Мэдээ МэдээлэлУлс Төр

Баабар: Хатан ижий өөрөө тэмбүүтэй юм байгаа биз…

ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл 2019 онд тэм.бүү өвчинтэй тэмцэх “Улаан тариа-2” аяныг өрнүүлсэн билээ. Харин Баабар NTV-ийн “Уганда клаб” шоу нэвтрүүлгийн зочноор оролцох үеэрээ:

-Хатан ижий Монголчууд бүгд тэмбүүрчихсэн, бидний эцэг эхчүүд ч бас бүгд тэмбүүтэй байсан гэж яриад байх юм. Төрөлхийн тэмбүүтэй гэдэг чинь эцэг эхийгээ, өөрсдийгөө доромжилж байгаа хэрэг. Хатан ижий өөрөө л тэмбүүтэй юм байгаа биз. Тэр нь надад ямар хамаатай юм хэмээн ярьжээ.

Д.Сарангэрэл сайдын суудлаасаа хагацаж ядаад эмчилж чадахгүй байсан сүрьеэгийн дуулианыг эвтэйхэн намжаахаар шийдсэн нь энэхүү “Улаан тариа-2” хэмээх сүржин нэрт аян байв.

Улсын хэмжээнд нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин тэмбүү эзэлж байна гээд яамныхан өөрсдөө зарласан. МАН-ынхны нэр хүндээ өсгөх нэг арга бол аян зарлах.

“Тэмбүүгийн эсрэг улаан тарианы аян” кампани өрнүүлж хожим үүгээрээ алдаршиж, олон түмэн “Д.Сарангэрэл сайдын үед тэмбүүгийн эсрэг хоёрдугаар аян өрнүүлж ор мөргүй ус.тгасан шүү” гэж дурсан ярьж, ном зохиолд тэмдэглүүлж үлдээх ухааны юм бодож байсан байх.

Д.Сарангэрэл сайд “Тэмбүү өвчин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ийнхүү арга хэмжээ авахаар боллоо. Өнөөдөр манайд тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага бий болсон. Учир нь одоогоор нийт халдварт өвчний 35-40 хувийг бэлгийн замын халдварт өвчин буюу тэмбүү эзэлдэг.

Жил бүр 50-55 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарч байна. 1990 оноос өмнө хүн амын 95.5 хувийг тэмбүү өвчнөөс урьдчилсан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан” хэмээн зарласан байдаг.

Тухайн үед үүнийг нь гадаадын хэвлэлүүд шүүрэн авч Монгол улс тэмбүүнд баригдлаа гэсэн утгаар дэлхийгээр нэг цацсан нь улс орныхоо нэрийг шаварт нэгмөсөн хутгаад хаячих нь тэр.

Гадаадын хэвлэлд “Монгол Улс тэмбүүгийн эсрэг үндэсний аян зарлалаа” гэсэн гарчгийн дор “Зүүн Азийн энэ оронд ихэд дэлгэрч асуудал болоод байгаа бэлгийн замаар халдварладаг тэмбүүтэй дайн зарлаж байгаагаа Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэл мэдэгдсэнийг Синхуа агентлаг мэдээллээ…

2018 онд энэ улсад бэлгийн замаар халдварладаг өвчний 16 мянган тохиолдол илэрсний 40 орчим хувь нь тэмбүү өвчин байсан гэж ЭМЯ нь хүлээн зөвшөөрч байна” гэж мэдээлээд эрхэм сайдын зургийг томоор матарласан байв.

Сүржигнэж болноо гэхдээ жаахан бодох хэрэгтэй байсан юм. Өмнө нь хаалттай хаалганы цаана хэлэлцэгдэж байсан энэ асуудлыг хэвлэлийн хурал хийн барин дэлгэснээрээ дэлхий дахинд “Тэмбүүтэй монголчууд” хэмээн цоллуулах хэмжээнд хүрч байсныг мартах учиргүй.

МАН-ын Засгийн газар хоёр сая жуулчин авна гэсэн мөрөөдлийг Д.Сарангэрэл сайд ийн ганцхан сүржигнэлээрээ сүйрүүлж байсан түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!