Нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хүний орчлонд бүдчээд у йлж суухын цагт хэн ч миний хань надад тэр нэгэн өдөр тэдэн саяын унаа, тийм брендын хувцас, хэдэн зуугаар нь сарнай цэцэгс авч өгч байлаа даа гэж боддоггүй юм билээ

УИХ-ын гишүүн Н.Учрал эхнэр Ч.Сэлэнгэ хоёрын өнөөдөр хуримаа хийж гал голомтоо бадраасны 13 жилийн ойн өдөр аж. Н.Учрал өөрийн цахим хуудаснаа эхнэртэй зориулж сэт гэлийн үгээ сийлжээ.

Тэрээр:

Хүний орчлонд бүдчээд у йлж суухын цагт хэн ч миний хань надад тэр нэгэн өдөр тэдэн саяын унаа, тийм брендын хувцас, хэдэн зуугаар нь сарнай цэцэгс авч өгч байлаа даа гэж боддоггүй юм билээ. Харин өBдөж зо воход нь хэрхэн асарч, хамгаалж уй лахад нь аргадаж , унахад нь түшиж ү х эхээсээ өмнө өрсөж ү хэж болохгүйг сануулж сэ тгэлийн тэнхээтэй, хаттай байхыг үлгэрлэж бэрхшээлийн өмнө юугаа нь зо лиослож , уруудахад нь ямар ааш араншин гаргаж , өмгөөлж хамгаалж өр өвдөж нигүүлсэж, өргөж босгож, өршөөж уучилж байсанг чинь л санана, бас дурсдаг нь ертөнцийн үнэн юм байна.

Өнөөдөр Selenge Chuluun чи бид хоёрын хуримаа хийж гал голомтоо бадраасны 13 жилийн ойн өдөр. Унаж босож уруудаж өгсөхийн алинд ч өнгөө үл хувиргасан чамдаа баярлалаа. Намайг байгаагаар минь алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүд бүхэнд баярлалаа. Хань шиг хань байж чаддагт тань үргэлж талархана. Үрсийн минь сайн ээж чамдаа хайртай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!