Сонин хачинШар Мэдээ

60 насны босгон дээрээ удам залгах үртэй болсон алдартан

Алдарт жүжигчин Цагааны Цэгмидийн хүү жүжигчин Ц.Төмөрбаатар 60 эргэм насандаа нуган үртэй болжээ. Тэрбээр залуудаа Ю.Цэдэнбал даргын дүрийг бүтээж гавьяат жүжигчин цол авч байсан билээ.

СУИС-д багшилж байхдаа оюутнуудынхаа дундаас өөрөөсөө 10 гаруй насаар дүү бүсгүйг амьдралынхаа ханиа болгосон гэдэг. Тэд найман жилийн өмнө анхны охиноо өлгийдөн авч байсан бол залуу гэргий нь хэдхэн хоногийн өмнө нярайлж, хосууд хүүтэй болжээ. Ийнхүү МУГЖ Ц.Төмөрбаатар 60 насны босгон дээр удам залгах хүүтэй боллоо.

Монголын урлагийн түүхэнд зуун жилийн турш үгүйлэгдэж яваа Цагааны Цэгмид хэмээх энэ хүмүүн 1905 онд хуучнаар Түшээт хан аймгийн Хүдэр харуулын Сүвсүүл баруун бэлчир гэдэг газар буюу одоогийн Булган аймгийн Сайхан суманд төржээ. Ц.Цэгмид гурван нас хүртлээ Булган аймгийн Сайхан суманд байсан бөгөөд гэрийнхэн нь өртөө харуулын албанд тохоогдон Сэлэнгэ аймаг руу шилжсэнээр Сэлэнгэ аймгийн Харуул гэдэг газар өсч торнисон гэдэг.

Аав ээж нь түүнийг төрөхөд уг нь Батсүх гэж нэрийдсэн аж. Гэвч хүү долоон насандаа нэг их өвдөж. Тухайн үед эмч домч гэж байгаагүй учир аав ээж нь лам бараадаж учрыг лавлавал нэр нь хүнддэж хэмээн оношилж Цэвэгмид хэмээн нэрийдсэн гэдэг. Гэвч энэ нэр яван явсаар нэг л мэдэхэд Цэгмид болсон гэх.

Удам дамжсан авьяаслаг жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг.

Цэл залуухан 25 насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан бардам монгол эр. Энэхүү шагналыг авсаныхаа дараа тэрбээр хүмүүсийн хар цагаан хэл аманд орж маш хэцүү байсан гэдэг. Хувь хүний хувьд. Ингээд л төрийн соёрхолтоо буцаасан.

Тэрбээр нэг хэсэг сархад зооглодог байжээ. Тэгээд сархад хүний амьдралд ямар их гай болдгийг мэдмэгцээ өөрийн ухамсраараа биеэ татаж авсан гэдэг. Одоо тэрээр айраг ч уудаггүй. Сархадны талаар түүний хэлсэн цөөн хэдэн үгс: Хүн жигших тусам улам жигшдэг юм байна лээ. Тухайн үедээ жаргалыг амсдаг л байх. Тэр нь гарсны дараа ямар зовлон болох вэ. Уусан тохиолдолд юу ч хийхийг бүү мэд. Би эцэг эхийн хайр энэрлийг мэддэг учраас ухаараад гарсан.

Хүнд өвчтэй эхнэрээ асран сувилж, гэр орноо түшигтэй сайн ханийн ёсоор авч яваа гүндүүгүй нэгэн эрийн амьдралаар хүнийг хайрлах сэтгэлийн хүч ямар гайхамшигтай болохыг харуулсан бүтээл. Үзэгч олны сэтгэлийн утсыг хөндсөн энэхүү кинонд МУГЖ И.Одончимэгийн хамт гол дүрд тоглосон.

