Мэдээ Мэдээлэл

Зариг Өнөрөө: Монполимент өрөө төлөхгүй мөртлөө АНУ-д үнэтэй хаус авчээ

Ийм мэдээллийг Зариг сайтын захирал Өнөрцэцэг өгчээ. Тэр өөрийн хуудсаараа дамжуулан:

“Баримтуудаа уншсаар… Хөгжлийн банктай холбоотой шинэ мэдээллүүдийг хүргэсээр…ЗАРИГРУУ ороод уншаарай, тун удахгүй оруулна.

  1. Бэрэнгийн Б.Мөнхтөрийг эрэн сурвалжилж бн.
  2. Х.Баттулгын зөвлөх Ц.Ууганбаярыг АТГ цагдан хорьжээ.
  3. Монполимет, МАК нар улсын комисст үйлдвэрээ хүлээлгэж өгдөггүй шалтгаан Монполимет зээлээ төлөхгүй мөртлөө АНУ-д өндөр үнээр хаус авчээ. Энэ асуудлаараа мөнгө угаах гэдгээр шалгагдаж байна.
  4. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбоотойгоор шүүх дээр 170 гаруй тэрбум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр 350 тэрбум төгрөгийн хэрэг дуншжээ. Гуйж байна шүүгч нараа шударга ёсны төлөө алхаа цохиоч, өөрөө авсан юм эргээд төл гэдэг нь маш энгийн логик шүү дээ.

Хэн хэн гэдэг шүүгч, шийдвэр гүйцэтгэгч дээр хэдэн төгрөгийн хэдэн хэрэг гацаад байгааг нийтэлнээ. Та бүхэн минь анхааралтай уншаад түгээж өгөөрэй. #Өрийг өөрөөр нь төлүүлж, хамтдаа хариуцлага нэхье” хэмээн бичлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!