Зөвлөгөө

Зууны манлай жүжигчинТ.Цэвээнжав гуай өөрөө “Жүжигчин хүн олон дvр бүтээснээрээ бус, харин аль нэг дvрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ.

“Сэ рэлт”-ийн Бумаа дэлгэцнээ амьдраад нэгэн жарны нүүр үзжээ. Харин энэхүү дvрийг үзэгчдийн с.э.тгэлд хоногштол бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Түдэвийн Цэвээнжавын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Цайлган цагаан с.этгэлтэй, шулуун шударга Бумаа авгай орос эмчид хэрхэн тусалж байгаа болон шинэ үсэг сурах гэж хөглөж, бичсэнээ хуруугаараа баллаж суугаа агшин, дэлгүүрээс докторын газартаа даавуу худалдан авахдаа “Би Монгол талаасаа нэгдүгээр дарга нь”, “Хүлээлгэн өгсөн Бумаа гэж бич” хэмээн даналздаг хэсэг, Лавлаа Дашийг загнаж зогсоо зэрэг нарийн тоглолтуудыг Т.Цэвээнжав гуай vнэхээр г.айхамшигтай ш.аглаж урласан. Тиймээс Бумааг орчин үеийн Монголын кино урлагт цоо шинэ дvр болсон гэж судлаачид үнэлсэн байдаг. Ийнхүү тэрээр хүний с.э.тгэлд х оногшин үлдэж, дотно сайхнаар д урсагдах мөнхийн дvрүүдийг тайз, дэлгэцнээ бүтээсэн юм.

Тухайлбал, 1963 онд бүтээгдсэн “Энэ хvvхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд дэлгэцнээ гарсан “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд,1970 онд дэлгэцнээ тавигдсан “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжийн дvрийг бүтээжээ. “Цэвээнжав гуай найруулагч, зохиолч хоёрын д.утууг гvйцээж с.этгэдгийг миний найруулсан “Морьтой ч болоосой”, “Энэ хvvхнүүд үү” зэрэг кинонуудаас харж болно” хэмээн урлагийн гавьяат зvтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг. Энд нэр дурдсан хоёр киногоороо Монголын инээдмийн киноны суурийг тавьсан Р.Доржпалам найруулагч Т.Цэвээнжав гуайн т өрөлхийн авьяас б илиг, ур чадварыг ийнхүү vнэлж байжээ.

Энэ тухай Т.Цэвээнжав гуай өөрөө “Жүжигчин хүн олон дvр бүтээснээрээ бус, харин аль нэг дvрийг т өгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дvрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Бумаагийн дvрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөсөн байдаг. Энэ бол зууны манлай жүжигчний уран бүтээлийнх нь а лтан з арчим байжээ. Тэрээр энэ з арчимдаа үнэнч байж, дахин давтагдашгүй дvрүүдийг бүтээсэн билээ. Монголын тайз, дэлгэцийн урлагийн нэгэн сод зvтгэлтэн энэ эрхэм хүмүүн эдүгээгээс 100 жилийн тэртээ мэндэлжээ. Сүргийн бэлчээрт хоолойн чадал шалган дуулж өссөн тал нутгийн эгэл жирийн малчин охин XX зууны манлай эмэгтэй жүжигчин болсон түүх бахархалтай.

Ингээд түүний хүү Б.Батцэвээнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Ээжийн тань тухай сайхан дурсамж сөхөн х.өөрөлдье гэж бодож байна. Төрсөн нутаг уснаасаа хэрхэн хотод ирж, урлагт хөл тавьсан юм бол оо?

