Мэдээ МэдээлэлНийгэмСонин хачинШар Мэдээ

Б.Жаргалсайхан: Эцсийн эцэст айл бүр тасалгаанд түмпэн дүүрэн мах өдөржин өмхийрүүлж, орсон гарсан бүхний шүлсээр цацуулнa

Монголын шилдэг сайтын тоонд зүй ёсоор ордог Huvsgul.com сайтын өдөр бүр сэтгэл гарган бэлтгэн хийдэг дараагийн сонирхолтой нийтлэлийг сонирхож үзнэ үү. Үргэлж гайхалтай зүйлийг хүргэхийг хүсдэг манай хамт олноос та бүхэнд аз жаргалын дээд бүхнийг хүсэж байна.

Цагаан сар, цагаан сар л гэнэ. Эцсийн эцэст айл бүр түмпэн дүүрэн мах овоолон, тасалгаанд өдөржин өмхийрүүлж, орсон гарсан бүхний шvлсээр цацуулна. Таваг дүүрэн боов өрчихөөд хатаж хөгцөртөл тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шvлс амаа үсчүүлэн хамаг л нян бakтераа нaaж бoxиpдyyлчиxаад vр хүүхдүүдтэйгээ дараа нь идэж хoрдox нь тэгээд баяр ч юм уу! Аа тэгээд биесээсээ илүү гарчих санаатай урдаас хужаа нарын үйлдвэрлэсэн нэг муу хог хаягдлуудыг гар цайлгасан нэрээр дамжуулан бэлэглэх.

Хужаа нар ч угаасаа их овжин улс. Тэр мyусайн хoгнуудаа манайд 50-100 дахин үнээр, дахин ашиглах боломжгүй, хөөрхөн хэлбэр дүрс оруулсан хаягдлаа манайд авчраад бyлшилчихаж байгаа юм. Хог хаягдлыг ийм өндөр үнээр худалдан авч өөрийн нутагтаа булшилдаг улс манайхаас өөр хаа ч алга. Гэхдээ!! Цагаан сар бол нэгэнт Монгол үндэсний минь их баяр учир тэмлэглэх нь зүйн хэрэг. Гэвч!! Цаг үе, нийгэм орчиндоо ТОХИРУУЛАН тэмдэглэж сурах хэрэгтэй шд. Аав ээж, ахмад буурлууддаа очихдоо ач, гуч, зээ нарыг нь цайны сүүтэй нь, чихэр жимстэй авч очоод л золгуулчих хэрэгтэй.

Тэд ч нялхасдаа ааруул, хуруудыг нь өвөртлүүлэн гаргахаа мэднэ……Сар Шинийн баяраараа ширээн дээрээ ууц тавихгүй байхыг эрүүл мэндийн талаас ч зөвлөдөг. Учир нь чанасан махыг ширээн дээр 2-3 хоног байлгах нь асар их хэмжээний н.я.н бakтери цуглуулдаг гэх бөгөөд энэ нь хүний биед олон төрлийн өBчлөл үүсгэдэг. Надыг одоо хэлнэ биз! Муу хужаа, харамч энэ тэр гэж! Намайг мyyлах яахавээ! Би тоох биш. Угаасаа би сайн нэртэй биш. Харин Монгол хүн гэхээрээ л цээжээ дэлдэж болсон болоогүй үндэснийхээ тодотголтой бүхнийг УТГЫГ НЬ Ч ЭРТНИЙ ЁС ЖАЯГИЙГ НЬ Ч ЭВДЭЖ сохроор дагах даа биш юм лдаа.

Хамгийн гол нь цаг үедээ тохируулж, хэр хэмжээгээ мэдэрч ЗҮРХ СЭТГЭЛ ҮЗЭЛ САНААГАА ЗӨВ УДИРДАЖ Эх орноо хайрлах зөв чиг шугамтай байх л Монголоо гэсэн шинж Тэрнээс одооны ХОТОЖСОН газар, халуун байр сууцанд бүгд ууц тавьж суух нь зөв үү гэх санааг хэлээд байна. 60 аас дээш ахмад настан ууц тавьж, түүнээс нааш залуу хүмүүс идээ шүүсээ эрэмбэ дарааллын дагуу БАГА ЖИЖГЭЭР засдаг Монгол ёсыг одоо мартчихаад, ХӨГШИН ЗАЛУУГҮЙ өөрөө араас нь харагдахааргүй өндөр боов өрж, ууц тавьж байгаа шд.

