Зөвлөгөө

Ааваа намайг яагаад явуулахгүй байгаа юм бэ!!! гээд газар балбан шороо малтан уйлсаар суув..

Гэртээ суудаг 3жил байнаадаа? За хүмүүс асууж байсан болхоор тэр хооронд харж байсан жижг сажиг зүйлсээ энд сийрүүлэе.

1. Хүүгээ аварсан эцэг: Манайх нэг зун 57р сургуулийн ойролцоох замын хажууханд 2давхар байшинд байх болов замын яг хажууд учраас өнгөрөн явж байгаа машин, ойр хавийн үйл явдал алган дээрээ тавьсан юм шиг л харагддаг байлаа. Би тэр үедээ нөгөө л хагас галзуу байдалтай. Шөнө унтадгүйгээрээ бороо орж байгааг төв замруу харсан гал тогооны онгорхой цонхоор хэсэг ажин зогсов

(Учир нь замын эсрэг талд байдаг дугуй засварын цэнхэр лазеран гэрэл бороотойд гоё харагддаг байсан). Хэн нэгний цөхөрсөн шинжтэй уйлан “үхээд өгье”, “тань дээрээ л яваад очъё” хэмээн орилон хөлчүүрхэх дуун хадав.

Би бодов: ядаж гэртээ гударч болоогүй юм байхдаа. Цочоочих юм!

Гэтэл манай урд гудамны харалдаа гуйван ирээд давхилдаж байсан хэдэн машины урдуур огол харайгаад үсрэх гэтэл араас нь бүрсийсэн бүдүүн хар сүүдэр татаад газар явган хүний зам дээр шидчихдэг юм байна. Нүдээ нухаад харж амжаагүй байтал.

Залуу: ААВАА НАМАЙГ ЯАГААД ЯВУУЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ!!! *газар балбан шороо малтан уйлсаар суув*

2. Бяцхан охины хүсэлт: Хахир хүйтэн өвөл хөлдөж үхчих гээд эвдэрсэн автобуснаас буугаад 13руу уруудах санаатай сансарын тунел рүү оров. Өөдөөс харсан харалдаа шатнаас хуучны цагаан парчиктай (буруу бичсэн бол залруулна уу) бор форм өмссөн охин гүйж байнаа. Үснийх нь лент сэмэрчихсэн бага зэрэг халтайжээ. Хэцүү амьдралтай охин юм байхдаа даарчих болвуу гэж бодоод хажуугаар өнгөрөөд гүйхэд нь би эргэж хараад “хөөе формтой охион нааш ир” хэмээн даллан дуудав. Охин эргэж хараад гайхсан шинжтэй ширтсээр зогсов. Би даарсандаа жаахан ундууцан “чамайг дуудаад байна нааш ир л дээ!” гэхэд гүйж ирээд дэргэд зогсов. Үүргэвчээ ухаад сольж өмсөнө гээд гэрээсээ авч гарсан зузаан үстэй цамцаа гаргаад “энийг өмс! Эмэгтэй хүүхэд байж өвдчихнө гэж боддоггүй юмуу ийм туранхай юм чинь *мөрнөөс нь барив*(түүний бие үнэхээр хүйтэн байсан) дархлаа гэдэг юм нь сулраад хурдан өвдөөд ханиад хүрдэг юм” хэмээн үглэсээр цамцаа түүний зүг сарвайв. Уучлаарай би даарахгүй байнаа та надад туслахыг хүсвэл дагаад яваач хэмээн царайчилсан нүдээр харсанаа тунелийн зүүн жигүүрлүү гүйв.

Цамцаа барьсаар дагаад гүйтэл нэг аарц зарж байгаа бугшуулан ханиаж, амьсгалж ядан бэмбэгнэтэл чичирсэн настайвтар мяраалаг эгчийн дэргэд очоод охин түүн рүү заав. Би дорхоноо ойлгож “2аяга аарц авъя” эгчийн харц ганцхан надруу тусаж байлаа. Хуучирч муудсан цамцаар ороосон халуун савнаас аарц аягалан өгөв. Аарцаа аваад нөгөө охинд өгөх гэтэл тэр алга. Ойлгомжтой энэ гайхах бас айх зүйл биш ердөө түүний хүсэл л байж. 7 хоног хэртэй очиж аарц уув. Жаал жуул юм ярин байгаа мөнгөнийхөө хэрээр худалдан аваад хувааж уудаг байлаа. Хэдэн үг солих зуураа 2хон хүүхэдтэй байсан.

Том нь охин бага нь хүү тэд 2насны зөрүүтэй ,хүүг нь дөнгөж төрсөний дараа нөхөр нь бурхан болсонг, охиноо 5р ангид байхад нь муу эрчүүдээс болж алдсанаа, хүү нь ээжийгээ асрамжид аваачин хаясаныг, асрамжнаасаа гарч түүнээс хойш ганцаараа энэ мэтчилэн аргацааж яваагаа ярьж энгэрээ даран толгой сэгсрэн уйлсан удаа бий. Хамгийн сүүлд аарц уусныхаа маргааш,нөгөөдөр,нөгөөдрийн цаад өдөр ч алга.

Сар хэртэй хугацааны дараа зүүдэнд мөнөөх охин аарц зарж суусан эгчтэй орж ирээд

Охин:”баярлалаа танд”

Эгч: хүйтэн гараараа толгой илэн “баярлалаа чамд” хэмээгээд хоёул эргэн алхав.

Би: араас нь ширтсээр зогсож байтаал

Ээж: миний хүү одоо босоод жаахан шөл ч болов уучих.…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!