Нийгэм

Тэр үед үнэхээр үхээд өгчихмөөр их айдас бүхэл биеэр тараад өвчин шиг зовоож байв. Нөгөө лам…

Говь гэдэг нэр өөрөө өвлийн хүйтэнд ч дотроос дулаацуулах халуун илчтэй үг билээ. Зун цагт болсон явдал юм. Гадаа нар шардгаараа шарж бүрэлзэхээрээ бүрэлзэж гарав. Өндөр эмээгийндээ ирээд 3 л хонож байсан байх. Хүн хөл холуур өнгөрдөг манай бууцны ойр 2 худаг бий. Ус шавхагдаад усанд явахаар гарлаа. Манайхыг тойроод хэдхээн айл . Яг л кино нь дээр гардаг шиг отог аймаг хаяа хөрш 3нь л гэр бий.

Нэг нь удмаа баригч зайран өвгөн охинтойгоо. Нөгөө нь эхнэр нөхөр 7 тэмээний дунд доошоо дээшээчгүй амьдардаг айл. Би гараад хойд зүг байдаг худаг бараадаж очоод 2 саваа дүүргэж ус хийгээд өөрөө шанагаар балгаж зогстол огтоо харж үзээгүй хар цагаан хосолсон нэг нохой үл мэдэгдэх зүйл зуусан ирж харагдав. Би ч айх зүйлгүй харин амандаа зуусан зүйлийг нь сайн ажиж байв. Улам л ойртож ирээд бараг л миний хажууд тулаад ясаа газар хаячихав. Би гайхаад ийм сонин яс байдаг аа? Амьтных гэхэд хэтэрхий урт бас бүдүүн юм гэж барьж үзвэл үнэр орчихсон угтаа дээд үзүүрт нь жоохон цууралттай яс байв. Би тоолгүй нохойн ирсэн зүг рүү шидэж хаячхаад усаа аваад гэрийн зүг гэлдэрлээ. Нар ч халуу дүүргээд цаанаасаа дотор шатаад байгаа мэт эвгүй оргиод явчихлаа.

Бөөлжих гээд байгаа юм байх даа гээд санаанаасаа огих гэж үзвэл үгүй дээ. Нэг л биш. Савтай уснаасаа жоохонг шавшиж аваад толгойгоо норгов. Тэгсэн ч нөлөө болсонгүй. Учир сайн мэдэхгүй ч миний бие цаанаасаа сульдаад устай тэргээ түрэхэд улам л хүндрээд хөл гар дийлэхээ болих гээд байгаа юм шиг сонин мэдрэмж. Бүүр ч давчуу болж би яг толгой багтах шилэн дотор амьсгалаж байгаа юм шиг харангалаад эхлэв. Юу юугүй нүд бүрэлзээд энэ бүх зүйл цор ганц нарны халуунаас болоогүй гэдэг нь илт байв.

Сүүлдээ тэргээ ч дийлэхээ больж гар хөлний булчин сулраад тамирдаад өвдөг дээрээ сөхрөөд суучихлаа. Удалгүй хүзүү ам хөшөөд бүр хэвтэх хэрэг ч гарав. Хэвтээд энэ сонин зүйл яагаад болоод байгааг бодох гэж оролдсон боловч ухаан самуураад яг орондоо байгаа мэт унтчихаж. Сэрэхэд, удаан унтаагүй үсрээд зүгээр зүүрмэглээд босож байгаа юм шиг санагдлаа. Нар яг л тэр дээрээ байрандаа халуун хэвээрээ. Тэрэг миний баруун гар талд толгойгоо эргүүлээд зүүн тийшээ харвал…. Тэр л үед би сүнсээ зайлтал айсан юм. Нэг хөөсөн мантуу шиг царайтай яг үлээсэн шаар шиг бөөрөнхий үс нь нүүр дээр нь унжчихсан улаан хүрэн өнгөтэй зүйл үзэгдлээ. Аймшигтай их айж хөлөө тийчилж байтал дугуй задарч хагарч байгаа аятай нүсэр дуу гарч, би айдсаа давалгүй ухаан балартав. Яг араас нь би орон дээрээ хэвтчихсэн үүдээр нэг шар хувцастай лам аятай хүн ар нуруугаа үзүүлэн ороод ирлээ. Би айсан хэвээрээ. Нөгөө хүн орны хөл хүртэл ирснээ гэнэт наашаа харвал өнөөх үхээрийн шаар шиг бөөрөнхий царайтай зүйл хөлнөөс татаад авч гарах гээд аймшигтай хурдан шаламгай хөдөлгөөн хийгээд эхлэв.