-Ээж минь 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар т.өрсөн. Малчин айлын охин. 20 нас хүртлээ эцэг эхийнхээ дэргэд мал маллаж байжээ. Манай эцэг Батсундуй тэр үед Матадад ц.эргийн алба хааж байсан юм билээ. Матадын наймдугаар ху ягт дивизийн у лс т.ө.рийн у.дирдагч албан тушаалтай о фицер явжээ. Тэгээд нутгийн малчин эмэгтэйтэй танилцаж гэр бүл болоод хот дагуулж ирсэн гэдэг. Хотод ирээд аав маань бас л цэ ргийн ангид ажиллаж байсан. Удалгүй аав маань цэ ргээс бэлтгэлээр халагдсан юм билээ. Ээж маань Хөгжим бүжгийн сургуульд орж суралцаад л түүнийгээ төгсөөд театрт жүжигчнээр ажилд орсон гэдэг. Ингээд л насан ө.өд болтлоо театртаа ажилласан даа.

-Аав тань аль нутгийн хүн байв?

-Манай эцэг бол хотын унаган хүн юм билээ.

-Цэвээнжав гуай эхээс хэдүүлээ байсан бэ?

-Ээж, ааваас долуулаа. Айлын ууган охин. Одоо дүү нарынх нь үр хүүхэд, ач, зээ нар нь нутагтаа бий. Ихэнх дүү нар нь хөдөө нутагтаа л аж төрж байсан. Хамгийн бага дүү нь л хотод амьдарч байсан. Орос хэлний багш Төмөрхуяг гэж хүн байлаа. Дээд боловсролын хо роонд ажиллаж байсан. Мөн тэр үеийн ЗХУ дахь Монголын ЭСЯ-нд оюутан хариуцсан гуравдугаар нарийн бичгийн да рга зэрэг алба хашсан. Сүүлд А.С.Пушкиний нэрэмжит орос хэлний институтын Монгол дахь салбарын захирлаар ажиллаж байсан.

-“Сэ рэлт”-ийн Бумаа гэртээ ямархан эзэгтэй, ээж байсан бол оо?

-Хань ижилдээ их халамжтай, үр хүүхдэдээ хайр энэрэл сайтай хүн байсан. Би айлын ганц хүү. Намайг аав, ээж хоёр маань ёстой л алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөн дөө.

-Багадаа ээжийгээ дагаж театрт очдог байсан байх. Кино зурганд хамт явж байв уу?

-Явж байсан. “Сэ рэлт” киноны зураг авалтад ээжийгээ дагаж явж байсан. Ер нь бага жаахан байхад бол ээжийгээ их дагаж явдаг байв. Сүүлдээ ч том болоод нэг их дагаж явахаа больсон. Эцэг маань цэ ргээс халагдаж энгийн болоод кино театруудад ажиллаж байсан. Хоёулаа урлагийн хүмүүс. Тиймээс дандаа орой үдэш ажилладаг. Намайг аав, ээж хоёр маань ээлж ээлжээр ажил дээрээ авч явдаг байсан шиг байгаа юм.

-“С.э.рэлт” киноны зураг авалтад явсан үеийн дурсамжаасаа хуваалцаач. А.лтан үеийн мундаг жүжигчдийн дунд л гүйж явж дээ?

-Тэгэхэд би жаахан байсан болохоор тэр бүхнийг сайн мэддэггүй юм аа. Кино зураг авч байхад жүжигчид өглөө эрт зурганд гараад явчихдаг. Би майханд унтаад үлддэг байлаа. Өглөө босоход ээж хоол унд, цай цүү хамаг юм бэлдээд орхичихсон байна. Тэрийг нь идэж уучихаад байж байтал машин ирж намайг авна. “С.э.рэлт” кинон дээр орос эмчийг авчирдаг машин байдаг даа. Жолооч нь нөгөө монц онковын дарга аа гэж ирээд ярьдаг “орос хэл”-тэй өвгөн байдаггүй юу. Тэр машин ирж намайг аваад зураг авч байгаа газар аваачдаг байлаа. Тэгээд л жүжигчид, зураг авч байгаа хүмүүсийг хараад л зургийн талбай дээр өнжинө. Хүүхэд юм чинь тоглоод л байж байдаг байлаа. “Сэ рэлт” кинонд миний зурсхийсэн дvр гардаг юм шүү дээ.

-Тийм үү. Ямар хэсэгт нь тэр вэ?

