Taлийгаач Э.Энхбат начины аав Я.Эрдэнэбилэг: Хүү минь даанч яав даa…

Э.Энхбат начны аав хүүгээ дурсан ийн хэлсэн нь: Тэр хоёрыг барилдаж байхад нь “хүүгээ давчихаасай ” гэж бодож байсангүй . Адилхан л аав ээжийн сайхан хүүхдүүд аль бяртай нь самбааатай нь давдаг юм хойно. Миний хоёр хүү хичээл номондоо сайн их дээд сургуулийн хуваарь авч болохоор л байсан. Өөрсдийнхөө хүсэл сонирхолоор үндэсний бөхийн спортыг сонгож бэлтгэл хийж эхэлсэн хоёр.
Ард түмэндээ хүндлэгдсэн сайн , сайхан яваад нь аав хүний хувьд баярлалгүй яахав. Ямар ч спортын төрөл хүнийг зөв сайхан хүмүүжүүлдэг.Н.Түвшинбаяр хүүгийн минь ганц сайн найз байсан. Хар багаасаа нэгнээ мэддэг нөхөрлөж ирсэн амьдралынх нь хань нөхөр байсан юм. Сэтгэл зүйн хувьд ч энэ хоёр нэг хүн шиг болсон байсан.
Би хүүгээ Монгол улсын начны болзол хнагахад нь хөгшнийгөө ” алив хүрээд ир үнсье” гэж байж билээ. Хүүгээ улсын цол авахад их баярлаж огшсон доо.Хүүгийн анхны шагнал Алтан булаг хивс байж билээ. Нээх том хивс барьсаар инээсээр л гэртээ орж ирж байсан. Үүнээс хойш олон ч медаль авсан ” хэмээн ярьжээ.