Зөвлөгөө

Мөрөөдлийн амьдралаараа амьдарч чадаагүй нөхрөө өөр хүүхэнтэй нь орхиж явуулсан. Манайд өөр хүүхэнтэй ирээд

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.

(Зураг нь энэ хүмүүс биш болно)

Айлын эрх шар охин 20 хон насандаа , мөрөөдлийн сайхан залуутай гэрлэж хоёр сайхан үртэй бусдаас дутах юмгүй 15 жилийг үджээ. Нөгөө дуулах, бүжиглэх дуртай, англи хэлний олимпиадын медальтай, онц сурлагатан, музейн тайлбарлагч болохыг мөрөөддөг инээж ханиасан сэргэлэн шар охин нэг л мэдэхэд бүдүүн тарган болсноо мэдэрч билээ.

Их сургуулиа төгсөөд хүүхэд гаргаж гэрт суугаад бараг 8 жилийг үдсэн бөгөөд олигтой ч ажил хайж үзэлгүй хадмынхаа зуулчилснаар бензин клонкт түгээгчээр ажиллаж, гэртээ харьж хоол ундаа хийх, хүүхдийн даалгавар хийлгэх, ээлжинд гарах, хотоос зайдуу ээж аавдаа юм дөхүүлэх гээд ёстой бүтэн амьдралын Номио шиг 15 жил амьдарсан байдаг юм.

Найз нөхдөөсөө ч холбоо тасарч, хүнээр хайрлуулах, хайрлах мэдрэмж ямар байдаг билээ гэдгийг мартталаа амьдралын төлөө зүтгэсэн мэт санагддаг. Үеэл дүүгийн минь хурим болоод өмсөх гэсэн олигтой хувцасгүй, нүүрэнд будаг тогтохгүй болтлоо арьс минь гандаж, үс минь хэзээ хамгийн сүүлд үсчинд орсон билээ гэмээр байснаа мэдсэн.

Тансаг ресторанд сууж байхдаа нөхөр надаас жийрхээд байгааг, хамт явахдаа уцаарлаад байгааг анх удаа анзаарч, хүн болгон Галаагийн бага мөн үү гэж таньж ядан царай гаргахыг хараад битүүхэн дотроо өмөрч билээ.
Хэзээ хаана би өөрийгөө гээчих вээ.

Нэг залуухан бүсгүйтэй учиртай болоод бараг хоёр жил хоёр талд амьдарч явсныг нь утсанд ирсэн мессежээр нь мэдэж билээ. Найзынх нь эхнэрээс бүх үнэнийг сонсоод надаас бусад нь бүгд мэдэж байсан гэж үү гэж уйлж байсансан. Том охин минь хүртэл мэддэг байсан гэж бодохоор өөрийгөө хэнд ч хэрэггүй гэрийн үйлчлэгч юм байна гэсэн мэдрэмж төрсөн.

Бүх зүйл тодорхой болоход нөхөр нөгөө бүсгүйгээ сонгосон доо. Би хоёр хүүхдээ бодоод мэдсэн ч мэдээгүй юм шиг амьдарна. Хүн бүрийн л амьдралд тохиолддог зүйл биз дээ гэж хоёр жил тэвчсэн. Хоолыг нь хийж, хувцасыг нь угааж, аль болох тухтай байлгахыг хичээх тусам нөхөр минь цаашаа тэмүүлж, ирж хонох нь багасаж, хоёр хүүхэд өрөөндөө дуугаа хурааж, нөхөр зурагт үзэж, утасаа оролдохоос өөрийг хийхээ байж, хар бараан өдрүүд үргэлжилсээр байв.

Нөхөр маань нэг өдөр ам нээж байраа зарж мөнгөө хоёр хуваагаад салъя гэж хэллээ.Хоёр хүүхэд амралтаараа аав ээжийнх рүү явсан тэр орой миний бүх итгэл найдвар тасарсан юм. Халамцуухан нөхөр минь нөгөө хүүхнээ гэрт дагуулж ирсэн. Дүрлэгэр алаг нүдтэй хөөрхөн бүсгүйгээ тас тэврээд “ Одоо наад толгой чинь юм ойлгож байна уу” гэж …

Гэрээсээ яаж гарснаа мэдэхгүй,…. Машины толинд зүүж өгсөн аавын минь хадаг, сур хоёр байгаагүй бол тухайн үед юу хийх байсан бол гэж бодохоос одоо ч….

Дахиж би тэр босгоор алхаагүй, дахиж би уйлаагүй ээ.

Одоо буюу хоёр жилийн дара Аав ээж, ах эгчийнхээ буянаар хуучин ч гэсэн хоёр өрөө байрандаа хүүхдүүдтэйгээ дэндүү аз жаргалтай амьдарч байна. Аав ээж минь өөрсдийн тарьсан ногоогоо дуртай цагтаа авчирч, гэрт минь тухалж, ах эгч минь хүүхдүүдтэйгээ орж гарч, найз нөхөд минь зочилж, гэрт минь үргэлж инээд хөөр, цацарч байна. Өмнө нь манайд хэн ч ирдэггүй байлаа.

Охиндоо өөрийгөө орхиж болохгүй аз жаргалтай байхыг, хүүдээ хүнийг аз жаргалтай амьдруулах ёстойг ээж нь зааж л явна даа

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.

Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!