Нийгэм

10 гаруй жилийн өмнө Х аймгийн Х суманд 18тай охин 19тэй залуу үерхдэг байж. Охин нь залуудаа амиа тавьчихдаг байсан гэсэн. Охин бие давхар болоод охины ээж залууг өлгий даавуу бэлд гэж….

10 гаруй жилийн өмнө Х аймгийн Х суманд 18тай охин 19тэй залуу үерхдэг байж. Охин нь залуудаа амиа тавьчихдаг байсан гэсэн. Охин бие давхар болоод охины ээж залууг өлгий даавуу бэлд гэж. Залуу нь их ууртай. Тэр өдрөөс удалгүй охиныг гэрээс нь авч яваад өвөлжөөн дээрээ очиж хүүхдийг нь у.хаж гаргах гэж оролдсон байсан. Охин ухаангүй болоод тэр дороо бурхан болсон.

 

Охины утсыг авч, ц.о.г.ц.о.с.ыг худагт шидээд шороо асгасан. Талийгчийн гэр бүлээс утасдахад хотод ирж хүүхдээ төрүүлхээр боллоо. Ярьж болохгүй байна гэж шалтаг тоочсоор байгаад 3 сар залуу гэр бүлтэй охины өмнөөс мсжлэсэн байсан. Залуугаас сурахад би бас мэдэхгүй байна л гэдэг. Дараа зун болоод ойролцоо айлын ой гарантай хүүхдийн бие зусанжингаа өвдлөө.

Сайн гэсэн лам нар ирж ном тарни уншихдаа юм тагларсан байна хаасан болгоныг нээгээрэй гэхэд тэр худгийг санасан гэсэн. Ямар ч шалтгаангүй хаагдсан худаг шүү дээ гээд нутгийн нэг өвгөнөөр ухуулсан. Нилээн доошилсоор хүрзээ зооход хүний толгойнд з.оогдож, уртаа хар үс гараад ирсэн. Өвгөн нь бараг ухаан алдсан гэдэг юм билээ.

 

Хамгийн сонин нь бүтэн жил болсон цогцос ямар ч үнэргүй, царай ч цонхийгоогүй, цүдгэр гэдэстэйгээ байсан. /Хүйтэн газар тийм байдаг юм байна гэж хувьдаа бодсон/ Тэгээд бүтэн жилийн дараа охиныхоо цогцосыг олоод хэрэг шүүгдэж өнөө залуу дээр очиход “Заза ашгүй нэг юм олов уу? Хэзээ ирэх болоо гээд та нарыг хүлээж л байлаа. Одоо айх юм алга” гээд тэр хүн очих ёстой газраа очсон гэнэ лээ.

 

Ингээд бодохоор хүний сэтгэл зүйд нийтээр их анхаарах хэрэгтэй байна.

Хэдий бид өөрсдөө уян зөөлөн сэтгэлтэй байгаа ч гэлээ бусдыгаа үргэлж зөөллөж хайрлаж байх хэрэгтэй байгаа юм шүү.

 

Охид минь шөнө орой болгоомжтой гарч орж байгаарай. Нааш ир гэж инээсэн болгонруу битгий гүйж очиж байгаарай. Танилцаад удаачгүй байж уулзаж, нааш цааш бүү яваарай. Хань минь яг мөн байна гэж бодсон цагтаа үр хүүхдээ тээгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!