Мэдээ Мэдээлэл

Амьсгалын аппараттай хүүхдүүдийн зургаар хандив зaвшcaн эмэгтэй 300 гаруй иргэнийг зaлилжээ

Сүүлийн үед цахим сүлжээнд хандив тусламж гуйсан хүмүүс олшрохын хэрээр залилан хийдэг этгээдүүдэд ч эл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэн иргэдийг хуурч мэхлэх тохиолдол олноор гарах болов.

Сэлэнгэ аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай эмэгтэй Г гэгч нь 2020 оны 2-6-р сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдүүдийн зургийг хууль бусаар ашиглаж олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Ийнхүү хандив тусламж гуйж бусдыг төөрөгдөлд оруулсан бөгөөд одоогийн байдлаар тогтоогдсоноор 300 гаруй иргэнээс өөрийн дансаар мөнгө залилан авчээ.

Гэmт xэprийн шинжтэй энэхүү үйлдлийг БГД-ийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид илрүүлж улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ талаар БГД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн олон нийтийн сүлжээнд байршуулж хандив тусламж гуйсан нийтлэлийг сайтар нягтлан шалгасны үндсэн дээр шилжүүлэг хийх, хэрвээ бололцоотой бол өөрийн биеэр очиж хандив тусламж өргөж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!