ЛайфстайлСонин хачин

2 кг 800 гр хүүтэй болтол надад харуулалгүй найз хөвгүүний маань садангийн нэгэн айл өргөөд авчихсан

Үргэлж л хаа нэгтээ хэлэхийг хүсч, яримаар санагддаг зүйлээ энд бичихээр шийдлээ. Далавчгүй сахиусан тэнгэрүүд дээр орсон захиан доор му ух ай сэтгэгдэл харагддаггүй, уншиж сурсан эерэг хүмүүс байдаг болохоор зориглон бичлээ. Хүлээн авна уу админаа баярлалаа. Би 34 настай. Нөхөр хоёр хүүхдийн хамт жив жирийн амьдардаг нэгэн эмэгтэй. Маш сайхан ханьтай учирсан азтай эмэгтэй. Хань минь миний энэ ярих гэж байгаа амьдралыг минь бүгдийг мэднэ. Тийм болохоор чи нөгөө групптээ бичээд л үзээч. Тийм ч олон хүн чамайг буруутгахгүй байхаа гэж зөвлөсөн юм.

Учир нь би үргэлж ай да стай явдаг, байнга энэ ярих гэж байгаа зүйлдээ дотор бачимдаж явдаг юм л даа.
Арван жилийн сурагч охин байхдаа доод ангийнхаа хүүд дурлаж байсан юм аа. Тэр миний анхны хайр байсан. Надад зориулж бичсэн хайрын шүлэг захиануудыг нь найзууд нь өөрт нь хэлэлгүй манай ангид орж ирээд надруу шидчихээд гүйгээд явсанаас хойш би өөрөө дурлачихсан. Өөрөө өөртөө бичсэн тэр захиа шүлгүүд нь миний нэрээр дүүрэн байсан. Бас үнэхээр догдлуулмаар үнэн санагдсан. Тэр захиаг нь би хадгалчихсан. Тэгээд дотроо битүүхэн хараад л явдаг байсан. Ангийн охид дээд ангийн ах нараа шохоорхоно зарим нь дурлачихсан ах нар сонирхдог байхад би өөрөөсөө дүү доод ангийнхаа хөвгүүнд дурлачихсан болохоор хүнд ярихаас ичнэ.

Тэгээд түүнийгээ зөвхөн цоожтой дэвтэр дээрээ бичээд л нуудаг байлаа. Аль болох сургууль дээр олон таарах гэж хичээнэ, хичээл тараад ч түүнтэй таарч магадгүй гээд сонгонтой гээд сургуулиар эргэлдэх дуртай тиймэрхүү байв. Тэрч надтай харц тулгарах болгондоо ичээд нүүр буруулна. Гэхдээ бид хоёр үерхсэн л дээ. Нэгэнт мэдчихсэн юм чинь гэж бодсон уу үерхэе гэсэн захиа өгөөд бид үерхэж байлаа. Би наймдугаар ангид байсан. Тэгээд л хүүхдийн гэнэн цайлган зангаар хөтлөлцөж, орой нь байрны гадаа хүйтэнд орцны шатанд гээд хамтдаа суугаад ирээдүй ярьна. Маш нандин үерхэл байсаан. Хоёр жил маш аз жаргалтай үерхэж байтал 10-р ангиа төгсдөг жилээ би жи рэ мсэн болчихсон юм.

