Мэдээ МэдээлэлСонин хачинШар Мэдээ

Нууц амрагаа гэртээ амьдруулахаар үл барам эхнэрийн хамт өвөртөлж унтана гэжээ

“Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ын дарга Д.Сүндий нарт холбогдох хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гаригт хянан хэлэлцсэн байна. Шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хязгаарлаж мөн гурван жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

Д.Сүндий: Онц сурлагатан надад хэрэггүй.Хэргийг эргэн сануулбал Д.Сүндий нь өөрийн эхнэр Н.Ундрахыг 2019 онд хэрцгийгээр зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд нэр бүхий цагдаа нарт хээл хахууль өгсөн түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-ын шалгалтаар тогтоогдсон байдаг.

Яг үнэндээ Д.Сүндий ингэж ярьсан!
Уг хэрэгт Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрах мэдүүлэг өгөхдөө маш олон ноцтой мэдээллүүдийг дэлгэжээ. Тэрээр хүчирхийлэгч гэх Д.Сүндий нь өөрийн нууц амраг болох Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирч хууль ёсны эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг байжээ.

Энэ тухай хохирогч Н.Ундрах мэдүүлэхдээ “Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 10 настай хүүтэй, Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-ийн 11-р хороо 700 ,,, тоотод оршин суудаг. 2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг, одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ.

Нэткапитал” ББСБ-ын захирал Д. Сүндийд эхнэрээ зодсон хэргээр 3 жилийн ял оноожээ 2017 онд манай ажил дээр манай нөхөр Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм. Би “Нэткапитал” ХХК-ийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг. Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!