Олны Танил Эрхэм

Р.Эмүжин: Өөр салбараас орж ирсэн хүний бичсэнийг миний зурагтай нийтлэхээ болино уу!

Яруу найрагч Р.Эмүжин:

“За нэг зарчмаа хариуцлагатайгаар зарлаатхая. Би гэдэг хүн “Ардын эрх”-ээс эхлээд 26 жил сэтгүүлзүйн салбарт үзэгний мөр гаргаж яваа юм аа. Ямар ч тохиолдолд ёс зүйтэй, зүйгүй хэн ч байсан, үзэл бодол зөрөлддөг, зөрөлддөггүй хамаарахгүйгээр салбар нэгтнийгээ нэр цохон хатуу үгээр шүүдэггүй шүү.

Харин амжилт, ололт, ахиц дэвшлийг нь бол бахархалтайгаар нэр дурдан өгүүлэхдээ таатай байдаг. Чоно үүрэндээ өлзийтэй гэдэг зарчим баримталсаар ирсэн, цаашдаа ч тийм байх болно. Өөр салбараас хальж орж ирсэн хэн нэгний бичсэнийг Эмүжин миний зураг, нэртэй хавсарган нийтлэхээ болино уу.

Залуу үеийн сэтгүүлч сурвалжлагчид ямар боловч алдаж оносоор, арав хорин жилийн дараа алдсанаа ухаарч, оносноо олзуурхдаг нэгэн болж төлөвшинө, мөн чанараа авч үлдэж чадаагүй нь арчигдана гэдэгт итгэдэг, нийгмийн болон ард түмнийхээ оюун санааны шүүлтүүр, сэтгэхүйн өндөрлөгт бүрэн итгэдэг нэгэн юм аа, би. Р.ЭМҮЖИН.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулах хориотой !!