Нийгэм

Жүжигчин О.Цэнгэл: Хоёр хүүхэд өсгөх тийм ч амархан биш юм. Хоорондоо харилцах нь бүү хэл заримдаа нэгэн рүүгээ харах ч завгүй үе байна….

Жүжигчин мэргэжлээ телевизийн хөтлөгчөөр орлуулж, сэргэлэн цовоо, няхуур хөтлөгч болохоо харуулсан бүсгүй бол О.Цэнгэл. Эх орон телевизийн “Өглөө хөтөлбөр”-ийг том гэдэстэй хөтөлж байсан бүсгүй, давхар биетэй болсоноо харин ч олноос нуугаагүй.

О.Цэнгэл “Боолын Гэрээ”, “Сайн Уу Амьдрал Минь”, “Гоёлын Даашинз” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг амилуулж, сайн жүжигчин гэдгээ харуулсан. Тэрээр “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Г.Мишээлтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж 2 хүүхдийн аав ээж болсон билээ.

Тэрээр Хоёр хүүхэд өсгөх тийм ч амархан биш юм. Хоорондоо харилцах нь бүү хэл заримдаа нэгэн рүүгээ харах ч завгүй үе байна. Ийш тийшээ явах гэж ихэнхдээ хоцроно, гэр орноо нүүлгэх шахуу л юм болж гарна.

Цэцэн ид харилцаа хүсдэг, хамт тоглодог, хүсэл нь бараг минут тутамд хувирдаг насан дээрээ болохоор ая эвийг нь олох гэж гүйсээр би ч Мишээл ч ядарна. Арай гэж нэг хоёулхнаа байх цаг гарах үед алжаасан хоёр хүн хоёр тийшээ хараад л нам.

Хосууд бүл нэмэх тусам ядралтын хэмжээ өсөхийн зэрэгцээ аз жаргалын хэмжээ ч нэмэгддэг гэдгийг утгаар нь мэдэрч явна. Амьдрал сайхан байна өө, хамгийн чухал нь ганцаараа биш хамтдаа ядарч, хамтдаа жаргах ханьтай байх сайхан байна хэмээн бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!