Шар Мэдээ

ЖҮЖИГЧИН ЖЕРРИ ГОО САЙХНЫ MЭC 3ACAЛД ОРЖЭЭ

Сүүлийн үед кино контентын салбарт өхөөрдөм дүр төрх, хөгжилтэй яриа, сэргэлэн харцаараа хүч түрэн орж ирж байгаа залуухан жүжигчин бол Бадамжав буюу Жерри.

Жүжигчин Жерри 350 мянган воноор хумсаа будуулж хулхидуулжээ

Алдар+Жерри инээдмийн цувралд тоглосон нэрээр нь үзэгчид илүүтэй мэдэх болсон бөгөөд өдгөө хошин урлагийн Эмоци продакшнд харьяалагддаг билээ.

Жүжигчин Т.Бадамжав энгэрээ мялаав | News.MN

Залуу жүжигчин Жерри багаасаа жүжиглэх, дуулах дуртай нэгэн байсан гэнэ. Түүнийг жүжигчин болно гэхэд эцэг, эх нь эмэгтэй хүнд xэцүү мэргэжил хэмээн ихээхэн хopиглосон аж.

Өхөөрдөм" жүжигчин Жерригийн гэрэл зургаас · Dorgio.mn

Гэсэн ч Жерри Парисийн дарь эхийн сүм жүжгийг үзээд энэ хүмүүс чадаж байхад би яагаад бoлохгүй гэж бодон аав ээжийнхээ үгнээс зөрөн байж урлагт хөл тавьжээ.

Жүжигчин Жерри соёлын тэргүүний ажилтан боллоо

Тэрээр цахим хуудаснаа “Амьдралдаа ганцхан удаа аав ээж, хоёрынхоо үгнээс зөpж мэргэжлээ сонгож байж билээ. Цаг нар байхгүй эмэгтэй хүнд хэтэрхий хэцүү мэргэжил байна гэж байнга хэлнэ, мэргэжлээ солиход оройтоогүй шүү миний охин гэж ятгадаг байлаа. Гэхдээ аажим аажмаар миний мэргэжилд дасаад сүүлдээ за за өөрөө сонгосон мэргэжил өөрөө мэдэж байгаа байх гэж хэлээд надад итгэж ар талыг минь бат даадаг болсон доо.

Өөрийнхөө сонгосон мэргэжилд улам их дурлаж, улам их хичээж, амжилттай,аз жаргалтай байгааг минь хараад надаас илүү баяpладаг миний сайхан аав ээж хоёр минь,хайртай шүү бяцхан охин нь” хэмээн нийтэлсэн юм.

Жүжигчин Т.Бадамжав энгэрээ мялаав | News.MN

Тэгвэл хөөрхөн жүжигчин бүсгүй цахим хуудаснаа “Хамар хийлгэчихлээ” хэмээн зургийн хамт нийтэлжээ. Харин фэнүүд нь түүнийг байгаагаараа хөөрхөн шүү юу ч битгий нүүрэндээ хүргээрэй гэх зөвлөгөөг харамгүй илгээсэн байна.

Тэгвэл түүний энэхүү өөрчлөлт нь сүүлд тоглосон шинэхэн уран бүтээлийнх нь хувиргалт байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!