ЛайфстайлСонин хачин

15 настай охинтой гэдгийг нь 18 насны анхны хайртдаа хожуу гэхэд дэндүү хожуу хэлсэн нэгэн бүсгүй

15 настай охинтой гэдгийг нь 18 насны анхны хайртдаа хожуу гэхэд дэндүү хожуу хэлсэн нэгэн бүсгүй байна аа. Ихэнх нь захиаг минь мэдэх байх аа. За тэгээд амьдрал гэдэг чинь тайлагдашгүй оньсого юм байна аа.
Бид хоёр хуримаа хийсээн. Миний сумын төвөөс эхэлсэн анхны хайр үндэслэн нахиалж би түүнийхээ охин үрийг төрүүлж холбоо байхгүй 16 жил орчим шан а лсан ч элэг минь дэвтэж, зүрх минь зөөлөрч эргээд хамт байх мөч байж болдог л юм байна.

Бараг 35 насандаа хуримын даашинз өмсөж охиноороо үсээ ороолгуулаад охиныхоо өсгийтэй гутлыг өмсөөд хуримын ордонд орсон сүйт бүсгүй лав үгүй байх. Элэг бүтэн болоод сумандаа наадамлаж аав охин хоёрыг хамт байхыг харж жаргаж яваад ирсээн энэ зун. Өнөөх хэл ам болж олон хатуу үгс шидэлж суусан сумын иргэд хэдийн мартжээ бид хоёрыг. Сайхан ч юм шиг. Бүх муухай дурсамж бүх хар бараан ингэж л арчигддаг юм байна даа гэж бодож суулаа. Охиноо аваад ирэх зун анх удаа гурвуулаа гадагшаа аялахаар болсон. Миний охин аавдаа сайн болсоон. Утсан дээрээ миний аав гээд хөөрхөн зүрхэн тэмдэгттэй хадгалсан байсныг аав нь харж баярлаад бүр тэр зургийг нь утсан дээрээ дарсан.

Бид гурвын дунд 15 жил ор мөргүй хоосон учраас гомдол тээмээр ч юм шиг, цаашдаа илүү их хайрлаж дахиж алдахгүй юм шүү гэж нандигнамаар ч юм шиг тэгж санагдаад байдаг юм билээ. Бид яг л охиныхоо насан дээр нэг нэгэндээ дурлаж байж. Тэгж бодохоор тэр сайхан анхны хайр, сумын соёлын төвөөс эхэлсэн даруухан үерхлийг үргэлж санан дурсан охиндоо ярьж өгмөөр. Охин маань нууцаа надад л хэлдэг. Яваандаа аавдаа хэлж аавтайгаа нууц ярьж, тэр хоёр хамтдаа дотно болсоор надаас нууцаар бүр бүтэхгүй хэрэг тарьж аав охин хоёр инээлдэн нандин нууцтай болоосой гэж л хүсч байна даа.

Гэр бүлээрээ гурвуулаа л илүү их хугацаанд хамт байхсан миний охин ядаж 20 хүрээд хүнтэй суугаарай ээж аав хоёрыгоо эрт битгий орхиж яваарай гэж аав нь гуйсан байна лээ. Аргагүй шүү дээ 15 жил охинтой гэдгээ мэдээгүй явж байгаад одоо л сайхан болж ирж байхад. Манай хүн охиндоо зориулж ном бичнэ гэсэн. Олон жилийн өмнө жижигхэн тосгонд ээжид нь ингэж дурлаад аав нь хайртай болоод дэлхийг тойроход бэлэн эрч хүчтэй явахдаа ээжээс нь муу хүмүүсийн балгаар холдоод энд хүртэл туулсан амьдралаа ээжийг нь нэгч хоног мартаагүй түүхээ зөвхөн охиндоо эсгийгээр зурган ном хийж өгнө гэсэн.

Мини амьдрал их л олон жилийн дараа бүтэн болсон ч би харамсахгүй байгаа. Энэ бол миний л хувь тавилан. Бурхан намайг сүүлд жаргаарай гэж түүнтэй минь дахин учруулсан биз ээ. Амьдрал заавартайгаа ирэхгүй ч заавал ард нь гарахын төлөө хайрандаа үнэнч байгаарай хосууд минь. Та нартаа 3 дахь захидлаа ийнхүү илгээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!