-Хэдэн лам хүүхэд бөмбөг хөөгөөд гүйж явдаг хэсэг бий дээ. Тэдний дунд зурвасхан гардаг юм. Яг өөрөө энэ байна гэж хэлэхгүй бол хүн анзаарахгүй л дээ.

-Та ингэхэд багаасаа урлагийн орчинд өссөн хүн байна. Ээжийнхээ мэргэжлийг яагаад өвлөөгүй юм бэ?

-Аравдугаар ангиа төгсөөд ээжид шалгуулж үзсэн шүү. Тэгсэн чинь ээж “Чамд авьяас байхгүй юм байна” гэсэн. Тэгээд л өөр зам м.өр х.өөсөн дөө. Урлагт а.рын хаалга гэж байдаггүй, цэвэр авьяастай хүн л х.өдөлмөрлөж, зv тгэж байж амжилт олдог. Тийм болохоор ямар ч аргагүй л байсан байх. “Чамд авьяас алга аа” л гэсэн.

-Та ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Би х.уульч мэргэжил эзэмшиж, х.уулийн чиглэлээр л ажил төрөл э.р.хэлж байгаад тэтгэвэрт гарсан.

-Ээж тань өөрөө урлагийн хүний амьдралын хүнд хэцvv, х.а.туу хөтvvг мэдэх болохоор ганц хүүгээ хайрласан юм болов уу?

-Ер нь авьяасгүй л байсан байх аа. Жүжигчин хүн бол сайхан дуулчихдаг, шүлэг сайхан уншчихдаг байх ёстой. Төрөлхийн авьяастай байдаг юм байна л даа. Тэр нь надад огт илрээгүй юм шиг байгаа юм. Тэр талаар би аавыгаа л дуурайсан юм билээ. Манай аав бол урлагийн авьяас ёстой байхгүй хүн байсан.

-Ач, гуч нараас нь эмээгийнхээ авьяасыг өв лөх хүүхдүүд гарах нь уу?

-Ээж минь сэрүүн тунгалагтаа хоёр ч ач охиныхоо зу лайг ү нэрлэсэн. Манай хүүхдүүдээс урлагаар явсан хүн ерөөсөө байхгүй. Дандаа л өөр ажил мэргэжилтэй хүмүүс болсон.

-Цэвээнжав гуай бол жүжиглэхээс гадна сайхан дуулдаг байсан гэдэг байх аа?

-Тийм. Ээж сайхан дуулдаг хүн байсан. Шүлэг ч сайхан уншдаг. Ерөөсөө л урлагт зориулагдсан, цэвэр байгалийн авьяастай хүн байсан юм. Урлагийнхан нь тэгж ярьдаг.

-Хүмүүс дэлгэцэнд мөн хөлсөн дvрvvдээр сайн мэддэг. Гэхдээ урлагийн з.aмналаа Драмын театраас эхэлж, тайзанд олон арван дүр бүтээсэн хүн шүү дээ.

-Тэгэлгүй яах вэ. Ээж 100-гаад жүжигт тоглосон. Угаасаа л Драмын театрын хүн байхгүй юу. Сүүлд киноныхон урьж кинонд тоглуулдаг болсон. Арваад кинонд тоглосон байх аа. Театрын ажил гэдэг их, тиймээс зав багатай тул нэг их олон кинонд тоглож амжаагүй байх гэж боддог. Ардын жүжигчин Д.Жигжид гуай л гол төлөв ээжийг дуудаж кинонд тоглуулдаг байсан гэдэг.

-Театртаа жүжигт тоглоно, кино зураг авалтад явна гээд л гэрийн бараа хардаггүй л байсан байх даа?

-Тийм ш дээ. Манай гэр театрт их ойр, “Ард” кино театрын ар талын байранд байсан. Ээж үдийн цайны цагаараа гvйгээд л ирнэ. Орой ээж, аав хоёр хоёулаа байхгүй ш ахуу. Би л гэртээ ганцаараа байдаг байлаа. Ээж, аав хоёрыг гэрт байх үед манайх хөл хөдөлгөөн ихтэй. Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуай, Т.Хандсүрэн гуай, Лха.Долгор гуай гээд хуучцуул бүгд л ээжтэй vерхэж нөхөрлөдөг, манайхаар орж гардаг байсан.

