Мэдээ МэдээлэлНийгэмУлс Төр

Д.Мөнх-Эрдэнэ болон түүний нөхөд өнөөдрөөс эхлэн ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦОРТОЛ ЖАГСАНА гэдгээ мэдэгдлээ

“NoDouble стандарт”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” хөдөлгөөнүүд болон сүүлийн үед лайваараа олонд танигдаад буй Мөнх-Эрдэнэ нар нэгдэн ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦОРТОЛ ЖАГСАНА гэдгээ мэдэгдлээ.

Зарим хүмүүс тэднийг Казакстан улсыг дуурайж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийн тулд иргэдийг турхирч байна хэмээн үзэж байгаа юм. Харин нөгөө хэсэг нь өнөөгийн Монголын нийгмийн үнэн дүр төрх Казакстанаас дутахааргүй байдалд байгааг хэлжээ.

Өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад 4-5 дахин нэмэгдсэн, агаарын бохирдол туйлдаа хүрч иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлсэн, хил гааль нь хаалттай учир Монгол улс даяар бараа материалын гачигдалд орж түүнийгээ дагаад үнийн хөөрөгдөл үүсч байгаа тухай болон бензины үнэ улирал тутам нэмэгдэж байгаа ч Засгийн газар, эрх мэдэлтнүүд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байсаар иргэдийн амьдралыг туйлд нь хүргэсэн.

Түүнээс гадна төрийн эрхэнд мэдлэг боловсрол дутмаг, танил тал, арын хаалгаар албан тушаалд очсон хүмүүс дэндүү их байгаа учир улс оронд тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэх бус улам бүр нэмэгдэж байгаа нь эдгээр залуусын нэгдэх шалтгаан болжээ.

Тиймээс тэд чадваргүй Засгийн газрыг огцортол жагсана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!