НийгэмУлс ТөрШар Мэдээ

Б.Цэцэг: Гэм хийсэн улстөрчидийг ялгаж шийтгэмээргүй байна

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр (2021.12.16) Ардчилсан нам (АН)-ын гишүүн, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийг гэм буруутайд тооцож, дөрвөн жил хорих шийдвэр гаргасан.Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноожээ

Хэргийг эргэн сануулахад, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Бэрэн групп компанийн Б.Мөнхтөр, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарыг бүлэглэж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.Шүүх: Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн талаар тайлбар – Сошиал Мэдээ

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хорих шийдвэрт олны танил эрхэмүүд өөрийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Тэдний нэгэн адил “инфлүүсер” дух хочтой Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлжээ.Дух ЦЭЦЭГ: Надад 3 том зүйл бий. Ганцыг нь харчихаад… – BUSGUI

Тэрээр “Ойлгож ядах юу байхав дээ… хамтарч идсэн хүн нь хамаг булхайг нь дэлгэхээс айгаад тэд ял өгдөггүй өршөөдөг юм шт. Алдарт Ундармаа нь 40 саяар торгуулиад 2 жилийн ял авсан ч биеийн байдал муу гээд гэртээ гарсан сураг байсан. Хаянхярваа гэгч мөн л 1 тэрбумыг хахуульд аваад 40 саяар торгуулиад л өнгөрсөн. За цаашлаад ЖДҮ-чид, Хадгаламж банкны гэмт этгээдүүд гээд л бүгд зөв зүгээр өнгөрцгөөсөн байдаг.

Энгийн хүн бол шорондоо бушуу түргэн ачиж аваачаад хийчихсэн байгаа гэтэл бас бодож үзье… үнэхээр гэм буруугүй байвал хийгээгүй үйлдэлийг шалгаж нягтлаад суухгүй булхай байсан болоод л шалгасан байх харин улстөрийн хамаарал бүхий хэн нэг нь шоронд явахаар л хэлмэгдлээ гэж байгаа харагдах юм. Тэгээд яг ледир хүн бусдыг хохироож гэм үйлдсэн бол шоронд хориж болохгүй гэсэн хуулийн заалт байдаг юмуу?

БЗДт газрыг нь сулалаад гэр орноо нураалгаад гудамжинд гарсан өчнөөн зуун иргэн бий тэдний эрх ашиг яах юм? Ингэж туйлширмааргүй байна. Мөн ингэж гэм хийсэн улстөрчидийг ялгаж шийтгэмээргүй байна! Энэ улсад хор хохирол авчирсан л бол өршөөл үзүүлэхгүй бүгдийг нь шийтгэж, хорьж хуулиа хэрэгжүүлээ! Үгүй бол энгийн иргэнд л үйлчилдэг дүрэмтэй хууль гэгчээ урж хаяа!” хэмээн бухимдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!