Нийгэм

Жүжигчин Ч.Ундралын нөхөр Д.Даваадорж: Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг Олж автлаа л аав нь амьд явахыг хүснэ.

Жүжигчин Ч.Ундралын эхний амьдрал нь бүтэлгүйтсэн ч хоёрдахь амьдралдаа хэний ч санаанд оромгүй өөрөөсөө нилээн нас дүү залууг сонгосон нь “Хит”-ийн Давааням агсны хүү Даваадорж байсан юм. Хосууд маань дундаасаа Дагийна хэмээх нэг хөөрхөн охины ээж аав болсон билээ. Энэ бүхний эцэст зөв хүнээ олон жаргалтай сайхан амьдарч байгаа тэдний гэрд баяр баясал аз жаргал нь болж ирсэн охиных нь 3 насны төрсөн өдөр өнөөдөр болжээ.

Даваадоржийн хувьд маш сайн эцэг бөгөөд охинтойгоо олон дурсамж бүтээсэн бичлэг цахим хаягтаа оруулдаг тэрээр охиныхоо төрсөн өдрөөр ийнхүү бичжээ.

Дэлхийн хамгийн үзэсгэлэнт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе! Миний охин болж мэндэлсэн чамдаа баярлалаа, Жижигхэн зүрхэнд чинь агуу том мөрөөдлүүд тээгээд, Жил саруудыг аав нь чамаараал угтахыг хүснэ.

Сурсан зангаараа аав нь шанаагаа тулаад Суутан мэт бодлогширч удаан суухдаа Чамаас минь өөр надад үнэнч үлдэх хэнийг ч Чанх тэнгэрийн доор олж харахгүйдээл итгэдэг. Өөрийгөө элтэл чи аавыгаа санах болохоор Үүрд амьдрахын шалтгаан ганцхан чамдаал хорогдоно Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг Олж автлаа л аав нь амьд явахыг хүснэ.

Би охиноо ааваа гэж уйлахад нь маш их дуртай. Чимээгүй нуугдаад сонсч баясдаг тэнэг байгаа биз. Надад хайртай үнэн хайрыг мэдрэх сайхан байдаг хэмээжээ.

Бяцхан хөөрхөн охин болон гэр бүлд нь аз жаргал хүсээд дурсамж дүүрэн зургийн цомгоос нь уншигчдаа хүргэе.

Харин жүжигчин Ч.Ундрал охиндоо Хөөрхөн үр минь 3 нас хүрлээ. Эрдэм оюун төгс үзэсгэлэнт төгөлдөр болоорой үр минь гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!