Нийгэм

Залуухан доктор, хөтлөгч Н.Ундрал: Хүний ам ьдрал богинохон. Энэ ам ьдралдаа хэн нэгнийг гомдоохгүй байхсан гэж боддог /Фото агшин/

Монголын Үндэсний олон нийтийн телевизийн хөтлөгч Н.Ундралыг “Их засаг их сургууль”-ийн захирал н.Ням-Осорын охин Н.Учрал ги шүүний дүү гэдгээс нь гадна нэгэн хэсэг ду улианы эзэн болоод байсан загвар өмсөгч А.Чингүүний эхнэр гэдгээр нь мэдэх бизээ.

Хөтлөгчөөс гадна залуухан бүсгүй маань боловсролдоо ихээхэн анхаардаг. Тэрээр Бээжингийн хэл соёлын их сургуульд суралцаж байгаад Хү мүүнлэгийн ухааны их сургуульд шилжиж Хятад хэлний ангид бакалаврын зэргээ хамгаалсан. АНУ-д бизнесийн удирдлагын магисрт суралцаж төгсөөд эх орондоо Хү мүүнлэгийн ухааны их сургуульдаа Хэл шинжлэлийн доктрантурт суралцаж Хэл шинжлэлийн ухааны докторын зэргээ амжилттай ха мгаалсан залуухан доктор билээ.

Тэрээр багадаа ямар мэргэжилтэй болох талаар нэгэн ярилцлаганд ийнхүү дурджээ. Манай аав телевизийн бүх л сувгийн мэдээг үздэг байсан. Энэ нь надад нөлөөлсөн байх л даа. Аавдаа “Охин нь зурагтын мэдээний хөтлөгч болно. Та охиноо харангаа, мэдээгээ сонсож байгаарай” гэж хэлдэг байсан. Би хүн юу ярьж, төсөөлнө түүнийхээ дагуу амьдардаг гэж итгэдэг. Хүүхэд ахуй насандаа телевизийн мэдээ үзээд, нэвтрүүлэгчдийг дуурайдаг байсан. Манай арван жилийн сургууль хүүхдийн авьяасыг маш сайн нээдэг. Би арван жилдээ шүлэг зохиодог, уран яруу уншдаг мөн элдэв арга хэмжээ хөтөлдөг хүүхэд байлаа.

Эргээд бодоход эцэг эхчүүд хүүхдэдээ “Чи бүхнийг чадна” гэсэн итгэлийг олгох ёстой гэж ойлгосон. Манай сургууль надад яг ийм зарчмыг зааж, хүмүүжүүлсэн болохоор би чадна гэсэн итгэлийг олж авсан. Тийм дээ ч би арван жилдээ дуу, хөгжим, гадаад хэлний олимпиад зэрэг бүх л уралдаан, тэмцээнд ордог, урлагийн үзлэгийн ихэнх номерт ордог байсан шүү. Гэхдээ миний ганц чаддаггүй зүйл бүжиглэх байсан хэмээжээ.

Амьдралдаа баримталдаг зарчим нь: Хүн гэдэг чинь урмын амьтан. Хэдхэн сайхан үгэнд баярладаг. Надад хэн нэг хүн ганцхан гоё үг хэлэхэд л би тэр өдөржингөө баярлана. Тиймдээ ч би эерэг байхыг хичээж, бусдад сайхан үг хэлэхийг эрмэлздэг. Хүний ам ьдрал богинохон. Энэ ам ьдралдаа хэн нэгнийг гомдоохгүй байхсан гэж боддог. Би амархан хямардаг, сэт гэлийн “дархлаа” муу, дорхноо гомдчихдог. Гэхдээ тэр хэрээрээ таагүй зүйлсийг амархан мартдаг. Өөрөө ийм хүн болохоор ч тэр үү аль болох бусдыг гомдоочих вий гэж эмээдэг.

Хөтлөгч бүсгүйн нөхөр загвар өмсөгч А.Чингүүн бөгөөд хосууд маань хоёр хөөрхөн хүүхдийн аав, ээж билээ.Сонирхуулхад загвар өмсөгч А.Чингүүний өмнөх эхнэр нь мисс Ч.Содтуяа ба дундаасаа нэг охинтой юм.

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр Н.Ундрал би багаасаа л хайран дунд өссөн. Тийм хүүхэд хүн хайрлах сэт гэлтэй болдог гэж боддог. Хүүхдүүдээ яг тэр хүмүүжлээр хайраар дутаалгүй өсгөж хүнийг хайрладаг, хүнлэг хүн болгохыг боддог. Бага насандаа хүүхэд хайрлагдах л ёстой. Хайр мэдэрч өссөн хүн зөв хүн болно гэж итгэдэг хэмээн MNB.mn-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Ухаалаг, залуухан доктор Н.Ундрал загварын тун мэдрэмжтэй бөгөөд маш чамин дэгжин хувцасладаг билээ. Түүний сүүлийн үеийн зургийг хүргэе.

 

 

 

Энэ нийтлэлийг бэлтгэхийн тулд маш их цаг хугацаа гаргадаг тул та бүхэн сэтгэгдэл бичиж биднийг дэмжээрэй.Өдөр бүр цоо шинэ мэдээллийг Мэдээч.ком танд хүргэж байна. Мэдээллийг мэдээж мэдээчээс.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!