Нийгэм

Зээлээр худалдаж авсан байшинд минь…Эсвэл энэ байшинд л учир байна гэж бодох эсвэл надад учир байна уу ?

Ямартай ч та бүхнийг ойлгох байх, ийм зүйлд итгэдэг болоод л бичиж байгаа юмаа. Та бүхэн надад туслаач гэхдээ мэддэг зүйлээ арга чаргаасаа хуваалцаач л гэж хүсэх гэсэн юм.

Би 2 жилийн өмнө хашаа байшин авсан юм хүн харахад ч, орж үзээд ч ярих юмгүй сайхан байшин. Том ч хашаатай.. Мэдээж зээлээр…Амьдарч эхлээд удалгүй нэг юм харах болсоон. Ёстой л нөгөө кинон дээр гардаг шиг хана дагаад алга болчихдог.

Тэр хавийн айлуудаас сураглаж үзлээ манайхаас өмнө 2,3 айл байсан гэх…залуу хүн шүүдээ би чинь эхнэр жоохон хүүхдүүдтэй..Эхэндээ хэн ч надад итгэхгүй байх гэж хүнд хэлээгүй..

2,3 үзэгдээд ирэхэд нь арга тасраад аав ээждээ хэлж лам авчирч ном уншуулаад бүүр сүүлдээ бөөд хандаж үзүүлтэл ямар ч гэм зэмгүй зүйл байна гэсэн. Засал дом хийлгээд өнгөрсөн зунаас овоо намжаад юм хум харагдахгүй сайхан болоод энэ өвлийг авсан боловч 7 хоногийн өмнөөс ахиад л гэхдээ одоогоор харагдсан юм байхгүй ч шөнө унтаж байхад нөгөө өрөөнд төмпөн сав пижигнэж, юм нурж байгаа юм шиг сонсогдоод эхлэлээ..

Аргаа бараад нөгөө бөөдөө үзүүлтэл ахиад л бүр тэр дундаа 2 ч хүний гүйдэлл байна гэж хэлэх .Хаанаас яаж хэнийг дагаж яагаад гээд асуух юм их байнаа..Эсвэл энэ байшинд л учир байна гэж бодох эсвэл надад учир байна уу ?

Зээлээр авсан болохоор үнэндээ амьдрахаас өөр арга байхгүй хаяад явчы гэхээр бүтэн 2 жил зээл төлчихсөн байдаг….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!