Мэдээ МэдээлэлОлны Танил Эрхэм

Нара олон саяын бараагаа галд алджээ…

Өнөөдөр бараа тээвэрлэж явсан машин галд автаж шатсан тухай мэдээлэл гарсан. Тэгвэл уг машины бараан дунд дуучин Нарагийн бизнесийн бараа буюу зөгийн балнууд байжээ. Энэ талаар дуучин маань бухимдлаа илэрхийлэн дараах сэтгэгдлийг бичсэн байна.

“Ёоооза зүгээр л…Шатсан машинд өнөө хэдэн зөгийн балны шил маань шатсөөннн гэнэшд. Би их муу хүн бололтой… тэнгэрт гэсгээгдэж бгаа нь уу тэ” гэв.

Мөн түүний хэлсэнээр бараагаа хагас жил хүлээж, олон арван саяар үнэлэгдэхээр бараа байсан хэмээн өгүүлэв.

Жил дамнан хүлээгдсэн ачаа, бараа сугалаагаар орж ирж байгаа энэ үед гал гарч, эд материалын хохирол учирсан нь олон бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулаад байна. Тухайлбал, өнөөдөр буюу 18-ны өдрийн 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!