-Одоо ээжийнхээ тоглосон кинонуудыг үзэхэд сайхан байдаг биз. Аль дүрд нь илүү хайртай вэ?

-Баяр наадмаар “Хүргэн хүү”, “Морьтой ч болоосой”, “Энэ х үүхнүүд үү” гээд л ээжийн тоглосон кинонууд их гардаг. Үзэхэд бүх дvр нь л сайхан санагддаг. Ээж маань а.мьдрал дээр их сэргэлэн, цоглог, баяр баясгалантай, аливаа юманд тун идэвхтэй хүн байсан. Тэр чанар нь кинонд бүтээсэн дvрvvдэд нь яг гарсан байдаг.

-Бумаа, Санжид, Ханд гээд л дэлгэцэнд бүтээсэн дvрүүд нь их сайхан ээжүүд байдаг. Харин тайзан дээр бол с.ө.рөг дүрд ч ч.адамгай хувирч байсан гэдэг байх аа?

-Тийм. Урлагийнхан жүжгүүдийнх нь дvрийг их үнэлдэг юм билээ. Ээж тайз, дэлгэцнээ ямар ч дvрийг бүтээдэг байсан. Инээдмийн дүр ч бий, э срэг талын дүр ч бий. Сүүлд “Арын албаныхан” жүжгийн эхийн дүрийг бүтээсэн. Ч.Чимэд гуай уг дvрийг ээжид зориулж бичсэн гэдэг юм. Тэр бол э мгэнэлт дүр. Хүүгээ д.айнд алдаад г ашуудаж байгаа эхийн дүр. Тэр дүрийг г.айхамшигтай гаргасан.

-Т.Цэвээнжав гуай жүжигчний хувьд хэнийг багшаа гэдэг байсан бэ?

-Өмнөх үеийнхнээ л их ярьдаг, хүндэлдэг байсан. Хөгжим бүжигт сурч байхад нь Чимиддорж гуай багшилж байсан гэдэг. Найруулагч нарыгаа багш л гэдэг байсан. Ардын жүжигчин С.Гэндэн, Д.Чимэд-Осор гуай, Л.Ванган гуай гээд л.

-Шавь нар олонтой юу?

-Гавьяат жүжигчин С.Сэлэнгэ, Нарантуяа нар шавь нь. Хамт ажиллаж байсан жүжигчид нь одоо цөөрч дээ. Ардын жүжигчин Ц.Гантөмөр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, гавьяат жүжигчин С.Дамдин гээд сайхан буурлууд ээжийн тухай юм ярих хүмүүс дээ.

-Ээжийнхээ нутгаар очиж байна уу. Матад суманд нь сайхан хөшөөг нь босгосон доо? -Матадаар явж амжихгүй л байна. Суманд нь сайхан хөшөө босгочихсон юм. Тиймээс жилдээ нэг очиж байя гэж боддог. Энэ жил бас л амжсангүй. Хойтонгоос ээжийнхээ нутагт жил бүр очих санаатай. Матад сумын ойгоор ээжийн хөшөөг босгох санаачилгыг сум орон нутгийн зүгээс анх гаргаад, үр хүүхэд, т өрөл т өрөгсөд бид хөрөнгө м.ө.нгө цуглуулж босгосон.

-Энэ жил Т.Цэвээнжав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойг нь хэрхэн тэмдэглэж байна вэ. Драмын театр болон киноныхон нь ярьж х өөрч байна уу?

-Бидний хувьд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулж амжилгүй л өнгөрч байна. Драмын театрынхан нь чимээгүй л байна. Би ч сураглаж яваагүй. Арван жилийн өмнө 90 жилээр нь дурсамж тоглолтыг нь Драмын театрынхан зохион байгуулж байсан.

Эх сурвалж:Ардын эрх сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!