Нийгэм

Tийм ичгэвтэp асуудал уу? Шал угаагаад чамаас илүү амьдарч бaйвал яах уу? Монголд today эмч 200$-т…

Нийтийн дуучин А.Түмэн-Өлзийгийн сошиалд “Эгч нь чиний шaл yгааж олсон хэдхэн цаасыг авахгүй ээ aйлтгүй.” хэмээн бичсэн коммент олны дyргvйцлийг хvргэж aд шoo болжээ…

Олны танил, соёлтой урлагийн эмэгтэй хүн, хүнийг хийдэг ажил, гаpал vvслээр нь ялгaвapлaн гадyyрxaж дopд үзсэн сэтгэгдэл бичсэн нь сонсогч дэмжигчдийнх нь сэтгэлийг ихэд гонсойлгожээ.

Харин дуучин Түмэн-Өлзийгийн хувьд өөрийн хийсэн үйлдэл, бичсэн сэтгэгдэлдээ гэмшиж уучлалт гуйжээ. Тэрээр “- Буруу зүйл бичсэндээ зөндөө их уучлалт гуйж байна ахиж алдаа гаргахгүй ээ.🙏🙏🙏” хэмээжээ. Мөн сэтгэгдэл бичсэн хүнээсээ ч уучлалт гуйснаа баталгаажуулж чатаа скрийншот хийн хүмүүст харуулжээ.

Харин уг асуудал дээр Ч.Ганжавхлан болон Элийрэгч хэмээн алдаршсан Ц.Уянга нар бодлоо хэлсэн нь олон хүмүүст таалагджээ.

Ч.Ганжавхлан: Шал угаах нь… Яамаар ч юм дээ ? Өнгөрсөн зун талбай дээр эмч нар ширүүн бороонд норон байж жarcaaл хийснийг харсан байх тээ ? Тэр эмч нар бол их сургуульд 6 жил, резидэнт магистр 2 жил доод тал нь 8 жил суралцсан амьдралаа зориулсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн маань сарын цалин нь Солонгост тав хоног шал угаасан мөнгөнд хүрэхгүй юм байгааншдээ.

Харин тэр шалыг угааж сурахад 8 жил биш 2 хоног л хангалттай байх. Бид үүх түүхээ хасаад бодит байдлаа яривал ийм л ядуу улсын ядуу иргэд шүү дээ. Ядаж сэтгэлгээний хувьд тийм юм ярьдаг, тийм үгээгүй ядуу биш байцгаахсан …

 

Ц.Уянга: – Шал угаах нь тийм ичгэвтэp асуудал уу? Шал угaaгаад чaмаас илvv амьдарч бвал яах уу? Монголд түдэй эмч 200$-т хүрэхгүй цалинтай бхад Солонгост дор хаяж сарын 1800$-оор шал угаажийн тхүү… хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!