Нийгэм

Иргэн Д.Батзориг: За өнөөдрөөс ингэж шийдлээ. Өнгөрсөн цаг хугацаанд хамтдаа уусан, уудаг байсан бүх нөхөддөө талархлаа. Омголон залуу насныхаа олон дурсамжтай мөчийг сархадын ард бас өнгөрүүлсэн байна

Цахим хуудаснаа иргэн Д.Батзориг ийнхүү уриалга гаргажээ:

За өнөөдрөөс эхлээд ингэж шийдлээ.

Өнгөрсөн цаг хугацаанд хамтдаа уусан, уудаг байсан бүх нөхөддөө талархлаа. Омголон залуу насныхаа олон дурсамжтай мөчийг сархадын ард бас өнгөрүүлсэн байна. Үрсэн мөнгөндөө очоогүй эрх мэдэлдээ, орхигдсон эд зүйлсдээ харамсах зүйл алга. Цаашид үрэгдэх цаг хугацаандаа, үнэт зүйл болох эрүүл мэнд, хайрлах учиртай хүмүүс хийх ёстой үйлс, хүрэх ёстой зорилго хүн болж төрсөн даалгавар минь хамгийн чухал байгаа харамсмааргүй байна.

Өнөөдрөөс эхлээд ар хи сархадаас татгалзлаа. Шинэхэн мэндлээд удаагүй байгаа охин үрийнхээ өмнө амлаж бас та нарынхаа өмнө мэдэгдэж байна шүү. Үүнийг харсан нөхөд минь та нартаа бас уриалж байна.

Хүний ам ьдралд 3 ширхэг шилэн бөмбөг 2 ширхэг ширэн бөмбөг байдаг.

Энэ бөмбөгнүүдээ сайтар ялгаж салгаж, үнэ цэнэ, утга учрыг нь мэддэггүйгээс болж алдаа, асуудал гаргах тохиолдол олон бий. Тиймээс хамтдаа ам ьдралд минь үнэ цэнэтэй чухал зүйлүүдийнхээ тухай дахин нэг тунгаан бодъё. Мэдээж шилэн бөмбөг бол амархан хагарна, эмтэрнэ, зурагдана хамаагүй шидэж өшиглөж тоглож боломгүй юм. Хагарч, эмтэрч, зурагдвал буцааж нааж янзалж тордсонч ямар нэгэн өө сэвтэй болох бөгөөд анхдагч дүр төрхөөрөө байх бараг боломжгүй юм.

Харин ширэн бөмбөг бол харилцан хэн нэгэнтэй шидэлцэж, ийш тийш шидэж өшиглөж тоглож болно. Хэр баргын юманд зурагдаж, хагарч, урагдаад байх юм байхгүй шүү дээ. Та бүхэн эндээс нэгийг бодож нөгөөг тунгаасан байх. Бидний ам ьдралын шилэн бөмбөг бол Эрүүл мэнд, Гэр бүл, Нэр төр юм.

Ширэн бөмбөг бол Ажил алба, Эд хөрөнгө юм. Тиймээс Монгол сайхан ахан дүүс минь хамгийн чухал үнэт, нандин зүйлүүд минь юу болохыг санаж явцгаая. Мөн чухал боловч эргээд олж болдог, сольж болдог, татгалзаж болдог зүйлүүд минь юу болохыг бодож санаж явцгаая. Эцэст нь хэлэхэд хүн бүрийн Шилэн бөмбөг Ширэн бөмбөг нь бүрэн бүтэн байх тийм сайхан ам ьдралд Монгол хүн бүр ам ьдраасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!