Улс Төр

Б.ЧУЛУУДАЙ: ААВ МИНЬ ӨНӨӨДӨР ХЭЛМЭГДЛЭЭ

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурал боллоо. Улмаар хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон байна.

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох шүүх хурал дахин хойшлов

Түүний хүү Б.Чулуудай аавыг нь хилс хэрэгт гүтгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл өглөө.

Б.Чулуудай: Аав минь өнөөдөр хэлмэгдлээ

Тэрээр “Миний аав өнөөдөр хэлмэгдлээ. Аавыг минь хилс хэрэгт гүтгэж, огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй хэргийнх нь төлөө хохирол төлүүлж ял өгөх шийдвэр гаргалаа. Бид хоёрыг цуг ялласан.Гэхдээ шүүхээс миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль 2018 онд дууссан. Миний аав хэргийн талаар өөрөө огт мэдээгүй байсан.Прокуророос оруулж ирсэн олон янзын зүйл ангийг хөнгөвчлөөд, шүүх шийдвэрээ гаргасан. Бид хуулийн дагуу давж заалдана. Миний аав 30 гаруй жил Монгол Улсын төлөө зүтгэсэн. Энэ хэргийг хийсэн хүн нэг бүртэй нэгийгээ үзнэ“ гэлээ.

Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноожээ

Хэргийн талаар эргэн сануулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн.Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзжээ.

С.Бат-Үүл: Намаа аваръя

Ардчилал ялж чөлөөт зах зээлтэй болсоноос хойш 31 жилийн хугацаанд Ардчилсан нам нийслэлийн засаг захиргааг нэг л удаа удирдсан. 4 жилийн хугацаанд Э.Бат-Үүл нийслэлийн засаг даргааар сонгогдон энэ ажлыг хийхдээ “Гудамж” төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт, гэрэлтүүлэг, худаг ус, нийтийн тээврийн хүрэлцээг хангамж үйлчилгээг хэд дахин нэмж Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахын тулд олон ажил төсөл төлөвлөгөөг гаргаж ажилласан байдаг .

Э.Бат-Үүл: У.Хүрэлсүх Ардчилсан намыг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна | News.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!