Мэдээ МэдээлэлНийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон дөрвөн настай хүүг эсэн мэнд олжээ

Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Эхэн худаг” гэдэг газар тус сумын харьяат иргэн А-гийн 4 настай хүүхэд энэ сарын 20-ны өдрийн 10:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид А /4 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Ховд сумын чиглэлд явж байхад нь орон нутгийн иргэд 20 цагт тус багийн “Шар хөтөл” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 10 км-т/-аас эсэн мэнд олсон гэсэн тул Онцгой байдлын газрын бүлгийг замаас нь буцаажээ.

ОБЕГ: Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ:

Хил дээр гацсан ачааг 10 хоногт татна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээвэртэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Энэ үеэр хилийн цаана гацсан 900 орчим чингэлэг ачааг ойрын 10 хоногийн хугацаанд татна гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Замын-Үүдийн шалган бүр дээр татвар нь өсч, хахууль ихэссэн" | News.MN

Мөн тэд албан тушаал, эрх мэдэл харгалзахгүйгээр иргэдийн ачаа барааг тэгш байдлаар татаж нэвтрүүлж буйг хэлээд, ачаа бараа татан авахад гарч буй хүндрэлтэй асуудал нь чингэлэг тээврээр өдөрт 60 чингэлэг нэвтрүүлж буйд байгааг онцоллоо.

Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг арчаагаа алдсан л гэсэн үг

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.МӨНХБААТАР:

-Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэл өгч байна. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч хэрхэн ажиллах талаар асуудаг. Жолооч нар дундын тээвэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн. Жолооч нар ачаа барааг Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд оролцох боломжтой.

Ц.Мөнхбаатар: Цахим сэтгүүл зүй бол энэ зууны хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн нэг – Мэдээ, мэдээлэл – Монголын иргэн бүрд ажлын байр!

Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан. Замын-Үүд боомт нээгдсэнээс хойш 10 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлгээр 9000 орчим тонн ачаа нэвтрүүлжээ. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна.

Тяньжинд гацсан 4000 чингэлэг ачааг хэзээ наашлуулах вэ!

Өнөөдрийн байдлаар Эрээн хотын гаалийн хяналтын талбайд орсон ачаатай чингэлгүүдийг татах ажил үргэлжилж байна. Хятадын талаас гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар ачаа барааг татан авч байгаа аж. Монголын талаас Улаанбаатар төмөр зам ажиллах зохион байгуулалт хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!