Нийгэм

Хөтлөгч Д.Одзаяа: ээж минь Заяаг хүндэлдэг хүндлэлийг хараад энэ бол миний сонгох ёстой хүн юм байна гэдгийг ойлгосон. Ээжийгээ, хадам ээжийгээ яаж хайрлаж хүндлэнэ тэр хэвээрээ чамайг хайрладаг юм шүү

Үргэлж бусдыг баярлуулж сюрприз барьдаг хосууд бол Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа нар билээ.

Тэд өдгөө гэр бүл болоод хоёр хүүхдийн ээж аав болсон. Хосууд маань энэ зун жүжигчин З.Онон дуучин П.Идэржавхлан нартай хамтран “Zaya and Ideree” гэр бүлийн влог хийж Монголын үзэсгэлэнт газруудаар аялж байгаа бөгөөд эхний хоёр дугаар нь гаржээ. Уг влог нь үзэгч түмэнд их таалагдаж байгаа юм.

Одзаяагын хувьд ээжийн ачлалт охин ба ээжийнхээ шийдвэрийг яагаад сонсдог вэ гэхээр эгч бид хоёрын төлөө амьдралаа золиосолж хойд эцгийн бараа харуулалгvйгээр хоёр охиноо мундаг хүмүүжүүлж өсгөсөн учраас ээжийнхээ үзэл бодлыг их сонсдог.

Анх Заяатай танилцаж байхдаа, би чамд нэг л юм хэлье би ээжээсээ тусдаа гарахгүй ээ би ээжтэйгээ л хамт амьдарна, надтай хамт амьдаръя гэвэл ээжтэй минь хамт амьдар гэж хэлж байсан. Тэгэхэд л манай хүн зөвшөөрөөд ээжтэй маань хамтдаа бид гурав амьдарсан.

Ээж минь Заяаг үнэлж ямар сайн хүү вэ гэдэг, Заяа ч ээжийг минь өөрийн ээж шиг хайрладаг. Заяагын ээжийг минь хайрласан хайр ээж минь Заяаг хүндэлдэг хүндлэлийг хараад энэ бол миний сонгох ёстой хүн юм байна гэдгийг ойлгосон. Ээжийгээ, хадам ээжийгээ яаж хайрлаж хүндлэнэ тэр хэвээрээ чамайг хайрладаг юм шүү хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Яахын аргагүй энэ хоёр маань Монголын үлгэр жишээ олны танил хосуудын тоонд зүй ёсоор бичигддэг мөн ээж аавын ачлалт хүүхдүүд. Бусдад үргэлж сайхан энерги түгээж, бусдыг үргэлж баярлуулж явдаг хосууд маань 12 жилийн ойгоороо Д.Одзаяагын ээжид машин бэлэглэж байжээ.

Өнөөдөр 12 жилийн ой маань тохиож байна. Гэхдээ бид 2 нь өөрсдөө баярлахгүйгээр ам.ьд бу.рхан минь болсон хайртай ээждээ ийм сюрприз барихаар шийдсэн юм. Өглөөнөөс хойш машинаа сонгоод номер дугаар даатгал оношлогоо гээд бид 2 нь хэлэн дээрээ ус ч тавих заBгүй гvйсээр дөнгөж дуусаад сая гардуулан өгөөд бөөн баяр байж байна хэхэ.

Ээжийнхээ хvссэн бүхнийг авч өгөх чадалтай бvсгүй болно доо гэж мөрөөддөг охин байлаа. Түүндээ бага багаар хүрэхийг хичээж явна даа. Дэлхийгээс том хайртай шүү ээжээ. Бүр өөртөө машин авах гэж байгаа мэт өглөөнөөс хойш догдлон гvйж, бүгдийг 3охицуулсан хайрт хань чамдаа маш их баярлалаа. Чинийхээ гараас итгэлтэйгээр хөтлөлцөн алхаад, бүхнийг хамтдаа өөрсдийнхөө ариун цагаан хvч хөдөлмөрөөрөө бvтээн босгох болноо хэмээжээ.

Харин Заяагын хувьд цахим хуудаснаа: Би нэгэн ээжийн эрх охинд сэт гэл алдарчихаад инээмсэглэх төрхийг нь харахгүй бол тэсэхгvй өдөр яг энэ өдөр байсан чамдаа 12 жилийн ойн баярын мэндийг хvргье. Харин бид хоёр энэ өдөр хайртай ханийхаа ээжийг баярлуулахаар шийдсэн юм. Та минь урт удаан наслаж аз жаргалаар дүүрэн зээ нараа тойруулан цагаан сайхан машиндаа суулгаад яваарай алтан шар зам нь өлзийтэй байг. Хэдхэн хоногийн өмнө ээж аавыгаа баярлуулаад өнөөдөр охиныхоо ээжийг баярлуулсан сайхан ойн баяр болж байна хэмээжээ. Д.Одзаяагын ээжийг баярлуулхаас өмнө Заяагын ээж аавд хосууд маань шинэ байр бэлэглэсэн юм.

Цагаан сарын өмнө амжуулаад хайртай хадам ээж ааваа баярлуулж шинэ байранд оруулсан юм бид 2 нь. Өчигдөр харин карантинаас болж бага зэрэг хойшлуулаад байсан гал тогоо, том өрөө, жижиг өрөөнүүд, үүдний гээд бvх тавилгууд нь бэлэн болж ирээд өглөө 10-с шөнийн 12 хvртэл угсарлаа. Дуусангуут нь бид 2 дүүтэйгээ нийлж иж бүрэн их цэвэрлэгээ хийгээд шөнө бүр 4 өнгөрөөж дуусгаад амсхийгээд сууж байгаа нь. Өчигдөр бас ханийн маань том эгч төрөөд алдарт эх болсон билэгт сайн өдөр давхар тохиолоо. Хайрт эгчдээ томоос том баяр хүргье ээ. Эгчийг асраад гэртээ ирэхэд нь аав ээжийгээ ТОМ СЮР.ПРИЗТЭЙ угтахнээ гээд бөөн баяр сууж байна даа бид 2. Бүр сэ тгэл хөдлөөд, тэмдэглэх үү бөөндөө гэж байжээ.

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!