа нөхрийнхөө уран бүтээлийг дэмжиж “Пи Ар” менежерээр ажиллах болсон.
Жүжигчин Алтаншагай хөршүүдээ унтуулахгүй байна
Цахим ертөнц хөгжиж дэвшихийн хэрээ нийгэмд нууцлаг байсан зүйл улам бүр нээлттэй болж байна. Үүний жишгээр бэлгийн болон хүйсийн чиг хандлагын өөрчлөлттэй трансжендер, гомо, бисекссуал зэрэг хүмүүс олонд танигдаж эхэлсэн.
Г.Доржжанцан: Ямар ч улсын хүн амын 10 хувь нь ЛГБТИ болж төрөх боломжтой
Хуучин цаг үед эдгээр хүмүүс нууцлаг амьдарч ил болсон хүмүүс нийгэмд гадуурхагдан амьдардаг байсан. Харин сүүлийн үед юмс өөрчлөгдөхийн хэрээр эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрч бүр эрхийг нь хамгаалах байгууллага хууль эрх зүй ч бий болоод амжсан. Мөн олонд танигдаж энэ хүмүүсийг дэмжих, дагах, урлагийн зарим оддоос ч илүү реклам зураг авалт, телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох болсон нь нууц бишээ.
66 настай Ганбууш их сургуульд сурч байна – Eguur.MN
Тэгвэл энэ байдлыг тэвчиж чадаагүй юу гэлтэй сэтгүүлч, редактор С.Насанжаргал цахим хуудсаараа үзэл бодлоо илэрхийлэв.
Жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр С.НАСАНЖАРГАЛ Эрдэнэт үйлдвэрийн салбарын ОРЛОГЧООР ТОМИЛОГДЛОО – Said.mn
Тэрээр “Сүүлийн үед трансжендер, гомо, бисекссуал ч гэх шиг хэн дуртай нь телевизээр гардаг болж. Хувь хүнийг ойлгож хүндэтгэж байгаа ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэндүү нээлттэй баймааргүй байна. Хүүхэд залууст энгийн зүйл шиг ойлголт төрөхөөр боллоо. Содон зочин оруулах нь сэтгүүлчийн хүсэл байдаг ч одоо больцгоо. Нүүрээ будсан аальгүй залуусыг ядаж зурагтаар хармааргүй байна” хэмээв. Үүнийг нь ч олон дагагчид нь дэмжиж өөрсдийнхөө бодлыг илэрхийлж байлаа.
Трансжендер Б.Солонго НҮЦГЭЛЖ үлгэрлэв үү…
Трансжендер Billy: Таксины жолооч намайг хүчиндэх гэж машинтайгаа давхиж авч явж байсан удаа ч бий