Бид хоёр анхны бүхнээ л хамтдаа ирээдүйд нэгэнт гэрлэх юм чинь гэж ярилцаад ийм зүйл болсон. 1 сард жи рэ мсэн болсоноо гадарласан. Сарын найз ирээгүй хоёр сар болчихсон тэгээд ээждээ хэлж чадалгүй найзаараа эмийн сангаас тест авахуулан үзтэл хоёр зураас гарсан. Найз хөвгүүндээ хэлтэл шууд л сэтгэл хөөрлөөр одоо тэгвэл манай ээж аавд хэлчих үү гэж хэлсэн. Би ч яахав ингээд төгсөөд явчихна чи дараа жил төгсөнө тэгсэн хүүхэдтэй хүүхэд сурах гэж үү гээд нэлээн а йдас тай хэсэг нуухаар болоод бид дахин хоёр сар орчим нуусан юм. Хүүхдээ ингэж нэрлэнэ шүү за юу гээд хоорондоо томчуудын мөрөөдөл ярьж амьдралыг зөвхөн өөрсдийнхөө яриан дээрээс л төсөөлсөн хоёр хүүхэд.

Хамгийн түрүүнд манай ээж мэдсэн. Авч өгсөн ариун цэврийн хэрэглэл нь яг хэвэндээ хэдэн сар болохоор нь намайг анзаарч байгаад мэдсэн. Ингээд л бөөн юм болсон юм. Хэзээч ээждээ алг ад уулж за гн уулж үзээгүй би ээжийнхээ тийм у ур гаргахыг анх удаа харсан. Орой нь би найз хөвгүүнийхээ гэрт ээжтэйгээ очсон байсан. Юуч ойлгоогүй ү хт лээ л у й лж суусан юмдаг. Тэдний аав ээж хагартлаа у ур ласан. Хүүгээ зо дс он. Бид хоёр салахгүй шүү гэж хэлээд бүр ч их зо д уул сан. Хоёр ээж ч хоорондоо мар гал даад нэг их яриад байхаар зүйл тэнд болоогүй ээ. Маргааш нь намайг эмэгтэйчүүдийн эмн элэ г дагуулж явав. Ээж авахуулна гэж э мч ид хэлсэн ч аль хэдийн аборт хийх хугацаа хэтэрчээ анхны хүүхэд гаргасан нь дээрээ гэж ээжид хэлсэн.

Харин тэрний гэр бүл энэ мэдээнд хүндээр хүлээж авсан учир хүүгээ сургуулиас гаргаад шилжчихсэн. Гэхдээ манай ээж тэдний ээж хоёр хоорондоо холбогдоод уулзаад шийдвэр гаргаад л яваад байсын билээ. Би ингээд өдрөөс өдөрт томорч яваа гэдсээ тэврээд найз залуучгүй хаврын шалгалттай золгосон. Сургууль даяар намайг л ярьцгаана. Багш нар шивнэлдэнэ. Гэдсийг минь харах гэж өөр ангийн охид тойрч ирээд харцгаана, нээрээ байна, хөөх тийм байна ш гээд л шогширцгооно. Би ч сүүлдээ гүрийсэн тоохоо больсон. Ганцаараа л шөнө у йлд аг байсан. Түүнээс холбоо тасарсан. Гэрийнх нь утасруу залгахаар аав нь авчихаад сонсож байгаад таслачихна.

Томчуудын дунд аргагүй л дийлдсэн юм билээ. Төрөх сүүлийн хугацаа 8 сарын 5 их сургуульч худлаа болов. Конкүрсээр авсан сургуулийг маань эгч ах нар хөөцөлдөн жилийн чөлөө болгосон. Хүүхэд маань төрөөд, тэгээд ээж аав хоёр хамт өсгөлцөнө гэх зүйл ярьсан болохоор надаас нүүр буруулна чинээ санаагүй байсан л даа. Ангийнхаа найз охидтой ч тангараг тасрах нь тасарч эцэг эх нь замбараагүй охинтой хүүхдээ нийлүүлэхгүй гэх мэт яриа явав. Наймдугаар сарын хоёронд би төрсөн. 2 кг 800 гр хүүтэй болсон. Тэр хүүгээ үнсэж ч амжаагүй дахин хараагүй. Нөгөө талын буюу найз хөвгүүний маань садангийн нэгэн айл өргөөд авчихсан гэсэн. Э мнэл эгт надтай дахин уулзуулалгүй ээж аав нар ингэж төлөвлөж байсныг мэдсэн.

