Нийгэм

Хүүхдийн чинь тэтгэмжийг өгье миний хүүгээс салаад өг гэсэн төрсөн ачаа хог мэт үздэг хүнийг анх удаа л харлаа

Яах учраач мэдэхээ больчхоод та бүхнээсээ зөвлөгөө авахаар бичиж байна. Би одоо 23настай залуухан бүсгүй. Удахгүй бяцхан үрээ өлгийдөж авах гээд бөөн баяр болоод байгаа ч нэг асуудлаас болоод сүүлийн үед маш их стрестэж байгаа юм аа.

Би ээж ааваасаа зөрсөөр байгаад хүнтэй суусан юм. Дөнгөж оюутан болчихсон ээж аав маань сургалтын минь төлбөрийг олох гээд өдөр шөнөгүй ажиллаж байхад нь дөнгөж эхний курс даа сураад л хаясан.

Хөөрхий муу ээж аавыгаа их зовоосон доо. Одоо бодоход хэлж байсан үг бүр нь дандаа л миний төлөө байсан. Сургуулиа хаяж болохгүй эмэгтэй хүн мэргэжилгүй бол хэцүү гээд байхад нь зөрсөөр байгаад л хаясан.

Хөөрхий муу ээж аав хоёр минь сурсан сургууль байхгүй насаараа хүний дор ажиллаж амьдралаа авч яваа хоёр байдаг. Тэгээд л годгоносон амьтан нөхрөө дагаад л намирч өглөө.

Тэр үед чинь жирэмсэн болчихсон болохоор л сургууль соёл гээд л бүх зүйлээ хаяад ээж ааваасаа зөрнө байж хүнтэй суусан хүн. Эхэндээ нөхөртэйгөө хамт байр түрээсэлж амьдарч байсан юм.

Тэгэхэд надад ханддаг байдал нь шал өөр. Намайг халамжилж хайрлаж байсан хүн нэг өдөр л шал өөр болчихсон. Би ажил хийдэггүй нөхөр ганцаараа ажиллаж байсан болохоор хоол унд дээрээс нь байрны түрээс гээд л их хүнд байсан болохоор яалт ачгүй нөхрийнхөө гэрийнхэнтэй хамт амьдрахаар боллоо.

Тэр өдрөөс хойш л нөхрийн надтай харьцаж байгаа нь шал өөр болчихсон. Гэрийнхнийхээ хажууд хайраа гээд маяглаад байх нь ч хаашаа юм гэж бодоод л гомдсон ч юу ч хэлдэггүй байлаа. Тэгээд л тэр гэрт нэг илүү хүн гэдгээ мэдрээд ээж аав дээрээ очмоор байсан ч яаж гарч явлаа гэж бодоод шүд зуугаад хамт байсан ч үнэхээр хэцүү байсан.

Өдөрт хадам ээжтэйгээ хоёулханаа үлдэнэ. Хадам аав нөхөр нөхрийн дүү гээд бүгд л ажилдаа гараад явчихсан. Тэгээд хадам ээж маань ёстой нэг үнсгэлчин дээр гардаг хойд эх гэсэн үг. Хэвтчихээд л дээрээс намайг энийг хий тэрийг хий ийм хоол хий усанд яв дэлгүүр яв гээд л зарж өгнө.

Эхэндээ бүгдийн дуулгавартай хийдэг байсан ч сүүлдээ гэдэс минь тонгойж шал угаахад хүртэл хөндүүрлэж хэлсэн юм болгоныг нь хийж чадахгүй байлаа. Манай нөхрийнх ч бас тийм ч баян тансаг хүмүүс биш.

Адилхан гэр хороололд амьдардаг энгийн л амьдралтай хүмүүс. Нэг өдөр томоо гэдэстэй тэргээ түрээд 60 литрийн савтай усаа түрээд орж ирж байтал нөхөр миний өмнөхөн ирсэн мөртлөө намайг хараад усыг минь түрээд өгөх болов уу гэтэл гэрлүүгээ яваад орчихсон.

Би тэр үед ямар их гомдсон гэж санан. Ороод юу ч хэлэлгүй шууд л буруу хараад хэвтээд өгсөн. Ямар их уйлсан гэж бодно. Дэр дүүрэн нулимс болчихсон нүүрийг минь түлээд аймар улаан болгоод хаячихсан байсан. Тэгээд л хадам ээж удалгүй намайг үгээр идэж эхэлж байна аа.

Миний үед хадам аав ээжийнхээ дэргэд хэвтэх нь битгий хэл сууж ч чадахгүй байсан одооны энэ хүүхдүүд бүүр нэг ажилгүй юмнууд энэ гээд л аяга таваг шидээд байхаар уйлчихсан босож ирээд л та нар яасан муухай юм бэ ийм олуулаа байж жирэмсэн хүнээр гэрийнхээ хамаг ажлыг хийлгэнэ бас болоогүй ус зөөлгөж түлээ нүүрс бэлдүүлнэ би ямар танайд гэрийн үйлчлэгчээр ирсэн юм уу гээд л уйлж гарлаа.

Тэгсэн нөхөр намайг аргадаад маргааш нүүе тусдаа гаръя гээд л тайвшруулж байтал хадам ээж маань чи ёр нь юутай ирсэн гуйлгачин бэ хэдэн хиртэй хувцсаа аваад миний хүүгээс сал гээд хүүхдийн чинь тэтгэмжийг өгөе миний хүүгээс салаад өг гэсэн.

Би ч тэгээд мөчөөгөө өгөхгүй намайг ингэж хэлж байгаа хүмүүст эргээд хариуг нь баръя гэж бодоод та нар намайг ядаж бэр гуйж авсан юм уу албан ёсоор намайг ээж ааваас минь гуйж аваагүй байж гэртээ авчраад зарцлаад байдаг та нар шиг хүмүүсийг хараагүй гээд л орилж гарлаа.

Хөөрхий хадам аав минь харин надад юу ч хэлээгүй. Ээжийг чимээгүй бол чиний буруу байна хүний үрийг яаж байгаа юм чиний охиныг хүмүүс ингэвэл чи яах юм хүний үрийг хайрлаж байж өөрийнхөө үрийг хайрлуулдаг юм гээд ээжид хатуухан хэдэн үг хэлээд гараад явчихсан.

Би ч өөрийнхөө бүх юмыг бэлдээд найзындаа нүүгээд иртэл нөхөр маргааш нь залгаад нэг байр олчихлоо хүрээд ирээч гээд гуйгаад одоо хамт амьдарч байгаа ч нэг л хэцүү байна.

Би тэр айлд дахиж очмооргүй байх юм. Одоо удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор очиж золгох гэхээр очмооргүй санагдаад байх юм. Хадам ааваа бодохоор очмоор ч юм шиг. Хадам ээжийгээ бодохоор очмооргүй байх юм. Надад зөвлөөч..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!