Мэдээ Мэдээлэл

Солонгост сурдаг байхад нэгэн учир битүүлэг залуу орой болгон намайг хутгатай дагаад, эцэстээ тэр хүн гаж донтон болж…

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.

Сая зун нэг охиноос сонссон зүйл. Ойр тойрны найзууд бүгд нэг амралт яваад орой ч болж гал тойрч суунгаа аймшгийн юм ярицгааж эхэллээ. Би нөгөө олон таарсан үзсэн зүйлээ яриал байж байтал тэнд байсан охидын нэг нь М товчлоё танидаг хүмүүс нь байж магад солонгост байхад нь өөртэй нь таарч байсан эвгүй зүйлийн талаар 2019 онд болж байсан тэрнээс болоод монголдоо ирж байсан талаар ярив. Тэр охин М ( маш царайлаг өвөрмөц төрхтэй охин байсан ) монголд солонгос хэлний ангийн багш орчуулагч мэргэжилтэй тэгээд магистр-т сурах гээд сөүл рүү явж сурж тэгээд эхэндээ ажил гэр хичээл гээл яваал байж. Гэр нь метроны буудлаас холгүй ч жоохон орой үдэш явахад эвгүй газар байсан гэнэ. Хямдхан болохоор түрээсэлж байдаг нэг зэрэгцээ 3 орон сууцын нэг байрны 4 давхарт байсан юм шиг байгаан. Нэг орой бороо нэлээн ширүүн бороо орж тэгээд шөнийн 3-н цагын үед цонхоороо юм бодонгоо харж байтал доор нь нэг хар саравчтай малгайтай масктай залуу байрных нь урд хэсэгт дээш яг тэр охины зүг болвуу гэмээр хараад зогсож байсан гэнэ. Эхэндээ ч охин юм бодолгүй хэсэг харж байснаа хар усан борооноор ингээд дээш хараад зогсож байдаг магадгүй хайртай хүнээ гомдоочоод гэрийнх нь гадаа хараад байж байгаа байх уучлалт гуйх гээд ухааны юм бодоод унтаад өгч.

Дараа нь бас 2-3 хоногын дараа шөнө 3-н үед унтах гээд цонхоо онгойлгон тамхи татах гэтэл доор нь нөгөө хэд хоногын өмнөх залуу байсан гэсэн. М ч дотроо гайхаад яагаад ингээд зогсдын бол гээд өөрийг нь харж байгааг анзааруулахгүй гээд хэсэг буланд зогсож ажигласан гэсэн тэгж тэгж гэрлээ унтраагаад буцаад цонхон дээрээ очтол цааш алхаад явсан гэв. Пал гээл явчиж тэгээд гайхаад өглөө нь ойр орчмын дэлгүүр, хоолны газраас асуутал, аан хойд байранд байдаг залуу жоохон мэдрэл муутай гэхдээ гэм хоргүй энд удаан байгаа ээжтэйгээ амьдардаг хүн амьтан дагаад айлгаад байдаг гэхдээ зүгээр гэв. Манай М ч нэлээн тайвшраад угын азын орнуудад тийм жоохон юмтай залуу хүмүүс их учир юм бодолгүй хичээлдээ явж. Тэр өдөр нэлээн оройтоод бас нэг найзтайгаа ууж сууж байгаад оройхон гэртээ ирээд дээшээгээ алхаж гэнэ. Шөнө дунд учир хүн бараг зөрөхгүй бас жоохон шуургатай хүйтэн өдөр байсан тул алхаж байгаад нүднийх нь буланд хүн зогсож байгааг харсан гэв. Сайн хартал нөгөө залуу масктай яг хараад зогсож байна гэв.

Манай охин ч өдрийн үгийг сонссон тул гэхдээ л эвгүй санагдаад хурдан хурдан алхахад араас нь дагаж аажуухнаар алхаж эхэлсэн гэв, улам сандраад хар эрчээрээ гэрлүүгээ гүйж ороод хаалгаа цоожлоод цонхоор хартал доор нь зогсож байсан гэв. Охин ч айгаад цонхоороо орилсон гэв цагдаа дуудлаа гэхэд нь нөгөөдөх залуу яваад өгсөн гэв. Маргааш нь айгаад нэг найзыгаа дуудаад гэртээ хонотол шөнө доор нь ирсэнгүй болохоор нь цагдаа дуудна гэхэд нь айсан гэж бодоод нөгөөдөр ганцаараа хонох болж бас л шөнө доор нь ирвэл яах вэ гээд айдастай байн байн доошоо хартал байдаггүй гэнэ. Санаа нь амар ч шөнө унтаж байтал таг таг гээд цонхруу нь юм шидэх шиг болж охин ч юм бодолгүй гэрлээ асаан цонхоороо хартал нөгөө залуу зогсож байсан гэв. Шууд сандраад гэрлээ унтраатал нөгөө залуу шууд орцруу нь яваад орсон гэв. М ихээр сандраад шууд цагдаа дуудаад хаалгаа түгжээд айгаад байж байтал хаалгыг нь эхлээд аяархан цохиж байснаа сүүлдээ хүчтэй цохиод мөн иртэй зүйлээр зураад байсан гэнэ.

Ашгүй цагдаа нар ч ирж нөгөө залууг барьж саатуулсан байна. Маргааш нь бүх болсон үйл явдлаа хэлэхэд нөгөө залуу г сэтгэцийн эмгэгтэй олон жил сэтгэл мэдрэлийн эмнэгэлэгт хэвтэж байгаад гарсан одоо ч эмчийн хяналтанд байдаг зэрэг нь илэрсэн байна мөн тэр үедээ биедээ хутга авч явсан байна бид аюулгүйн үүднээс ар гэрлүү холбоо барьж дахин эмнэлгийн хяналтанд оруулсан одоо төвийн нэг эмнэлэгт байгаа гэж тайвшруулсан гэнэ. М маань сая л нэг тайвшраад энгийн амьдралдаа ороод мартаад бараг 2 сар болж байгаад нэг орой хартал дахиад байж байсан гэв.

Дахиал шууд цагдаа дуудаж харин энэ удаа өнөөх залуу орц руу нь орсонгүй харин цагдаа нар шууд барьж авж. Маргааш нь цагдаагын газраас охинд болсон явдлыг хэлсэн гэнэ мөн л дахиад биендээ заазуур нууж явсан эмнэлэгээсээ оргосон гэхдээ эмнэлэгт байхдаа эв эрүүл эдгэрсэн хүн шиг байсан тэгэхээр нь эмч нар нь хяналтаа сулруулсан үед зугтсан байсан мөн гэрт нь нэгжлэг хийхэд чиний зураг маш ихээр олдсон чамайг байнга дагадаг байсан нууцаар мэргэжлийн хүн шиг зураг авдаг байсан байна ер яг байдал нь эв эрүүл гэхдээ гаж донтой бас эрүүл бус жүжиглэдэг мэтээр ер нь эмч нар ч ойлгохооргүй учир битүүлэг залуу гэв. М-ч бүр шоконд орон тэр байрнаасаа гялс гарч сургуулийнхаа дотуур байранд хэсэгтээ байсан ч бас л эмзэг айдастай байсан болохоор шууд хаяад монголдоо ирсэн гэнэ. Ер нь ч тэгээд азийн орнууд ч гаж донтон ихтэй нууцаар дагадаг эвгүй гарууд ч ихдээ байгаа газраа болгоожтой л байхгүй бол.

Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!