Хүүхэд олдоггүй залуухан эгч ах хоёрт өргүүлэхээр зун шийдсэн гэсэн. Савны халуун энээ тэрээ болголгүй , хүүхдийг амлуулалгүй өргүүлсэн. Хө хн өөс сүү дуслаад л юу ч ойлгохгүй төрөх э мнэ лэгт, э м ч нараас асууж чадахгүй аман дээр гарч ирээд л буцааж залгиад л. Миний хүүхэд гэж хэлж бас чадахгүй нүдээрээ хайгаад л, бидрээд л явсан өөрийгөө тэр үедээ буцаад очвол тэвэрч аваад сайхан аргадаж өгөхсөн. Яг ганцаараа дотроо шаналж ү хэ х гэж байсан. Гэхдээ ил гаргах зүрх зориг байхгүй. Гэм хийчихсэн аятай томчуудаас айгаад л. Маргааш нь ээж надад у й лж байгаад хэлсэн. Чиний ирээдүйн төлөө ингэж шийдсэн шүү том болоод ээжийгээ ойлгоно оо гэж хэлсэн. Гэхдээ одооч ойлгоогүй. Том болсон хэдий ч. Гэлээ гээд ээжтэйгээ му удаа гүй л дээ.

10 сард хүмүүс ч жаахан тайвширч арай энгийн харилцаатай болж эхэлсэн хойно би түүнийг хайсан. Ангийнх нь найзуудаас шилжсэн сургуулийг нь мэдээд сургууль дээр нь очсон. Нэгнийгээ олж хараад тэр өдөржин у йл сан. Тэр кафены ажилчид их л гайхсан. Гар гарнаасаа атгаад юуч ярилгүй у йл алд сан. Маш их у йлс ан. Ирэх хэдэн жилдээ у йл ах ну лим сгүй болтлоо у йлс ан байх. Тэр бидний хүүхдийг хамаатных нь ямар хүнд өгсөнийг мэдсэн байсан. Тэр хүмүүс маш их баяртай, ээж аав болсон гээд буцсан гэсэн гэж хэлсэн. Дахиад л хоёулаа у йла лдсан. Үүнээс хойш хоёр гурав дахин уулзаж юм ярихгүй нэгнийгээ тэвэрч зогсоод салсан. Салахдаа л у йл на. Ярих юм бүгд дуусчихсан юм шиг, эсвэл ярих эрхгүй болсон юм шиг бидний дундах хайр ч байхгүй болоод оронд нь нэгнийгээ өрөвдөх харц л үлдсэн байсан.

Надад ийм зүйл тохиолдсон юм. Би ирэх жил нь оюутан болсон. Тэрч бас. Цаг хугацаа бүх зүйлийн эмч юм билээ. Арай нэг хө нд үүр, гэхдээ мартаж чадахгүй дурсамжтай л хоцорсон доо. Аав тэр хүүхэд хаана яваа бол доо эрүүл саруул гэнгүүт ээж надруу хараад аавруу нэг нударна. Аав тэгээд таг чимээгүй болно. Эхний хоёр жил манайд үе үе ийм байдал үүсдэг байсан. Их сургуулийн жил намайг арай дээр болгосон. Шинэ найз нөхөдтэй ч болов. Гэхдээ ганцаараа байхдаа л үргэлж хоёр хүнийг бодно. Анхны хайраа, бидний хүүхдийг. Өөрийгөө ч тайтгаруулах гэж олон янзаар бодож хүчээр тайвширна. Үр хүүхэдгүй айлд би буян болсон байх тиймээ, тиймээ тэгсэн байх гээд л.

