Мэдээ МэдээлэлНийгэмУлс Төр

Одоо л “Хүүхдийн мөнгөнөөс савраа тат” жагсаал хэрэгтэй

Засгийн газраас “Хуримтлалтай хүүхэд” бодлогыг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж байгаатай холбогдуулан хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөг олгох журмыг шинэчиллээ.

Хүүхдийн мөнгө орсон эсэхийг дараах цахим хаягаар шалгаарай

Ингэхдээ эхний хагас жилд 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах эсвэл одоо авч байгаа дансанд нь шилжүүлж бэлнээр авах боломжтой. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөг хуримтлуулах, 50 мянгыг нь хүлээж авах сонголт байгаа.

Хүүхдийн мөнгө авахад амьжиргааны түвшин хамаагүй болсон ч хүсэлт заавал гаргана

Хуримтлалтай гэчихжээ. Айл өрх бүрийн амьдралын боломж харилцан адилгүй. Хүүхдийн мөнгөөрөө амь зогоодог айл өрхүүд олон байгаа ч хугацаатай хадгалуулдаг иргэд бас л их бий. Мөнгөтэй баяндаа биш бяцхан үрсийнхээ ирээдүйг бодсондоо л тэр.

Гэтэл одоо хүүхдийнхээ мөнгийг хугацаатай хадгалуулдаг иргэдийн хувьд бас нэгэн чирэгдэл үүсэх нь. Юу гэвэл эхлээд мөнгөө бэлнээр авах хүсэлт гаргаж, дараа нь хадгаламж руугаа хийнэ. Хүн бүр орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, цахимаар асуудлаа шийдэж заншаагүй болохоор мэдээж явдал чирэгдэл үүсч л таараа.

Одоогоор 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлжээ. Зөвхөн өнөөдөр мэдээлэл нь цацагдаж байхад хаанаасаа энэ олон эцэг эх хүсэлтээ гаргав гэдэг нь бас л сонирхол татаж байна.

А.Ариунзаяа гэдэг хүн ХНХ-ийн сайд болсноос хойш иргэдийн авдаг таван цаасны данс хүртэл өөрчлөгдөж ер амар заяаг нь үзүүлэхээ байлаа. Одоо л бид үүнийг болиулахгүй юм бол бэлнээр авдаг ч бай, хугацаатай хадгалуулдаг ч бай яаж ч бодсон иргэдэд хохиролтой. Учир нь хүүхдийн мөнгөний тал хувь 7-р сараас эхлээд Төрийн сангийн “Хуримтлалтай хүүхэд” гэдэг данс руу яваад орчихно.

Хүүхдийн мөнгө авахад амьжиргааны түвшин хамаагүй болсон ч хүсэлт заавал гаргана

Тэрхүү хуримтлал гэж нэрлэсэн дансны мөнгийг хэн нэгэн эрхтэн дархтан нь эргэлдүүлэхэд хоногийн хүү нь гэхэд л овоо юм гарна даа. Тэгснээ мэдээллийн хэрэгслүүдээр хүүхдийнхээ ирээдүйг бодож хуримтлал үүсгэхийг дэмжиж байна гээд иргэдээр яриулчихаа бас мартахгүй.

Гэхдээ өнөөгийн бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж ард түмний нөхцөл байдал өдрөөр биш цагаар дордож байхад иргэдэд ээлгүй шийдвэр гаргаж ядарсан дээр нь дэвслэхээ л больчих.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!