Нийгэм

Малчин залуу говьд осолдон, Амьд үлдэхийн тулд долоо хоногийн турш цасаар хоолложээ.. Тэрээр аврал эрэн хашгирахыг хэчнээн хүссэн боловч тэнхэл байсангүй…

Амьд үлдэх боломжгүй нөхцөлөөс амьд гарсан малчин эр. Малчин залуу говьд осолдон, амьд үлдэхийн тулд долоо хоногийн турш цасаар хоолложээ

“…Амьд үлдэх боломжгүй нөхцөлд хэрхэн амьд гарсан юм бэ? Хүн гэгч амьтан тэсэхгүй нөхцөлд яаж тэсэж үлдсэн бэ гэх мэт энэ бүх асуултын хариулт бол ердөө л тухайн хүний орчинтойгоо дасан зохицож, тэсэж үлдэх чадвар юм. Тэр тусмаа таньд амьд үлдэх шалтгаан байгаа бол” хэмээн уг номонд бичжээ.

Үүний бодит жишээ болох Монголын малчин залуу дайны үед биш ч энхийн цагт элсэн цөлд үхэлтэй нүүр тулсан юм.

Манай Монголд нэгдүгээр сард хамгийн хүйтэн цаг үе байдаг билээ. Одоогоос найман жилийн өмнө дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг гэлцдэг дөрвөн ес эхлэх өдөр буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр гадаа -28 хэмийн хүйтэн байв. Тэр өдөр Ц.Түмэндэлгэр Өмнөговь аймгийн Номгон суманд мотоциклтой явж байгаад осолд оржээ.

 

Түүний хөл хугарсны дээр тэрээр савхин гутал, сүлжмэл малгай гээд хавар, намрын хувцастай байсан төдийгүй түүнд нэг ч үслэг, дулаахан хувцас байсангүй. Ослын дараа Ц. Түмэндэлгэр мотоциклоо ч асааж чадсангүй.

Аврах ангийнхан түүнийг долоо хоног хайгаад олоогүй байна. Ц.Түмэндэлгэрийн хэлснээр хүмүүс түүнд ойртсон ч, харалгүй өнгөрдөг байжээ.

Тэрээр аврал эрэн хашгирахыг хэчнээн хүссэн боловч тэнхэл байсангүй

 

Осгохгүйн тулд “баатар” маань чадал тэнхээгээ шавхан мөлхөж, өдрийн дулаан үеийг ашиглан 13:00-15:00 цагийн хооронд л унтдаг байжээ. Харин сэрээд дахиад л мөлхдөг. Өвлийн улиралд эзгүй говийн хөрснөөс идчихмээр зүйл олох бэрх, тэр тусмаа хүний хэрэглээнд тохиромжтой зүйл бүр ч байхгүй. Тиймээс Ц.Түмэндэлгэр газар бүрхсэн цасыг элстэй эсэхээс үл хамааран, баярлан иддэг байжээ.

Хүнд бэртсэн малчин залуу өдрийн -18-20, шөнийн -28-30 хэмийн хүйтнийг сөрж, сумын төвийн зам руу бүтэн долоо хоног мөлхсөн гээд бод доо.

 

Гэвч юу даван туулснаас үл шалтгаалан, тэрээр амьд үлдэж чадсан юм. Энэ бүх зовлон, зүдгүүр, тэмцлийн дараа хүмүүс түүнээс яаж үүнийг даван туулж чадсан, юу бодогдож байсан, 168 цагийн турш үхэлтэй хэрхэн тэмцсэн гээд олон зүйлийг асуусан юм.

Ц.Түмэндэлгэр энэ бүхний хариуд “Эцсийн амьсгалаа тасрах хүртэл, тэвчиж бас тэмцэнэ гэсэн бодол толгойд орж ирж байсан” хэмээн даруухан хариулсан байдаг.

Долоо дахь өдөр нь түүнийг хонио хариулж явсан хөрш Болдбаатар нь олсон байна. Түүний аврагч “Үнэхээр аймшигтай зүйлийг даван туулжээ. Түмэндэлгэр азтай, монголчуудын хэлдгээр цаг нь болоогүй байжээ” хэмээн өгүүлсэн байна.

Ц.Түмэндэлгэр одоо энх тунх аж төрж байна
Ц.Түмэндэлгэрийн тухай богино хэмжээний баримтат кино гарсан бөгөөд үүнийг үзчихээд уг киног бага зэргийн хэтрүүлэгтэй гэж тэр дүгнэсэн. Тэрээр нэг ч амьтантай таараагүй, тэр тусмаа ямар ч амьтантай найзууд болоогүй. Мөн ямар нэг амьтны сэг зэмээр ч хооллоогүй, түүний идсэн ганц зүйл нь зөвхөн цас байсан гэдгийг хэлж байна.

Ослын дараа Ц.Түмэндэлгэр Улаанбаатар хотод арав хоног эмчилгээ хийлгэж, сар орчим таяг тулж явсан байна.

 

Харин одоо тэр тал дүүрэн малаа бэлчээж, олон сүргээ өсгөн, үржүүлсээр энх тунх амьдарч байна.

Ц.Түмэндэлгэрийн энэ “тулаан” бол энхийн цагт өөрийгөө болон үхлийг ялсан амьдрал тэмцлийн дайн байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!