Бага багаар тэр хүнийг ч мартсаар, санах үедээ зүрх хө ндү үрлээд их л хэцүү байдаг байсан нь гайгүй ч болсон. Сургуульдаа ч сайн сурч эхэлсэн. Их сургуулиа төгсөж сургуульдаа ажиллаж үлдсэн. Яг тэр жил гэнэт тэр холбогдсон. Арван жилийн найзаас утсыг чинь авсан гээд. Найз охинтой болсон тэр нь удахгүй төрнө гээд. Сонсоход таагүй байсан ч тийм ч хэцүү байгаагүй. Хоёулаа хүүгээ очиж харах уу хотод ирсэн байгаа гэнэ гэж хэлэхэд тэгье гэж өөрийн мэдэлгүй хариулсан. Тэдний өвөөгийн хашаанд гаднаас нь бид хоёр харсан. Богинохон дээлтэй, цагаан ултай гутал өмсчихсөн уртаа даахитай хүү. Хүйн холбоог анх мэдэрсэн мөч. Хашааны завсраар өөрийнхөө төрүүлсэн хүүг хараад зогсож байхад. Зүрх яг маш их кофе уусан юм шиг дэвтээд, амьсгал түргэсээд яг ух а ан а л дах гэж байгаа юм шиг давчдаад х ө х х өнд үүрлэдэг юм билээ.

Автобусаар буцаж явахдаа ойрд у й лаа гүйгээр у йл ж хүнд мэдэгдэхгүй гэсэндээ цонх ширтэж явсан тэр үе минь. Орой нь ээждээ хэлэв. Ээж маань одоо яахав дээ сайн хүмүүст өгсөөн битгий хойноос нь гу ни гла, ёстой алган дээрээ бөөцийлж өсгөж байгаа гэсэн миний охин өөрөө сайхан амьдар гээд тэр орой анх удаа ээждээ п ив о уумаар байна гэж хэлэхэд ээж нэг харсанаа тэг ээ гэж билээ. Ганцаараа гадаа сууж лааз п ив о уучихаад дотроо онгойлгочихоод гэртээ орсон. Тэр өдрөөс нэг их удаагүй нөхөртэйгээ танилцсан. Нэг тэнхимд хамт ажилдаг болохоор хамт хооллож тараад зүг нийлж явсаар нэгэндээ сайн болж үерхсээн. Маш сайн хүн. Би дотно болсоныхоо дараа бүх зүйлээч ярьсан. Э м зэглэ дэггүй болсон хойноо, жаахан том болоод очиж уулзаж байгаач хайраа гээд намайг их ойлгосон.

Яваандаа тэгэх ч байх гэж бодсон. Амьдрал хөвөрсөөр ажилдаа ч дарагдаж шинэ амьдрал, хайр дурлал, шинэхэн мэргэжил гэж явсаар бид хүүхдээ төрүүлсэн. Одоо би хоёр хүүхэдтэй . Бас сайн ээж байхыг үргэлж хичээж гэр бүлдээ л бүх сайхан зүйлээ зориулахыг хичээдэг. Олон ч жил улиран өнгөрч. Анхны хайр тэр хүнийг цахим хаягаар нь хаа нэг санаанд орохдоо орж харсан. Үр хүүхэд эхнэртэйгээ элэг бүтэн сайхан амьдарч яваа. Сонин хүүхэд насны хайр нь хаа байсан тэр үедээ мөхөж алга болчихоод одоо нэрнээс цаашгүй хэрнээ тэр хүнийг мартадгүй.

Холбох нэг амин судас өөр газар цохилж яваа болохоор тэгдэг байх л гэж бодох юм даа. Аминаас минь унасан үр, анхны хайр анхны бүхний минь гэрэл болсон энгэртээ тэвэрч үзээгүй хүүдээ өглөө бүр сүүнийхээ дээжийг өргөдөг дөө. Миний хэвлийд л түр саатаад өө нэгэн сайхан ижий аавыг баярлуулхаар мордсон миний хүүд үргэлж сайн сайхан зүйл тохиолдож, аз жаргалтай дардан замаар алхаасай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!