Тэр үед үнэхээр үхээд өгчихмөөр их айдас бүхэл биеэр тараад өвчин шиг зовоож байв. Нөгөө лам хөлнөөс татаж чирж байгаа мөртлөө би огт хэвтэж байгаа газраасаа хөдлөөгүй харин ортойгоо цуг чирэгдэж байлаа. Нөгөө зүйл угз угз татаж ортой цуг гэрээс гаргах гэж оролдох үед би жинхнээсээ сэрэх шиг боллоо. Энэ удаа жинхнээсээ орон дээрээ хувцастайгаа хэвтэж байв. Буйр залгаа айлын зайран өвгөн төмпөнтэй ус урдаа тавьчихсан гаанс зуучихсан чи сэрчихсэн үү? гэж асуулаа. Би үг ч хэлж чадалгүй халуу хөлс цувж толгой дохив. Өнөө зайран улаан утас гаргаж ирснээ сүүнд дүрээд төмпөнтэй усанд хийчихэв.

Араас улаан зосон зоос хэлбэртэй зүйл ус руу 2 3 дүрснээ олиггүй зүйлээс айж. Хойд зүгийн л хорлол таарж. Өдрийн дайрлага юм шиг байна гээд өнөө савтай усандаа алчуур дүрж норготол алчуур гарч ирэхдээ цусан улаан өнгөтэй болчихов.

Базаж байгаад чийгтэй чигээр нь миний нүүрийг бүтээж тавиад баруун гарыг маань атгаад авлаа. Хэд базаж атгаж байснаа гэнэт хурууны өндөг руу зүү шиг зүйлээр хатгах шиг час хийсэн өвдөлт мэдрэгдээд өнгөрлөө. Их хүчтэй өвдөөгүй тэгсэн мөртлөө тэр алчуурыг аваад хартал гайхширмаар зүйл болж. Миний хатгасан хурууны хэсгээс савны тал хэртэй цус гараад гар маань хүртэл цусанд будагсан байлаа. Тайван оргиод зуны аагимд хөлын хуруу хүйт оргиж байснаа халуу дүйгээд сая л нэг ухаан орж байгаа аятай болов. Зайран өвгөн чи хойд зүг рүү хэд хоногтоо битгий зүглээрэй. Хорлол, дайрлага зэрэг тохиогоод үхлийн наагуур л өнгөрлөө.

Дэвтэй удмын хүү тулдаа тэсэх шиг боллоо. Хойд зүг рүү битгий зүглээрэй гээд хаалга онгойлгоод гараад явахтай эмээ зөрөөд ороод ирлээ. Тухайн үед гайгүй юу миний хүү? Яаж байна гэх зүйлс асуугаад өнгөрлөө. Энэ бүх зүйл өнгөрсөн өнөө харагдсан зүйл бодлоос огтоо гардаггүй. Намайг худаг дээр байхад яс зууж ирсэн нохой дайрлага байж. Нохойны зуусан яс нь хүний биеийн яс байж таарсан. Би тэрийг хойд зүг рүү юм бодолгүй чулуудсан нь хорлол болох том шалтгаан болж. Яг тэр үйлээс хойш намайг тэнүүлч сүнс дагаж морьдоод бие тамирдуулж ухаан балартуулсан. Сэрээд харин харсан зүйл маань зүгээр нэг жирийн хүүхэлдэй нарны халуун хөөгөөд яг нүүр нь дээр маань хагарч тэр цочилтонд тэнүүлч сүнс миний биеээс миний сүнсийг татаж авсан байж. Энийг ярихдаа сүнс зайлах гэж ярьдаг юм байна лээ. Далд учрын бичээд хэрэггүй байх аа. Ямартай ч дайрлага гэх зүйл гэнэт л ирээд гэнэт л айлгаад явдаг зүйл байна лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!