За тэгээд одооны мал ТАРГАЛУУЛАХ XИMИЙН ТAРИАГААР өөxөн бөмбөг болсон. Тийм мах шөнө хөлдөж өдөр гэссээр xop болох бүү хэл гэрийн температурт 2 цагийн дотор урвал явагддаг гэдгийг шинжилгээгээр бэлхэнээ тогтоочихсон. Би зохиогоод байгаа юм биш. Эрүүл мэндээ бодоосой…ууц тавьсан ч бодолтой хандаасай гэх үүднээс ад болох юм яриад байна лдаа би. Том ууц тавьж, тэрүүгээрээ өрсөлдөхөө одоо больё оо. Хэнд ямар хэрэгтэй юунд ашигтай юм. Ийм хэрэггүй юмаар өрсөлдөх цаг одоо биш шүү дээ. ЭРҮҮЛ МЭНДЭЭ Л одоо БОДОХ хэрэгтэй, АМЬДРАЛАА бодох хэрэгтэй. Үр хүүхдээ бодох хэрэгтэй.

Буузаа л аривхан хийчих. Тийм учраас одоо хонины ууц ширээн дээрээ тавьдгаа больё оо. Бууз хийх завгүй хүмүүс айлууд ч их бий… Яадын ах дүү хамаатан садан найз нөхдөө ороод ирвэл нүдэн дээр нь сайхан хоол хийгээд өгчихөе лдөө. Тэр чинь бас л ТОМ СЭТГЭЛ, ХҮНДЛЭЛ…Тэгээд л болоо шүү дээ. Махны үнэ нь тэнгэрт хадчихсан, гадаанаа ганц өнчин ишиг ч үгүй, орон сууцны бид ууц тавих нь дэмий шүү дээ….хэмээн Б.Жаргалсайхан гуай ярьсан бөгөөд түүний энэ яриатай дийлэнх хүмүүс санал нэгдэж байсан ч, эрс эсэргүүцэж, бухимдах ч олон хүмүүс байлаа.

Завиар загасчилж гэр бүлээ тэжээдэг далайчин эр байжээ. Зуны улирал дуусч далайчин эр завиа хадгалах болов. Гэтэл завины ёроолд нүх байхыг харав гэнэ. Нэгэнт зун өнгөрсөн. Одоо дахин зун болтол ашиглах хэрэггүй учир нүхийг битүүлж засалгүй тэр чигээр нь хадгалжээ. Зун болж хүүхдүүд нь далайд тоглохоор ааваасаа завийг нь гуйн аваад далайн гүн рүү сэлүүрдэн одов.

Гэтэл хоёр цагийн дараа аав нь завины ёроолд нүх байгааг гэнэт саналаа. Хүүхдүүд нь сэлж чаддаггүй учир өнөөх эрийн царай цайв. Сандарч балмагдсан эр далайн зүг хар хурдаараа гүйж байлаа. Гүйсээр далайн эрэг дээр ирэхэд хүүхдүүд нь завин дээрээ суугаад хөгжилтэйгээр тоглоцгоож байснаа аавыгаа хараад хуурай газар руу сэлүүрдсээр ирэв. Аав нь хүүхдүүдээ чанга гэгч тэврээд, тайвширсныхаа дараа завины ёроолыг шалгаж үзвэл хачирхалтай нь нүхийг нь битүүлж зассан байв гэнэ.

Өнөөх эр завиныхаа өнгийг сэргээх гэж будагчинд үлдээснээ санав. Тэр хүн л нүхийг битүүлсэн байх нь гэж таамаглаад баярласан сэтгэлээ илэрхийлэхээр будагчин дээр ирж, нулимс урсган ийн хэллээ: “Үнэхээр их баярлалаа. Таны бяцхан буян миний хүүхдүүдийг аварлаа. Таныг бурхан ивээх болтугай.” Бусдад туслахын тулд заавал агуу байх шаардлагагүй. Таны хувьд энгийн л нэг тус өөр хэн нэгний бүхэл бүтэн амьдралыг аврах хүчтэй байж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!