Нийгэм

16 жилийн турш хэлгүй байсан П.Энхмөрөн хүү хэлд оржээ. Х.Айбат Эмчдээ Баярлалаа..

16 жилийн турш хэлгүй байсан П.Энхмөрөн хүү хэлд оржээ.

Тодруулбал: Ард түмний гавъяат эмч Х.Айбат Ховд аймагт ажиллаж байгааг сонссон. П.Энхмөрөн хүүгийн аав ээж Дөргөн сумаас аймгийн төвийг зорин иржээ. Х.Айбат эмчтэй уулзаж учир явдлаа хэлснээр 30 минутын дотор П.Энхмөрөн хүүг хэлд оруулжээ. П.Энхмөрөн хүү 9 хүүхэдтэй айлын 7 дахь хүү юм. Түүний аав ээж Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн малчин айл юм байна.

Тэрээр хүүгээ хэлд оруулах гэж очоогүй хүн, үзүүлээгүй эмч ховор гэнэ. Ийнхүү П.Энхмөрөн хүүгийн хувь заяа Х.Айбат эмчтэй холбогдсноор хэлд орж дуу дуулж эхэлжээ. Түүний аав ээж хэлэхдээ маш их баяртай байна. Хэмээн нулимсаа бариж дийлэн баярлалаа гэхэд багадахаар ачлал буянтай эмчдээ маш их баярлалаа хэмээн нулимс дуслууллаа. Ард түмний гавъяат эмч Х.Айбат Ховд аймагт 7 хоног ажиллаад буцсан байна.
Утас нь 99243739 88838568

Түүний аав: Хүүгийнхээ талаар ачит гартай эмчдээ баярлалаа. Ийм бариач ирсэн байна хэмээн өчигдөр 8 цагийн үед очиж уулзсан. 11 цагийн үед хүү маань ээжтэйгээ орж уулзсан анх дуу дуулж эхэлсэн бид нар бүгд огшиж нулимс дуслуулж хэсэг шоконд орж итгээгүй. Тэнд байсан хүмүүс ямар сайхан юмбэ хэмээн бүгд огшоол. Бид нар яваагүй газар байхгүй эмчид үзүүлсэн, лам бөө яваагүй газар байхгүй.

Увс явж бас үзүүлж байсан. Ийм сайхан бариачдаа маш их баярлаж байна. Миний хүү сонсгол сайтай нэрээр нь дуудахаар ирдэг боловч үг хэлж чаддаггүй. Энэ жил 2 хоногийн өмнө хэлд орноо гэдэг нь бөөн баяр баяртай сууж байна. Анх дуу дуулаал эхэлсэн. Тэнд байсан хүмүүс бүгд огшоол уйлаал маш гоё байсан. Цаашдаа миний хүү шиг олон мянган хүүхдийг хэлд оруулаасай. Маш их баяртай байна.

Энхмөрөн хүүгийн ээж: Миний хүү төрөлхийн ярьж чаддаггүй байсан. Авиа ч гардаггүй. Ховдын эмч нарт үзүүлэхдээ за та нар манай хүүг оношлоод оношийн гаргаад өгөөрэй гэхэд. Танай хүүхэд багадаа эмийн хордлогод орсон хүүхэд байна хэмээн оншилдог байсан. Тохирох эмчилгээгүй өдийг хүрсэн. Харин Эрдэнэт хотоос ирсэн Х.Айбат эмчид үзүүлэн зөв эмчилгээ хийлгүүлсэнээр 30 минутын дараа хэлд орсон. Энэнхүү ачлал буянтай эмчдээ хүүг минь хэлд оруулж өгсөнд маш их баярлаж байна.

Баярлаж байна гэдэг үг багадахаар мянга түмэн хэлмээр байна. Хэлгүй насаараа явна гэдэг маш хэцүү. Бид нар туйлын их баяртай байна. Эмч маань 3 жил та нар Эрдэнэт хотод очиж эмчлүүлж чадах уу хэмээн асуусан. Бид нар чадна. Анхны авиа дуу гаргаж байгаа юм чинь хүүгээ явж эмчлүүлж чадна. Аав нь малд явчихдаг би гэртэй байхаар хүү маань намайг тоншдог дохиод дуулая 2уулаа гээд.

Манай нөхрийн төрсөн дүү Удвал хэмээх айл саахалт байдаг. Тэднийд хүү маань хааяа гүйж очдог. Хүүд маань тэднийх дуу зааж өгсөн хөөрхөн борлог морь хэмээн дуу зааж өгсөн байсан. Энэхүү дуугаа дуулж хэлд орсон би хагартлаа баярласан хэмээн түүний ээж нулимс дуслуулан ярьсан билээ. Ээжийн хувьд энэхүү дууг сэтгэлд нь хоногштол дуулж өгдөг байсан байна.

Нутгийн ард түмэн Энхмөрөн хүүг багаасаа ярьж чаддаггүй хэлгүй гэдгийг бүгд мэддэг. Нутгийн иргэн: Эрдэнэт хотоос явж байгаа Х.Айбат эмчтэй баг хамт олонд юуны өмнө маш их баярлалаа. Энхмөрөн хүү маань ярьж чаддаггүй ярих гэхээр ярьж чаддаггүй хэцүү байдаг. Ийм сайхан хувь тохиол учралаа хүний хувь тавилан юм байна. Маш их баярлалаа.

Х.Айбат эмч: Өчигдөр 11 цагийн үед хүү орж ирж үзүүлэхэд. За эмчилгээнд орох нь түр хүлээж байгаарай. Хэмээн хэлсэн эмчилгээнд ороод хоолойны сүврүү нь хатгахад хоолойны суваг нь л хаалттай байсан. 16 жил эх эцгийнхээ хайранд байж байгаад хүүхдээ яриулдаггүй эх эцэг гэж байхгүй ээ. Хүүхдийнх нь сонсгол сайн байсан болохоор эхийнх нь ачлал сайн байсан.

Байнга өөрөө хажууд нь бүх зүйлийг дуу хоолойг нь таниулж бэлдэж байна гэсэн үг. Ийм бэлдээд байж байсан учир энэ хүүхдийн тархи програмчлаад үг өгүүлбэр бүтэн суусан байгаа байхгүй юу? Өөрөө хэлж ярьж чадахгүй байгаа учраас. Хоолойны суваг нээгдэж эхлэхэд: Хамгийн эхлээд сурсан юмаа харуулан. Дуу цээжилсэн байсан учир дууных нь авиа гараад хөгжүүлсэн байгаа гэсэн үг.

Энэ бас миний чадвараас гадна халамжлан хүмүүжүүлсэн эцэг эх 2 ын чадвар үүрэг их байна. Энэ дээр үндэслээд би 1ээс 6 насны хүүхэд орон нутагтаа болон хаана ч олон хүүхдийг хэлд оруулсан хүн. Бусад хүүхдийг авиа тавилтын багш нарт аваачиж өгдөг. Орон нутгийн боловсролын хэлтэст хандаарай энэ хүүхдүүдийг эргээд дуу хөгжмийн багш нартай холбогдоод сонсгол сайн байна.

 

Энэ хүнд буян болоорой дараа ирэхэд энэ хүүхэд надаас илүү яриад сурчихсан байх болно. 16 жилийн өмнө хэлэх гэсэн юмаа хэлэх гээд яадаад сууж байгаа хүү эмчдээ баярлаж байна. Их сайхан байна хэмээн арай ядан хэлж буй хүү өөрийнхөө чадахаараа хэл уруул тагнаа 3-ыг эвлүүлж байнаа энэ хүүхэд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!