Сонин хачин

Гэрлээ ч унтрааж унтацгаах болсон чинь айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн…

Арван жилийн сургуулиа төгсөх жилээ эмнэлэгт хэвтээд гурван эмээтэй нэг өрөөнд байрлаваа. Эхний өдрөөс л эмээ нар дайлж цайлаад л миний охин ид ид гээд эрхлүүлээстэй.

Угаасаа бөөрөнхий хүн чинь бүр бондойгоостой хэхэ. Өвөө нар үе үе өрөөгөөр зочилно тэгээд л эмээ нар ичнэ, их хөөрхөөн.

Хүн өтлөхөөрөө яг л хүүхэд шиг болчихдог гэдэг үнэн юм билээ. Гурван эмээ маань заримдаа хөгжилтэй сургамжтай дурсамжаасаа их хуучилна, нутаг усаа дурсаж ярина.

Тэдний яриаг сонсоод хэвтэх гүй мөн сайхансан. Нэг өдөр нэг эмээ ярьж байнаа. Охин хүүхэд их эрт нөхөрт гарах гэж яарч болдоггүй юм шүү хүү минь. Эр хүн гэдэг ч бас балчир насанд яггүй бурхинууд шүү дээ л гэж байна.

Хөөх тиймүү эмээ та хэдэн насандаа хадамд гарваа, юу болсон юм бэ гэсэн чинь. Эмээ нь дөнгөж apван дөpBөн насандаа айлын эхнэр болж байлаа. Нэг өдөр нөхрийгөө дагаад хаашаа ч юм явж байсан юм, тэгээд яахав замд явж байсан улс шөнө болоод замын айлд хоног төөрүүлэхээр болж гэнэ.

Тэгээд л айлд ортол айлын эхнэр ганцаар угтаад хоол цай болоод дайлж гэнэ. Унтацгаахаар болов, лаа ч унтрав.

Гэтэл нөхөр нь айлын эхнэрийн өвөрт ороод хэвтчихсэн гэсэн. Би яриаг нь сонсож байгаад тэрүүхэн зуур бачyyраад л эмээ та тэгээд яасан гээд л тэсэлгүй бушуухан асуусан чинь

“Тэгдэг л ёстой юм байх даа” гэж бодоод л ганцаараа унтаад өгсөн гэж үү хэхэ.

Тиймхэн балчиртаа хадамд гараад эр нөхрийнхөө яггүй бурхи байсныг нь хэзээ нь ч ойлгож гомдсон юм, хэзээ нь ч бас уучилсан юм бүү мэд, дээхэн үеийн улсууд гэж их ч уужим хүмсүүд юм даа…Б. УЯНГА

Эх сурвалж – 25tsag.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!