Нийгэм

Уянгалаг хоолойт үзэсгэлэнт Г.Эгшиглэнтэй танилцаарай….

“Монгол HD” телевизээс албан ёсны эрхтэй зохион байгуулж буй VOICE шоу гурав дахь улирлаа амжилттай зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн дугаарт үзэсгэлэнт, уянгалаг хоолойтой Г.Эгшиглэн маань өөрийн дуу хоолойд нуугдсан намуухан хөг аялгуугаараа бүхий л үзэгчдийг уяраалаа.

Эгшиглэнг дуулсны дараа дөрвөн шүүгч дөрвүүлээ эргэж харсан ба Болд шүүгчийг сонгосноор Болдын багт орсон юм. Эгшиглэн нь Санхүү эдийн засгийн сургуулийн 1-р курсын оюутан аж.

Харин Болд өөрийн цахим хуудаснаа: “Яг миний том охинтой чацуу.Дээрээс нь нэр адилхан… #TeamBold манай багт тавтай морил” хэмээжээ.

Эгшиглэнг энэ жилийн ялагч болно хэмээн олон хүн дэмжиж, хормын дотор олон дэмжигчтэй боллоо.

Дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтсэн үзэсгэлэнт охинд амжилт хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!