Нийгэм

О.Оюунцэцэг: Над руу огт танихгүй хүмүүс чи баян юм чинь надад байр аваад өг надад гэр хороололд гал түлж ам ьдрах хэцүү байна, надад машин аваад өг би хүүхдүүдээ сургуулиас нь зөөмөөр байна

Оогий буюу О.Оюунцэцэг Австрали улсад өөрийн матрын арьсан цүнх, гутал хийн тус улсад бизнес нь амжилттай яваа чадварлаг бүсгүй. Уг бүсгүй бизнесийн салбарт амжилттай явахын зэрэгцээ маш зөв бодолтой, үзэсгэлэн гоо бусдад үлгэр дуурайл болсон бүсгүй юм.

Тэрээр удахгүй Улаанбаатарт Lite city бага сургууль нээж байгаа бөгөөд Австрали Монголын шилдэг хөтөлбөрийг багтаасан бага сургууль нь Нүхтэд баригдаж байгаа билээ.

Ажил амь дралын кареер нь амжилттай яваа бүсгүй маань нэг хүүтэй ба удахгүй дахин бяцхан хүүхдээ өлгийдөн авах билээ.

Хөл хүнд Оогийгийн зураг

Оогийгийн эхний ам ьдрал нь бүтэлгүйтсэн ч хоёр дахь амьдралдаа сайн ханьтай учирсан гэдгээ өөрийн цахим хуудаснаа оруулдаг билээ. Түүний нөхрийг Крис гэдэг бөгөөд нөхрийнхөө талаар хэвлэлд ярихдаа Крис бид хоёр хараахан гэрлээгүй байгаа. Одоо сүй тавиад дөрвөн жил гаруй болж байна. Хуримаа төлөвлөсөн байгаа. Маш өндөр боловсролтой, сайн эр хүн. Хүмүүс намайг Австралийн бэр боллоо л гээд байгаа. Үнэндээ Крис маань л монголын хүргэн болоод байгаа юм шүү дээ. Монголыг гэсэн сэтгэлтэй, элэгтэй сайн залуу.

Мөн тэрээр хань минь Бүхий л зүйлийг минь дэмжиж, хайрлан, ойлгон, эрхлүүлж, хамгаалж, түшиг тулгуур минь болдог хань минь хэмээн цахим хуудаснаа оруулж байсан юм.

Ажилсаг, хөдөлмөрч эмэгтэй маань өөрийн цахим хуудаснаа хатуухан бөгөөд үнэн үгийг хэлжээ:

Халамж – Бэлэнчлэл: Энийг уншаад намайг үзэн ядвал я д. Хамаагүй… Гэхдээ үнэхээр хэл загатнаад байна. Би өөрөө 4,5 ажил зэрэг хийн, заримдаа амс хийх ч завгүй гүйсээр бага багаар ам ьдрал минь дээшилж урагшилж байна… Нийгэм технологи өөрчлөгдөн шинэчлэгдэх энэ ам ьдралд я дарсан ч өөрөө өөрийгөө хөгжүүлж мэргэжлийн мэргэжилтэн, зөв хүн, сайн ээж, сайн хань байх гэж дэлхийн хүн байх гэж хичээл зүтгэл надаас гардаг хөлс урсаж байдаг.

Өөрөө ядарсан ч өBдсөн зо всон ч бусад хүмүүст төвөг болохгүйг хичээдэг. Тийм ч учраас би бэлэнчлэлд дургүй. Над руу огт танихгүй хүмүүс чи баян юм чинь надад байр аваад өг надад гэр хороололд гал түлж ам ьдрах хэцүү байна, надад машин аваад өг би хүүхдүүдээ сургуулиас нь зөөмөөр байна. Өвөл хэцүү байна, намайг Австрали руу явуулаад өг. Надад мөнгө дансанд байхгүй, ам ьдрал хэ цүү байна цалин хүрэхгүй байна тэдэн сая төг рөг өгчих, чи тэрэнд тусалчихаад надад тусалсангүй муу я гэх мэт мсж-үүд ирдэг. Ам нээснийх уушиг нээе.

Би Хүмүүнлэгийн ажлуудад гар бие оролцон, санхүүгийн багахан дэмжлэгэ өгдөг ч хэнд ч бэлэн зүйл, мөнгө май гээд өгдөггүй, хэзээ ч өгөхгүй. Миний тусалдаг төслүүд бүгд нэг хүнд биш олон нийтэд өгөөжтэй тул, бусдын ирээдүйд өөрчлөлт авчирахад тусалдаг тул би хандив өгдөг юм. Өөрөө хийж буй хүмүүнлэгийн ажилдаа хандив гуйхдаа ч би аливааг үнэгүй авдаггүй. Хүүхдүүдийн ирээдүйд тусалж байгаа ч тухайн хандив өгч буй хүмүүст талархалаа илэрхийлэн хийж буй ажлыг нь бага ч болтугай дэмжихийг чин сэт гэлээсээ эрмэлздэг. Өгч байж авдаг.

Бусдаас гуйланчилж бүү ам ьдар. Өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөрөө хичээж, өөрөө ам ьдарлаа карьер аа бий болго. Хэн ч таны болон миний өмнө хүлээсэн үүрэг, албадсан хариуцлага байхгүй. Таны ам ьдрал таны л гарт бий. Би яг одоо ч гэсэн хүүхэдтэй болмоор байна гэхдээ эхлүүлсэн ажлуудаа цэгцэлж байж төлөвлөж үр хүүхэд гаргана. Энэ чинь асар их хариуцлага дагалддаг шүү дээ. Бусдаас аргачлалыг нь арга замыг нь асуудаг хүнд хамгийн дуртай. Бэлэнчлэлд “Үгүй” гэж хэлцгээе. Өөрсдөө хичээцгээе. Ам ьдралдаа хариуцлагатай “эзэн” нь байцгаая.

Оогий 2020.09.29

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!