-Таны багад шинэ жил ямар болдог байсан бэ?-Надад жил бүрийн шинэ жил, наадам сайхан болж үлдсэн. Бага байхад алим, жүрж ховор байсан. Арванхоёрдугаар сар гарангуут “Шинэ жил болох нь эдгээр жимсийг идэх нь” гэж бодохоор бараг нойр хүрдэггүй байлаа. Гацуур модоо чимэглэх гэж их л догдолдог байж билээ. Тэр үед одоогийнх шиг хиймэл гацуур байгаагүй тул ойн хамгаалагчаас зөвшөөрөл авч уулнаас ориг гацуур чаргаар авч ирж, гэрийнхээ хойморт зална. Гялгар, гоёмсог чимэглэл байдаггүй байсан болохоор өнгийн цаасаар элдэв янзын амьтны дүрс хайчилж өлгөдөг байсан. Мөчир дээр нь хөвөн наана. Цас тогтсон мэт харагдуулах гэж тэр л дээ.

-Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?-Айлд өвлийн өвгөн нэг их ирдэггүй байсан. Харин цэцэрлэг, сургуульд жил бүр ирнэ. Тэр болгонд л бэлэг авна шүү дээ.-Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг л байсан биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Энэ өвгөн хаанаас, юугаар ирдэг юм бол” гэж их бодно. Цэцэрлэгт байхад багш биднийг нэг ангид оруулаад “Өвлийн өвгөн аав ирэх гэж байна. Томоотой суугаарай. Үймүүлдэг хүүхдэд бэлэг өгдөггүй юм шүү” гэхээр нь томоотой нь аргагүй сууна. Нэрсийн дарааллаар дуудаад бэлэг өгөхөөр нь нэрээ сонсохгүй өнгөрөөчих вий гэж бодоод аль болох чих тавина. Ингэж, ингэж бэлгээ авсныхаа дараа нимгэн трико өмссөн цасан охидыг нь хараад “Даардаггүй юм байх даа. Цасан охид юм чинь арга ч үгүй байлгүй дээ. Харин чаргаар ирдэг гэсэн. Морь, бугын алийг нь хөлөглөж ирдэг юм бол” гээд л бодно шүү дээ.

-Шинэ жилийн үеэр хөгжилтэй зүйл олон тохиолддог. Та өөрт тохиолдсоноо сонирхуулаач?-Цэцэрлэгт байхад аав минь нэг удаа ангийн шинэ жилд оролцохдоо хатуулгатай цаасаар баатрын хувцас хийж өгч, бэлэг болгож билээ. Тэр жилийнх бол надад сүүлийн хэдэн жил тохиогоогүй сайхан шинэ жил байсан. Тэр оны шинэ жилийн баяр өнгөрөхөөр хувцсаа ангийнхаа толины ард хадгалж байгаад дараа жилийн шинэ жилээр өмсөх гэтэл багтдаггүй. Миний уурлах, уйлах гэж жигтэйхэн. Гэртээ уруу царайлсан амьтан иртэл аав “Миний хүү яагаад уурлачихав” гэв.

Учраа хэлтэл “Үүнд уурлах юу байх вэ. Аавдаа зүгээр л хэлчихгүй. Дахиад хийгээд өгье” гээд шөнөжин сууж байгаад өмнөхөөсөө гоёор сэлэмтэйг хийж өгсөн. Гэвч миний сэтгэлд өмнөх нь илүү үлдсэн болохоор нэг их баярлаагүй. Хүүхүүд ч “Би өмсч үзье” гэхээр нь “Үгүй, би бол Цогт тайжийн хүүхэд. Ганцаараа л ийм сэлэм, хувцастай байна” гэж онгирно. Ангийн хүүхэд “Баатар хүн сахалтай байдаг. Чамд алга” гэхээр нь балын харандаа цаасан дээр үрж байгаад хурууныхаа үзүүрээр арчиж, сахал хийнэ. Миний нас ахиж яваа ч шинэ жил болох бүрт тэр шинэ жилийг боддог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!