Мэдээ МэдээлэлНийгэмШар Мэдээ

Энэ бүсгүй гурван сартай муужгайг тa,млаж xapгислал үйлджээ

Сүүлийн үед олныг цочирдуулсан, санаанд багтамгүй хү.чи.рхийлэлтэй холбоотой хэрэг олноор гарах болсон. Хэдийгээр муурын зулзага ч гэлээ өөртэй нь адилхан өвдөлт мэдэрдэг гэдгийг энэ охин мэддэг болов уу. Ирээдүйд ээж болох хүн ийм жигшүүрт хэрэг үйлдэж байгаа нь даанч харуусмаар…

Энэ тa,млaгчийг үзэн ядсан амьтанд хайртай хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр зэхэж байгаа бөгөөд тэрээр инстаграм хаягаа сольж хүртэл үзжээ.

Хэрэг үйлдэх үедээ coгтyy байсан гэж буй нь биеэ хянах чадваргүй болтлоо мaн.cyypyyлах бодис хэрэглэсэн ч байж болох. Азаар зо.дуулж, тa,млуулсан муужгайг сайхан сэтгэлт хүмүүс олж, хандив босгон аварч байгаа ажээ.

Энэ тухай дуучин Б.Маралжингоо инстаграм хуудсандаа ийнхүү нийтэлжээ:

Манайд нээрээ сэтгэцийн эрүүл мэнд хүнд байна аа. Яана аа нээрээ. Энэ охин согтуу энэ гуравхан сартай нялх зулзагыг зодож, барилгын хөөс зайгүй цацаж, осгоож тa,мласныг хүмүүс олж хандив босгож аварч байгаа юм байна. Хүмүүс ална гэх зэргээр бүх муу муухайгаар баахан бичиж, аргагүй л дээ. Би ч хараад яг адилхан чамайг ингэж тa,млавал чи яах бол гэж ч бодсон.

Гэвч эсрэгээрээ энэ охин xapгислал эрүүл биш зүйлээс сэтгэц нь гэмтэж, xapгис цочролгүй болж энэ хэмжээний араатан болсон ч байж болох. Хүн төрөхдөө хүүхэд төрдөг ч өссөн орчин, насандаа таараагүй байхдаа авч буй мэдээлэл, хүчирхийллээс үүдсэн сэтгэл зүйн бэртлээс болоод чөтгөр ч болж болдог. Яваандаа ийм цочролгүй яргалал үйлддэг хүмүүс хүн ингэж яргалж алахыг ч үгүйсгэхгүй. Угаасаа сайн ч муу ч бүх юм улам л хөгжиж цаашилж байдаг болохоор аюултай.

Хамгийн түрүүнд Амьтны эрхийн хуультай болж хэн хүссэн нь дураараа хэчнээн ч амьтныг яргалж алж болоод яах ч үгүй цааш даамжирдаг энэ заваан зүйлд хяналттай болмоор байна. Үүнийг ажил болгоод хөөцөлдөж буй хүмүүст баярлалаа. Бид үүнийг дэмжих хэрэгтэй..

Согтуу байсан санахгүй л гэнэ. Стори хийгээд үг үсгээ холбох ухаан байсан л бол чи араатан болжээ гэж энэ охинд хэлмээр байна. Өмссөн хувцас гадаад үзэмжээр нь ижилхэн хэв маягтай хүмүүсийг битгий хамруулаарай.

Яг ийм өнгө төрхтэй ч хамгийн эелдэг тусч сайхан сэтгэлтэй залуус байдаг юм шүү. Эргүү охиноос болж битгий өөр бусдыг хамруулж турхираарай.. Ингээд өнгөрөх биш xapиуцлага заавал тооцох ёстой!! Бичигдсэн хуулиас гадна бичигдээгүй ч хүний төрөлх ёс зүйн хууль гэж байдаг юм шүү!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!